Хэд хэдэн хуурамч бичиг баримт биедээ авч явжээ

Гэтэл Баян-Өлгий аймаг дахь ‘’Өлгий’’ боомтооор энэ сарын 18-нд гарах гэж байсан Өлгий-Устькаменгорскийн чиглэлийн онгоцны зорчигч Монгол Улсын иргэн Жахай овогтой Хавден хуурамчаар үйлдсэн гадаад паспорт, төрсний хуурамч гэрчилгээ тус бүр гурав, мөн гэрлэлтийн хуурамч баталгаа авч явжээ.Түүнийг хилээр гарах гэж байхад нь хилчид саатуулан аймгийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байна. Ямар зорилгоор хуурамч бичиг баримт биедээ авч явсан нь одоогоор тодорхойгүй байна.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button