Цагаан сарын барилдаанаар толгой хүзүүндээ гэмтэл авсан далай аварга Г.Өсөхбаяр олны хөлөөс зайдуу эмчлүүлж байна
Тэр өдрийн тэнгэрийн өнгө түрүүлэх морьдын өнгийг хэлдэг гэдэг шиг бөхийн өргөөнд цугласан олон бэлтгэл ханан, эр бяр нь тэгширсэн бөхчүүд дундаас далай аварга Г.Өсөхбаяр, Ганбат заан нарын өнгөтэй байгааг яалт ч үгүй онилон ярьж байсан . . .
Билэг дэмбэрэл дэглэдэг монгол ёсоор цагаан сарын барилдааныг бөхчүүд тэр жилийнхээ өнгийг харуулах барилдаан хэмээн үзэж, шударгаар хүч үзән эр бяраа сорьдог. Бөхийн хорхойтнууд ч найраа, наймаагүй хамгийн үзүүштэй барилдаан гэж шимтэн сонирхдог. Шороон үхэр жилийн cap шинийн барилдаанд 256 бөх зодоглосноос Улсын заан Ганбаттүрүүлж, далай аварга Г.Өсөхбаяр үзүүрлэсэн билээ. Тэр өдрийн тэнгэрийн өнгө түрүүлэх морьдын өнгийг хэлдэг гэдэг шиг бөхийн өргөөнд цугласан олон бэлтгэл ханан, эр бяр нь тэгширсэн бөхчүүд дундаас далай аварга Г.Өсөхбаяр, Ганбат заан нарын өнгөтэй байгааг яалт ч үгүй онилон ярьж байлаа. Залуу аваргууд дундаас жинхэнэ аваргын шийрийг хатаах бөх нь хэмээн бөхийн хорхойтнууд далай аваргыг үнэлдэг. Тиймдээ ч цагаан сарын барилдааны түрүүг авна хэмээн сэм хөөрөлдөн, таавар уралдуулан суусан.
Харамсалтай нь далай аварга дөрвийн даваанд аймгийн заан Мөнхбатыг суйлахмэхээрдавсан ч зааны өвдгийг цээжээрээ цохин / мөргөж/ тодорхой хэмжээний бэртэл авчээ. Харин зургаагийн даваанд улсын начин Батболдтой барилдан давахдаа толгойгоороо шал мөргөснөөс улбаалан толгой болон хүзүүндээ хүнд бэртэл авсан аж. Аваргын энэ байдлыг харсан үзэгч олон арал, чац өндөртэй хүний нэг бэрхшээл нь хэмээн ярилцаж байсан ч аваргыг олон хоногоор эмчлүүлэхэд хүрсэн хүнд бэртэл авсан чинээ санаагүи нь лавтай. Аварга ч Монгол бөхийн жудаг заан бөхийн барилдааныг орхилгүй тэвчээр заан барилдсаар үзүүрт хүрсэн. Өнгөрсөн жилийн наадмаас хойш харьцангуй бэлтгэл сайтай байсан аварга ийнхүү бэртэл авснаас энэ жилийн цагаан сарын барилдаанд түрүү авч чадсангүй бололтой.
Харин бөхийн хорхойтнууд барилдааны үеэр Бөх-билэгт дэвжээнийхнээс аваргад бэлэглэсэн том хүрэн сандлыг ихэд гоочлон, сүжиг ихтэй зарим нь түүнээс боллоо гэх үгийг ч унагаж байлаа. Хааны сэнтий мэт том сандлыг аваргад бэлэглэхэд урьд өмнө ийм сюрпризтэй таарч байгаагүй үзэгчид Рекламная пауза хэмээн үзэж нэлээн дургүй байсан нь тэднии шивэр авир хиих чимээнээс илт байсан. Гэсэн ч хамгийн шударга, хамгийн сонирхолтой гэгддэг цагаан сарын барилдаанд далай аваргыг түрүүлээгүйгийн бурууг өнөөх сандалд чихэн Тэр сандалд сууснаас хойш бэртэл авчихлаа хэмээн бухимдлаа тайлж байсан нь аваргаа хэрхэн хүндэлдэг, түрүүлнэ хэмээн итгэл тавьж байсны илрэл биз. Юутай ч цагаан сарын барилдааны үеэр хүнд бэртэл авсан далай аварга зайсан орчимд олны нүднээс зайдуу бэртлээ эмчлүүлж байгаа аж.
МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ сонин
Дугаар 08