Усны бодлого, төлөвлөлт сэдэвт зөвлөлдөх уулзалт маргааш болно

Нэгдсэн Үндэсний байгууллага, Усны үндэсний хороо болон Усны хорооноос маргааш Усны бодлого, төлөвлөлт сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгуулах гэж байна. Ойн хэрэг эрхлэх газрын хурлын танхимд болох зөвлөлдөх уулзалтыг ЫБОАЖ-ын дэд сайд Д.Идэвхтэн, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Дебора Комини нар нээж, Монгол улсын Засгийн газрын усны нөөцийг хамгаалах, ашиглах чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого, зорилтууд, Хилийн ус ба хөрш орнуудын хамтын ажиллагаа зэрэг сэдвээр үндсэн илтгэлүүдийг БОАЖЯ, Усны газрын төлөөлөгчид тавьж хэлэлцүүлнэ. Зөвлөлдөх уулзалтын төгсгөлд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, уулзалтын үр дүн, цаашдын зорилтоо танилцуулах бөгөөд сэтгүүлчдийн дунд Цэвэр ус бидний ирээдүй сэдэвт нийлэлийн уралдаан зарлан болзлыг танилцуулах аж. НҮБ-аас санхүүжүүлж байгаа уг уралдааны шагналын сан нэлээд өндөр байх гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button