Ой санамжид САЗ эс голлох нөлөөтэй
Гэтэл тархины аль хэсэг энэ дурсамжуудыг хадгалж, эргэн сануулдгийг тодорхойлсон нарийн судалгаа өнөөг хүртэл байгаагүй. Калифорнийн их сургуулийн эрдэмтэд саяхны судалгаагаар эл төвөгтэй асуудлыг шийдсэн гэдэгтээ итгэлтэй байна. Мэдрэл судлаач Жон Гузовский болон түүний багийнхан нэгэн зүйл хулгана дээр ажиглалт хийжээ. Тэд ой санамжийн гол хэсэг гэж нэрлэгддэг hippocampus-ын САЗ хэсэгт дурсамжийн хүлээн авагч эсүүд байх магадлалтай гэх таамаглал дээрээ үндэслэн тархины эл хэсэгт нарийн судалгаа хийжээ. Эрдэмтэд мэдрэлийн энэ хэсэгт Arc гэж нэрлэгддэг генийн идэвхжилт байгаа эсэхийг судалснаар тус ген САЗ-т байрладаг мэдрэлийн эсүүдийн идэвхжилтэд гол үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоожээ. Судалгааны багийнхан энэ генийн нөлөөгөөр САЗ мэдрэлийн эсүүд идэвхжсэнээс дээрх дурсамжууд сэргэдэг гэж үзэж байна.
Дугаар 10(051/21280)