Дотор мах, дайвар бүтээгдэхүүнээр хийх хоол

Болгосон уушгийг хөргөж нарийн гонзгой хэрчинэ. Пүнтүүзийг халуун усанд 5-7минут дэвтээж авна. Савх хэлбэртэй нарийн хэрчсэн байцаа, шар лууван, уушиг, пүнтүүзийг салат амт оруулагчаар найруулан амталж бэлэн болгоно.

Гэтүүртэй таван цулын шөл

Орц таван цул 350 гр, сонгино 1 ш, лууван 1 ш, гурил 1 аяга, төмс 3 ш, цөцгийн тос 1 х/х, лаврын навч 1/4 ш, давс, перец амт оруулах хэмжээгээр.

Таван цулыг сайн цэвэрлэж угаагаад жаахан давстай усанд хийж дутуувтар чанана. Чанаж байхдаа перец, лаврын навч хийж давслана. Таван цулыг шөлнөөс гаргаад хөшиглөж, шөлийг шүүж тунгаан аваад дотор махыг эргүүлэн шелөнд хийнэ. Дараа нь шөлөндөө жижиглэн хэрчиж, цөцгийн тосонд хуурсан лууван, сонгино, хэрчээд дутуу шарсан төмс зэргийг хийнэ. Гурилыг хатуу зуурч бөөрөнхийлөн цувина. Зуурмагаас жижиг жижгээр таслан авч эрхий хуруугаар имэрч гэтүүрийг бэлтгэнэ. Гэтүүрийг буцалж байгаа шөл рүү цувуулан хийж хутгаад 15 минут зөөлөн галаар буцалгаж бэлэн болгоно.

Зөөхийнд жигнэсэн гүзээ

Бог малын гүзээг сайн угааж цэвэрлэн халуун усаар зумлаад бүлээн усаар 4-5 удаа зайлж сайтар цэвэрлэнэ. Дараа нь гүзээгээ хүйтэн усанд хийж 20-30 минут чанаж гаргаад савхан хэлбэртэй нарийн хэрчинэ. Ногоон сонгино, лууван, манжин зэргийг тостой хайруулд хийж тусад нь шарж болгоно. Ногоогоо гүйцэд болохоос 10 минут өмнө хэрчсэн гүзээгээ хийж ногоотой нийлүүлэн хутгаж дээрээс нь цөцгий нэмж дахин 10 минут битүү жигнэж болгоно.

Дотор махан байцааны ороомог

Орц (1порц) дотор мах 330 гр, шинэ байцааны навч 400гр, агшаасан будаа 30 гр, сонгино 60 гр, цөцгийн тос 15гр, давс.

1 .Дотор махыг амталж дутуувтар чанаж болгоод, агшаасан цагаан будаатай хольж шанз бэлэн болно.

2.Байцааны бүтэн том навчийг буцалсан усанд хийж дутуу болгож аваад бэлтгэсэн шанзаа бооно.

3.Ороомогийг цөцгийн тосоор тосолсон тэвшинд өрж шарах шүүгээнд 200-21 Охэмд 15-20минут шараад гаргана.

4.Бэлэн болсон ороомогт цөцгийн тос дусаана.

Саран бууз

Орц (1порц) дотор мах 250гр, сонгино 25гр, байцаа 50гр, гурил 200гр, давс, перец, лууван 25гр, манжин 30гр.

Хонь, ямааны дотор махыг цэвэрлэж бүлээн усаар угаагаад халуун усанд чанаж дутуу болгоно. Хөргөж манжин, лууван, байцаатай нийлүүлж том шүүртэй машинаар машиндаж, жижиглэсэн сонгино, давс, перец нэмж амтална. Буузны гурилыг зуурч томовтор таслан элдэнэ. Бэлтгэсэн шанзаар тал дугуй хэлбэртэй бууз чимхээд жигнүүрт өрж (буузны хажуугаар хачир болгон хэрэглэх цэвэрлэж том томоор хэрчсэн манжин, лууванг хамт тавьж жигнэж болно) 20-25минут жигнэнэ.

Хонины хэлэн зууш

Орц (1порц)хонь эсвэл ямааны хэл 110гр, сонгино 20гр, лууван 20гр, сармис, давс, перец.

Малын хэлийг хүйтэн усанд сайн угааж зөөлөн гал дээр 1.5-2.5 цаг чанана. Гаргахаас 10 минутын өмнө давсаар амтална. Шөлнөөс хэлийг гаргаж хүйтэн усанд хийж хальсална. Ингээд нимгэн хавтгай хэрчиж зуушны тавагт өрөөд төмсний нухаш эсвэл лууван, сонгиноор хачирлана.

Элэг ногооны шанзтай ороомог

Элэг болон гадар өөх, лууван, манжинг угааж цэвэрлэн чанаж бэлтгэнэ. Чанасан элэг, ногоог жижиг хэрчиж дээр нь хуурсан сонгино, давс амтлагч нэмж сайтар хутган шанз бэлэн болно. Шанзыг сэмжинд ороож тостой хайруулд шарж таваглана.

Толгойны махах тефтель

Орц (1порц) толгойн шулсан мах 180гр, гурил, 10гр, сүү 25гр, цагаан талх 15гр, өндөг 1ш, сонгино 15гр, ургамлын эсвэл оливын тос 50гр, давс, перец.

Үхрийн толгойн махыг машиндаж сүүнд дэвтээсэн цагаан талх, сонгино нэмж дахин машиндана. Шанзыг давс, перец, өндөг, сүүгээр амтлан хэрчсэн сүүл нэмээд нэг тавагт 2 ширхэг тефтель байхаар таслан авч бөөрөнхийлж, гурилд хөрвүүлэн тосонд шарна. Дараа нь бага зэрэг шөл нэмж 7-10 минут жигнэнэ. Бэлэн болсон тефтелыг гурвалжин будаа, төмсний нухашаар хачирлана.

ГЭР ГЭРТЭЭ ТОГООЧ сонин

Дугаар 03

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button