Маслаар амталж шарсан тахианы мах

бүйлс самарны нунтаг, 220 гр лаазалсан улаан лоолийн сүмс, цөцгий, яншуйн навч, давс, перц

Хийх арга Тахианы махаа шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд давс болон перцээр амталж бэлтгэнэ. Тахианы махаа 3-4 минут орчим шаргал болтол нь бүх талыг нь шарна. Хайруулын тавгандаа масло хийн хайлуулж сонгино болон шанцай хийн сайтар хутгаж сармис, цагаан гаа, улаан чинжүү, бүйлс, лаазтай улаан лооль, улаан лоолийн соус болон цөцгий зэргийг хийж 4-5 минут орчим буцалтал нь хутгана. Дээрээс нь амталж шарсан тахианы махаа хийж яншуйн навчаа цацна. Талх болон агшаасан будаагаар хачирлаарай.

дугаар 053/632/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button