‘’Нинжа’’ нар дахин Хөвсгөл рүү дайрлаа
хаясан. Тиймээс аймгийн хүчний байгууллагынхан хууль бус алт олборлогч 2000 шахам хүнийг тарааж, харуул гаргаад сарын дараа буулгасан юм.Саяхнаас дахин хууль бус алт олборлогчид цугларах болсныг сумаас хэд хэдэн удаа тараасан боловч гуравдугаар сарын дунд үеэс хүчин мөхөсдөх болсон байна.
Ар хэмийн голын орчны байгаль сүйдэж, хууль бус алт олборлогчид Хөгийн голын мөсөөр зорчиж байгаа нь өдрөөс өдөрт дулаарч, мөс нимгэрч байгаа үед хүний амь насанд аюултай болоод байгаа учир аймгийн Засаг дарга дахин захирамж гаргаж, хүчний байгууллагынхны хүчээр тэднийг тараан буулгаж, Хилийн цэрэг, цагдаагийн байнгын харуул гаргахаар болоод байна.
Байгалийн үзэсгэлэнт Дархадын цэнхэр хотгорыг хамгаалах талаар олон жил ярьж, бичиж байгаа боловч хэрэгжиж биелсэн нь үгүй, биднийг харсаар байтал сүйдэж байна. Хөгийн голын эх Ар хэмийн сайр Монголын хоёр дахь Заамар болчихоод байгаа талаар нутгийн иргэд нь харамсан ярьж байгаа гэнэ. Ар хэмийн гол хууль бус алт олборлогчдын тоо энэ сарын 15-ны байдлаар 800-гаас даваад байгаа аж.
Olloo.mn