Хойд Солонгосыг хэлэлцээрт урилаа

Тэрбээр Хятадад айлчилж буй Хойд Солонгосын Ерөнхий сайд Ким Ион Иртэй уулзахдаа тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талт хэлэлцээрийн дүнгээс олон улсын харилцаа, хамтын ажиллагааны ирээдүй шалтгаална гэсэн байна. Хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн тулд Хятад Хойд Солонгостой хамтран ажиллахад бэлэн гэж Хятадын Гадаад хэргийн сайд мөн мэдэгджээ. Гэхдээ Хятадын эрх баригчид чухам ямар замаар Пхеньянтай хамтран ажиллах нь тодорхойгүй байна. Юутай ч Бээжин зургаан талт хэлэлцээрийг аль болох хурдан үргэлжлүүлэхийг хүсч буй аж. Хятадын зохион байгуулж буй зургаан талт хэлэлцээр өнгөрөгч наймдугаар сард Хойд Солонгос төлөөлөгчөө эргүүлэн татсанаар мухардсан юм. Хэлэлцээрийг сэргээх оролдлого өнгөрөгч арванхоёрдугаар сард болсон ч бүтэлгүйтсэн билээ.

Г.Лхагва

Дугаар 10(051/21280)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button