Нэг их хүч зарцуулалгүй илүүдэл жингээ хэрхэн хасах вэ?
Тэдний судалгааны үр дүн хүмүүсийг гайхашруулж байна.
Хэрэв 40-өөс дээш насны эмэгтэй өдөрт дор хаяж 3 мянга 520 алхам хийгээд байвал жилийн дараа 2 килограмм турна. Ингэхдээ тэрбээр хоол ундаа өөрчлөх, хязгаарлах, дэглэм барих хэрэггүй, эмэгтэй гуалиг болж, арьсан доорх өөхний 12 хувь нь шатаагдана гэсэн үг юм.
Их алхах хэрэгтэй. Орой үдэш цэцэрлэгт хүрээлэнд эрүүл агаарт гарч, дэлгүүр явах замдаа хүртэл агаарт алхаж бай. Тээврийн хэрэгсэлээр бага явж бай. Ажил тань танай гэрээс холгүй байдаг бол явган явж бай. Энэ бол таны эрүүл байх нэг гол үндэс юм шүү!!!
Илүүдэл жингийн эсрэг уурын баня Илүүдэл жингээ хасах таатай тэгээд бас төвөггүй арга бол уурын банинд суух. Гэхдээ ийм чухал зүйлд ганцхан уурын банинд найдах хэрэггүй. Гэвч долоо хоногт нэгээс хоёр удаа уурын банинд сууж, уураар биеэ цохиулан. бага идэж. илүү их хөдлөх аваас та үр дүнг нь ганцхан сарын дараа л ажиглах болно.
Уухуу, эсвэл болих уу? Та уурын банинд хэд хэдэн удаа суухад жин хасахын зэрэгцээ 500-1500 мл шингэн алдана. Энэ бол таны эрмэлзэх ёстой үр дүн биш. Та амны цангаагаа гарган ус уумагц, өөрөөр хэлбэл таны биенээс хөлс болон халуун амьсгалын тусламжтайгаар гадагшилсан шингэнг дахин нөхөх аваас таны биеийн жин эргээд л хуучин хэвэндээ орно. Энэ дүрэм ихэвчлэн саунд суудаг хүмүүст хамаатай учир нь халуун. хуурай агаар хүнийг илүү их хөлөргөдөг юм. Та нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Таны биед агуулсан чийгнээс 1% нь уурших тохиолдолд таны ам бага зэрэг цангана, 2% нь ууршивал таны ам илүү их цангаж, ам тань хатаж, балга усгүй байж чадахгүй мэт сэтгэгдэл төрнө. Зарим хурдан турах зориг шулуудсан хатагтай нар энэ бүгдийг тэсэн гарч, зорилгодоо хүрэх эрмэлзэл дүүрэн байж, ам цангаж хатаж үхэх гэж байгаа ч ганц ч дусал ус уулгүй гүрийдэг. Энэ нь сайнд хүргэхгүй. Ингэж байж халуун ууранд цохиулах боломжтой. Дээрээс нь хүний биен дэх ус, давсны тэнцвэртэй байдал алдагдана. Хүн хөлөрснөөр хүний биенээс зөвхөн чийг төдийгүй мөн хүн амьд явахад туйлын хэрэгтэй эрдэс давс гадагшилдаг. Ер нь бол хүний биед шингэн багасах тохиолдолд бие организмын дотоод орчин бохирддог. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл арьсан доорх өөхний няцралт муудаж, целлюлит үүсэх явдал хурдасдаг. Энэ танд хэрэгтэй гэж үү?.
Ууршсан илүүдэл. Чийгтэй агаарт хөлс удаан ууршдаг, өөрөөр хэлбэл дулаан ялгаруулалт багасна. Тэгвэл орос уурын банинд арьсан доорх эслэг саунд сууснаас илүү идэвхтэй халж. өөрөөр хэлбэл биеийн үхшил хурдан явагддагүй. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл эд эсэн дэх бодисын солилцоо өндөрсөж, өөх маш хурдан няцарч эхлэнэ. Иймээс орос банинд орохын өмнө эхлээд халуун шүршүүрт орж. хэсэг зогс. Ингэснээр таны бие эхлээд хална, ингэвэл банинд орсоны үр дүн илүү их гарна шүү дээ. Эс тэгвээс та шууд л бани руу гүйгээд орчих юм бол арьсан доорх эд эсээ халаах гэсээр байгаад цаг их алдана. Таны арьсны эд эс зохих температур хүртэл халахаас нааш өөх шарагдахгүй шүү. Шүршүүрт орж байхдаа биеэ савандахын хэрэггүй. ганы арьсны өөхөн давхарга арьсыг ууранд хуурайшихаас хамгаална. Энд байнга санаж явах бас нэг чухал зүйл байна.
Та орос банинд сууж байхдаа илүү дутуу өөр зүйлд анхаарлаа хандуулах хэрэггүй, энэ юу гэсэн үг вэ? гэвэл, яаж мэдэхэв танд гэв гэнэт хэт их халууцаснаас болж хүйтэн шүршүүрт орох санаа төрж болох юм, ингэж л болохгүй шүү. Эс тэгвээс та хүйтэн усанд орсоноор таны бие хүйтэн болж, арьсны шар нүх тагларч, арьсан доорх цусны судас нарийсч хөлс ялгаруулах, өөх шатаах үйл явц эрс багасдаг. Та банинд орох болгондоо банны өмнөх өрөөнд биеэ дулаан алчуураар ороон, өмнө нь бэлдсэн уух юмаа тавтай ууж амрах нь зөв. Та халууцна, гэхдээ тэс, тэвч тэгвэл та ялна, амжилт удахгүй мэдрэгдэнэ. Бас нэг зүйлийг сануулахад та хөлрөх болгондоо халуун шүршүүрт орох хэрэгтэй, Өөх няцарснаас ялгарах бодис хөлсний хамт арьсаар дамжин гадагшилдаг юм. Эднийг хурдан угааж авахгүй бол 10-15 минутын дотор эргэн сорогдож, цаашид өөх шатаах ажлыг тань хүндрүүлнэ. Хэрэв та саунд орохыг илүүд үздэг бол биендээ зөгийн бал түрх (хэрэв та зөгийн балны харшилгүй бол шүү дээ). Зөгийн балны хучлага дор таны арьс төдийгүй өөхний эслэг маш сайн хөлөрч, үр дүн нь оросын уурын банинд суусан мэт үйлчилгээтэй байх болно.
Болж өгвөл оройн цагаар банинд орж бай, ингэвэл шөнө унтаж байхад хүртэл өөх шатаж байна, та өглөө босоод 300-500 грамм хөнгөрсөн байх болно.
ТАНД АШИГТАЙ ЗӨВЛӨГӨӨ сонин