Гэр бүлийн рекорд

Арсантус Огвелл 72-тойдоо 41 дэхь албан ёсны эхнэртэйгээ гэрлэжээ. Одоогоор тэр 497 хүүхэдтэй, 185 ач, зээтэй гэнэ.

Испанийн дуучин, 62 настай Глория Лассо амьдралдаа 11 удаа гэрлэсэн. Харин дурлалын түүхээ тэр хэзээ ч тоолж байгаагүй гэдэг.

Тэгвэл Энэтхэгийн Дакхинараи гэгч эр 88 удаа гэрлэсэн бол 24 эхнэр нь нас барж 59 нь түүнээс зугтсан гэдэг. Харин үлдсэнтэй нь нэгэн гэр бүл болон амьдардаг байжээ.

Хамгийн өндөр настай сүйт залуу бол 103 настай Харрис Стивенс юм. Тэрээр 84-тэйдөө Тельма Лукатай гэрлэж байв.

Ираны иргэн Малек Аран 124-тэйдөө аав болж байв. Тэрээр 211 ач зээтэй. Гайхалтай нь хамгийн сүүлд гэрлэсэн эхнэр нь түүнээс 100 насаар дүү байсан гэнэ.

Португалийн Звора хотын иргэн болох эхнэр нөхөр Маттеус хоёр нэг өдөр буюу 1801.01.01-нд төржээ. Тэд 20-тойдоо гэрлэж, 80 жил хамт амьдарсан бол 1899.12.31-ний өдөр зэрэг нас баржээ.

Р.Слава

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button