Монголчууд Оросоос тусламж хүсч байна
сонирхож байна. Ганцхан оросын бизнесменүүд Улаанбаатар ашгийн татварын тухай хууль эрхзүйн орчноо хэрхэх бол гэж хүлээж байна.
Оросын Засгийн газрын тэргүүн Владимир Путин, Монголын Ерөнхий сайд Санжаагийн Баяр нарын даваа гаригт хийсэн уулзалт дээр чухал чухал асуудлуудыг ярьсан байна. Орос улс монголын зэвсэгт хүчнийг шинэчлэн сайжруулахад онцгой үүрэг хүлээхээр амласан байна. Үүнээс гадна хоёр талын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал илүү чухал байсан байна. Ялангуяа, соёл боловсрол, хүмүүнлэгийн чиглэлд хамтран ажиллаж Орост монголын мэргэжилтнүүдийг бэлтгэх хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулжээ. Хоёр тал бас ирэх наймдугаар сард тэмдэглэх Халх голын байлдааны түүхт ялалтын 70 жилийн ойг хамтран тэмдэглэх талаар санал солилцсон байна. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх тухай ч ярилцжээ.
Хоёр Ерөнхий сайдын уулзалтын үеэр хамгийн гол тэмдэглэсэн зүйл бол хоёр улсын бараа эргэлт өнгөрсөн 2008 онд 1.3 тэрбум ам.доллараас давсан тухай байлаа. Улаанбаатар Москвагаас 300 сая ам.долларын тусламжийн хүрээнд тарих үр, ХАА-н техник, бордоо авах болж байна. Гэхдээ энэ бол шууд бэлэг биш. Зээл гэдэг бол өнөөгийн улс төрийн чухал зэвсэг гэдгийг мартаж болохгүй. Мэдээж, Москва монголын газрын хэвлийн баялгийг ашиглахад оролцохыг маш их сонирхож байгаа. Монгол бол газрын хэвлийн ашигт малтмал, түүхий эдийнхээ ялангуяа, өнгөт болон ховор металлынхаа өчүүхэн хэсгийг судалж ашиглаад байгаа орон. Энэ оронд зэс, молибден, вольфрон гээд старатегийн түүхий эдийн их нөөц бий. Нөгөө талаар энэ орд, ер нь монголын ашигт малтмалын нэлээд хувийг манай геологчид нээсэн. Манай нэлээд аж ахуйн нэгжүүд эднийд алт бусад ашигт малтмал олборлож байгаа. Yүний зэрэгцээ Оросын тал зөвхөн мөнгө төдийгүй 5000 тонноор хэмжигдэх цинк зэрэг металлын агуулгатай Асгатын ордыг эзэмшихэд бэлтгэж байгаа юм.
Яриа хэлэлцээний явцад эрчим хүчний салбарыг бас орхисонгүй. Мэдээж, энэ талаар яриахад дэлхийд томоохонд орох, зургаан тэрбум тоннын нөөцтэй, коксждог нүүрсний Тавантолгойн орд газрын тухай асуудал гарч ирнэ. Энэ ордыг ашиглахад төмөр зам тавих асуудал яригдана. Энэ том төслийг хэрэгжүүлэхэд монголчууд Оросын Төмөр замчид, барилгачдын гарыг харж байна.
Нөгөө нэг хамгийн гол зүйл бол уран. Старатегийн энэ чухал түүхий эдийн их нөөц Монголд бий. Энэ хүрээнд хамтран ажиллаж цөмийн эрчим хүчийг энхийн зориулалтаар ашиглах тухай хэлэлцээрт Улаанбаатар Москва хоёр гарын үсэг зурлаа. Энэ баримт бичгийн хүрээнд Орос Монгол хоёр энэ орд газрыг ашиглахад хамтарсан аж ахуйн нэгж байгуулах юм байна. Гэвч хамтын ажиллагаанд бас нэлээд но бий. 2006 оноос л монгол дахь оросын компаниудтай холбоотой хэл ам гараад байх болсон. 2006 онд Монголын эрх баригчиц алт зэсний үнийн босго давахад 68 хувийн татвар оногдуулсан нь энэ улсад байгаа оросын компаниудад 2.5 тэрбум ам.долларын хохирол учруулахад хүргэсэн. Зөрчил 2008 оны төгсгөл хүтэл үргэлжилж Алтандорнод-Монгол компани Монгол Улс хоёр олон улсын шүүхэд хүрч заргалдаж байна. Гэтэл Канадын хөрөнгө оруулалттай Бороо голд фирм оросын компанийг бодвол хамаагүй илүү хөнгөлөлт эдэлж байгаа юм.
Харин ОХУ-ын гадаад хэргийн яам өнөө хүртэл идэвхгүй байсаар байгаа юм. Уул нь Персийн буланд ажиллаж байсан америкийн компаниудад яг ийм нөхцөл байдал үүсэн үед АНУ-ын төр ямар арга хэмжээ авсан билээ, түүн шиг ажиллаж болох л байсан. Нөгөө талаар монголчуудад өөрсдөд нь ийм шаардлага байгаа шүү дээ. Гадны хөрөнгө оруулалт байхгүй бол монголчууд өөрсдийнхөө ашигт малтмалын орд газруудыг ашиглаж чадахгүй. Ганцхан монголчуудад энэ алдаагаа засах, зөвтгөх боломж байна. Улаанбаатар ухралт хийх нь. Энэ нь 2006 онд баталсан ашигт малтмалын тухай хуулиа өөрчлөх нь тодорхой болоод байна. Энэ нь мэдээж манайхаас олгох зээлийг хүлээж авахад дэм болох нь гарцаагүй.
Правда сонинд Сергей Балмасовын бичсэнийг X.Өлзийбаяр орчуулав.
дугаар 053/632/