Б.Лхагвасүрэн цаазаар авахуулах нь тодорхой боллоо
хэмжээтэй хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Б.Лхагвасүрэн нь өнгөрсөн оны IҮ сарын Хан-Уул дүүргийн ҮII хорооны нутаг дэвсгэрт Э.Нямбаяр, Г.Гантөр нартай үгсэн тохиролцож, иргэн Ө-г бүлэглэн зодож, улмаар хоолойг нь боож онц хэрцгийгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн байна. Мөн иргэн Б.Урангоо, А.Алтанцэцэг нар нь энэ хүн амины хэргийг мэдсэн хэрнээ цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй аж.
Тиймээ Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар уг хэргийг хэлэлцээд Б.Лхагвасүрэнд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээж, Э.Нямбаяр, Г.Гантөр нарт оногдуулсан 15 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ. Мөн Б.Урангоо, А.Алтанцэцэг нарт оногдуулсан гурван сарын баривчлах ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Olloo.mn