Р.Амаржаргал АН-ын шүүлтүүрийг нарийсгаж байна

автор болж байх вэ дээ. Хамгийн сүүлд оролцсон томоохон улс төр нь МАХН-тай хамтарч Засгийн газарт орох Алтангадас-ын санааг дэмжиж, Н.Алтанхуягийг АН-ын дарга болгосон байдаг. Энэ удаа ч мүднякуудын амбийц хөдөлж байна. Улс төрийн амьдралд өрнөж буй топ үйл явдалд өөрсдийнх нь баавар үгүйлэгдэж байгааг унтаахай царайлан хүлцэх аргагүй болсон хэрэг. Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн дэвших ганц мандатын төлөөх өрсөлдөөн АН дахь фракцуудын дунд онцгой илэрч байхад Н.Алтанхуяг даргынх нь амнаас МҮДН-ын нэр унасангүй.

Мүднякууд арга хайж, гарц олсон байх юм. Тэдний гарцыг АН-ын нөлөө бүхий улстөрчид талархан хүлээж авчээ. Энэ намынхны Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан зургаан хувилбарын шүүлтүүр илүү нарийсах төлөв үүгээр бий болжээ. Фортуна Батбаяр, Ц.Баярсайхан хоёрынхоо нэгийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж Гүйцэтгэх эөвлөлийн хурлыг лообийдох санаа мүднякуудад нэлээд эртхэн байлаа. Тэднийг Ц.Баярсайханыхаа магадлалыг тооцоолж суух зуур АН-ын даргын мэдэгдэл хэвлэлээр тарчихсан. Гүндалай, за тэгээд Элбэгдорж, Бат-Үүл, Амаржаргал, бас хараач ээ Гончигдорж. Ингээд МҮДН-аас горилогч байхгүй хэрэг үү?!. Амбийцийг нь үл хэрэгсэн зургаан горилогчийн нэрийг Н.Алтанхуяг олон нийтэд зарлаж орхив. Намынхаа даргатай заргалдалгүй өнгөрөх учир мүднякуудад ургажээ. Энэ бол Р.Амаржаргал. Зургаан горилогчийн бүтэц бүрэлдэхүүнд нэмэлт, өөрчлөлт оруулалгүйгээр МҮДН-ын фракцыг Р. Амаржаргал төлөөлж марафонд өрсөлдөх болж байна, Тэрээр МҮДН-ын уугул тул хэл амаа ололцоход бэрхшээл гараагүй гэнэ. Мүднякууд болон АН-ын нөлөө бүхий улстөрчид хамтран хуралдаж Р.Амаржаргалаар Ерөнхийлөгчийн сонгууль дахь амбийцаа илэрхийлэхээр шийджээ.

Энэ тухайгаа АН-ын удирдлагад мэдэгдэхээр төлөвлөсөн байна. Үүнээс үзвэл Р.Амаржаргал Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ албан ёсоор илэрхийлэх АН-ын хоёр дахь горилогчоор тодрох юм. Р.Амаржаргалыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшигчийн дүрээр олж харахыг оролдъё. Тэрээр улс төрийн намтартаа зурвасхан ч гэлээ алтан мөрүүдийг 1999-2000 онд Ерөнхий сайдаар ажиллахдаа шигтгэж авсан. Орчин цагийн эдийн засгийн ухаанд дөхсөн бодлого ярьж хэлдэг цөөн улстөрчийн нэг, Монголын төрд хэрэгтэй зайран гэгдэх болсон. Үнэндээ түүний удирдсан танхим хүчирхэг байгаагүй ч 30 гаруй насны, туршлагаар дулимаг ардчилагчдаас Ерөнхий сайд Р.Амаржаргал хувь хүнийхээ зангаргаар илүү чамбай сэтгэгдэл төрүүлдэг байлаа. Монголчуудын хүндлэлийг хүлээсэн Ерөнхий сайд агсан П.Жасрай шинэ цагийн улстөрчдөөс гурван залууг тоож нэрлэсний нэг нь Р.Амаржаргал.

Тэр улс төрд данстай хэдий ч хэзээнээсээ хатуу тоглоомонд нь оролцож явсангүй. Өөрөөр хэлбэл, Р.Амаржаргалыг улс төр дэх хатуу самар гэж ойлговол эндүүрэл. Р.Амаржаргалын улс төрд амьдарсан ул мөрийг харвал тэрээр намдаа ч, олон нийтийн өмнө ч үзэл бодол, ухамсраар хязгаарлагдсан хэм хэмжээнд тоглож иржээ. Гоочилбол, энэ нь ихэвчлэн Р.Амаржаргалын хувийн тоглолтоор өндөрлөдөг байв. Тиймдээ ч МҮДН-ын фракцаас шахагдсан биз. Мүднякуудаас холдсон даруйдаа хэсэгтээ МоАХ-ны фракцад хаягтай явсан. Тэгснээ УИХ дахь АН-ын бүлгийн дотоодод үнэхээр байдаг эсэх нь өнөө үл мэдэгдэх эсэргүү 13-т нэр нь дуулдах юм билээ. Р.Амаржаргал АН-аас Ерөнхий¬лөгчийн сонгуульд горилогчдын дундаас мэдлэг боловсролынхоо чинээгээр толгой гудайхааргүй нэгэн. Түүнчлэн олны хэл амны бай болох хар намтар бага. Албан тушаалаа урвуулан ашигласан, авгай хүүхний асуудал гэхчлэн улстөрчдийн хувьд хүсэхээргүй гуншингаар Р.Амаржаргалыг тодорхойлдоггүй.

Долдугаар сарын 1-ний үйл явдлаас хойш бүх нийтийн сонгуулийг шударга, соёлтой өрсөлдөөнөөр явуулах хүсэл иргэд сонгогчдын дунд бодитой байгааг ажиглагчид онцолж байна. Аядуу тайван сонгуулийн уур амьсгалыг улс төрийн намууд ч эрмэлзэж байгаа болов уу. Ийм үед Р.Амаржаргал АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшвэл илүү зохино хэмээн түүний дээлийн захыг мушгихаар яарагсад торцоолжээ. АН-ын олонх хамгийн боломжит кандидатаар Ц.Элбэгдорж, эсвэл Э.Бат-Үүлийг нэрлэж байгаа. Эдгээр хоёр улстөрч үргэлж экстремист талбарт дайтаж ирснээрээ Р.Амаржаргалаас онцгой. Элбэгээ ч, Үүл ч Монголын улс төрд шүүмжлэгчдийн гол дүр байснаас бус ажил хэргийн ертөнцөд бүтээсэн, байгуулсан гавьяа юу билээ. Энэ өнцгөөс хөвөрдвөл Ерөнхийлөгчийн сонгуульд тэдний нэг дэвшвэл сурталчилгааны өдрүүдэд л санал хураалтын дараах бужигнааны эх тавигдах магадлалтай. Р.Амаржаргал Монголын бүх ард түмэнд танигдсан байдлаараа Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлийн өмнө гишгэх нэгдүгээр эгнээний улстөрч биш байж мэднэ. Гэхдээ хоёрдугаар эгнээнийхэн жагсаалын урд гарахаар тэмүүлж эхэлснийг гэрчилнэ.

Б.Энхцэцэг

Дугаар 62/3134/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button