Пап ламын сургаалийг сонсох гээд амиа алдав
Пап ламын сургааль айлдахыг сонсох гэж Анголын нийслэлийн төв цэнгэлдэх хүрээлэнд хэдэн зуун мянган хүн цугларсны улмаас хоёр эмэгтэй дарагдаж нас барсан харамсалтай явдал гарчээ. XҮI Бенедикт амь үрэгдсэн эмэгтэйчүүдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, ийм явдал болсонд харамсч буйгаа илэрхийлсэн байна.
Католик шашны тэргүүн Анголын ард түмэнд хандаж үг хэлэхдээ тус улсын албан тушаалтнуудыг авилгаас хол байхыг уриалжээ. Газрын тосоор баялаг Ангол улс авилгад идэгдсэн орны тоонд ордог юм.