Люксембург /Люксембургийн Их Вант Улс/

мөн онд хүн амын жилийн дундаж өсөлт 1.23 хувь байсан. 176 хүнд 1 кв.км газар нутаг ногддог, нийт хүний 92 хувь нь хотод. 8 хувь нь хөдөө тосгонд амьдардаг. Нийслэл хот Люксембург 76.687 хүнтэй. Хүн амын 94 хувь нь франц, герман гаралтай уугуул иргэд, албан ёсны хэл нь герман, франц, англи, Люксембург аялгуу, хүн амын 95 хувь нь католик шашинтан. Люксембургийн одоогийн хил хязгаар 1839 онд тогтоосон бөгөөд 1867 оны Лондонгийн бага хурлаар Люксембургнйг мөнхийн төвийг сахигч улс хэмээн зарлажээ. Харин 1948 онд энэхүү төвийг сахисан гэдэг үг үсгийг үндсэн хуулиас авч хаяад НАТО-ийн гишүүн орны нэгэн болжээ. Люксембург 1868 онд анхны үндсэн хууль баталж, түүнийг 1919, 1956, 1994, 1996,1998 онд шинэчлэн найруулсан байна. Люксембург бол үндсэн хуульт хаант улс бөгөөд төрийн тэргүүн нь Их ван, хууль тогтоох дээд байгууллага нь нэг танхим бүхий 60 гишүүнтэй депутатын танхим , засгийн тэргүүн нь ерөнхий сайд бөгөөд засгийн газар депутатын танхимын өмнө хариуцлага хүлээнэ. Люксембургийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2001 онд 18.5 тэрбум долларт хүрч, нэг хүнд 42.040 доллар ногдох болжээ. 1997 оны улсын төсвийн орлого 7.477 сая доллар, зарлага 6.732 сая доллар болж байжээ. Люксембург бол өндөр хөгжилтэй үйлдвэржсэн орон бөгөөд улсын эдийн засгийн гол салбар нь үйлдвэр бөгөөд үүнд хар төмөр, ган болд, хүнс, резин, хуванцар эдлэл, химийн үйлдвэрлэл түлхүү хөгжсөн байна. Тус улсын арми 2001 онд 900 хүнтэй байсан байна.

Мөнгөний нэгж нь евро. Манай улс 1976.ҮII. 11 -нд тус улстай дипломат харилцаа тогтоожээ.

Дэлхийн улс гүрний товч лавлах номоос . . .

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button