Найман шарга карго мөнгөө өгч эхлээгүй
Олон өдөр үүдийг нь сахисан иргэд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаснаар Монгол дахь салбарын захирал Г.Энхтуяаг шалгаж эхэлсэн. Түүний хүү Б.Халиун, эхнэрийн хамт Сөүл хотод үйл ажиллагаа явуулдаг болжээ. Шалгалтын явцад карго албан ёсоор мөнгө гуйвуулах зөвшөөрөл аваагүй байсан тогтоосон гэнэ. Ингэхээр Иргэдийн мэдүүлснээр доод тал нь 50, дээд тал нь 50 мянган ам.доллар авах ёстой гэж мэдүүлээд байгаа гэнэ. Найман шарга каргоны байранд очиход манаачаас өөр хүн байсангүй. Үүдэнд нь Closed гээд бичиг наачихсан байв. Хаалган дээр гуравдугаар сарын 20, 23, 26-ны 15 цагаас ажиллана гээд бичиг наачихаж. Үүдний манаач надаас Мөнгө авах гэж байгаа юу гэхэд Тийм гэв. Гэтэл жижигхэн цаас гаргаж ирээд нэрээ хэл гэлээ. Тэр цаасан дээр 20-нд мөнгө авах хүмүүс гээд найман, 23-нд найман, 26-нд таван хүний нэр бичсэн байх юм. Каргоны эзэн Г.Энхтуяагийн 9811-тай утсаар холбогдож тодруулахын хүссэн боловч Би ямар ч хэвлэлд ярилцлага өгөхгүй гээд олны танил хүн шиг л аашлав. Харин тус каргоны байранд гомдоллосон хүмүүс хий хоосон хаалга мөргөөд буцаж байлаа. Ингээд зарим хохирогчтой уулзсан юм.
Х.Болортуяа
-1000 ам.доллар авах гэж ёстой завхарсан юм болж байна. Цагдаагаар баахан явсан. Г. Энхтуяа нь Би ирэх долоо хоногоос хүмүүсийн мөнгийг өгнө. Хоёр өдрийн дараа шилжүүлсэн мөнгийг нь өгчихдөг. Намайг цагдаагаас дуудаад, энд өдөржин өнжиж байгаа юм чинь би яаж ажлаа хийх юм гээд бидэнд уурлаад байсан. Гэтэл одоо утсаа ч авахгүй тэгээд гурван хоногийг хугацаатай нэг цаг л ажиллана гээд биччихээд алга болчихсон.
Г.Дулмаа
-Манай хүүхэд Солонгост дөрвөн жил болж байна. Эднийхээр дөрвөн жил үйлчлүүлж байгаа. Ам.долларын үнэ ханш хэлбэлзэж эхэлснээс хойш л мөнгө өгөхгүй удах болсон. Өмнө нь, яаралтай гэхэд өдөртөө шилжүүлдэг байсан. Би 500 ам.доллар авах ёстой. Каргоныхон утсаа авахгүй болохоор хүүхэддээ хэлсэн. Манай хүү Солонгос дахь 01056333307 утас руу залгахаар авахгүй байна гэсэн.
Р.Болдбаатар
-Манай дүүгээс мөнгө ирж банкинд зээл төлдөг. Гэтэл гуравдугаар сарын 6-наас хойш мөнгө авах гээд одоо хүртэл байдаггүй. Сая ирэхэд мөнгө авах хүн гэж арваад хүний нэр биччихэж. Нэр нь байхгүй хүмүүс яах юм гэхэд манаач нь нэрээ, авах мөнгөтэйгээ бичүүлээд утсаа үлдээчих гээд бичиж авч байна. Хууль цагдаагийн байгууллага хуулиа хэрэгжүүлж чадахгүй хэнд ч хэрэггүй газар болж. Хадгаламж зээлийн хоршооны гашуун түүх давтагдахад ойртжээ.
У.Бадам
Дугаар 054/633/