Зам талбайн үйлчлэгч эмэгтэйчүүдийн 36 хувь буюу 45 нь өрх толгойлдог байна
ахиц гаргах, зам талбайн үйлчлэгч нарын ажиллах нөхцлийг сайжруулан тэдний нийгмийн баталгааг хангах, зам талбайн үйлчлэгч нарын санал,бодлыг сонсох зорилгоор нийслэлийн зам талбайн үйлчлэгч шар хантаацтангуудын хоёрдугаар зөвлөлгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатар хотод жилдээ дунджаар 210 – 260 мянган тн хог хаягдал гарч байгаа бөгөөд хотын нэг иргэн өдөрт 0. 582 кг-аас нэг кг хог хаягдал үүсгэн Улаанчулуутын төвлөрсөн хог хаягдлын цэгт өдөртөө 900- 1200 тн ахуйн хог хаягдлыг хүлээн авч дарж устгах үйл ажиллагааг явуулж байгаа гэнэ.
Yүнээс өдөрт төвлөрсөн цэг дээр хүлээн авч байгаа хог хаягдлын 15-20 хувь буюу дунджаар 150-200 гаруй тонн хог хаягдал зам талбайн цэвэрлэгээнээс гарч.нийслэл хотын хэмжээнд 78,2 мянган ам метр зам талбайг цэвэрлэн, нэг зам талбайн үйлчлэгч өдөрт дунджаар 400-500 кг хог хаягдлыг цуглуулж 3000-8000 ам метр талбайг цэвэрлэж байгаа талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяр ярьж байна.
үideo1
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 252 зам талбайн үйлчлэгч шар хантаазтан ажиллаж байгаагаас 52 хувь буюу 138 эрэгтэй, 48 хувь буюу 124 эмэгтэй , 16 дээш жил ажилласан зам талбайн үйлчлэгч 28 , 6-15 жил ажилласан үйлчлэгч 84 , 1-5 жил ажиллаж байгаа зам талбайн үйлчлэгч 134 байдаг байна. Зам талбайн үйлчлэгч эмэгтэйчүүдийн 36 хувь буюу 45 нь өрх толгойлсон, нийт зам талбайн үйлчлэгчдийн 63 хувь буюу 167 үйлчлэгч амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур ядуу амьдралтай, 98 хувь буюу 256 үйлчлэгч хотын захад гэр хороололд амьдарч , 150 мянган төгрөгийн цалинтай байгааг анхаарах цаг нь болсон гэнэ.
Мөн зам талбайн үйлчлэгчдийн ажлыг хөнгөвчлөх, цэвэрлэгээний ажлын чанарыг дээшлүүлэн орчин үеийн түвшинд хүргэх зорилгоор зам талбайн хог хаягдлыг шүүрдэх ,угаах зориулалт бүхий 10 ширхэг машиныг нийслэлийн төсвөөр худалдан авч цэвэрлэгээ,үйлчилгээнд явуулахад бэлэн болгоод байгаа юм байна.Yүнээс гадна өвлийн цас цэвэрлэгээ, хальтиргаа гулгаа арилгах ажлыг хөнгөвчлөх, гар ажиллагааг багасгах зорилгоор цас цэвэрлэгээний машин 6 ширхэгийг худалдан авахаар гэрээ байгуулсан бөгөөд ногоон байгууламжинд сөрөг нөлөөгүй тусгай бодис ашиглан хальтиргаа гулгааг арилгах аж.
Olloo.mn
Д.Сугар, Ж.Мишгээ