Манчингийн хандны ид шид
юмуу 60 градус хүртэл сулруулж найруулсан спиртэнд хийж, дулаан газар 3 хоног байлгана. Ханд өтгөн цайны өнгөтэй болмогц хэрэглэнэ. Нэг удаа түрхэх хэмжээ нь нэг хоолны халбага бөгөөд зүрх муутай хүн бол нэг цайны халбагаас ихгүйгээр нэг удаа түрхэнэ. Энэ ханд маш хүчтэй үйлчилгээтэй тул түрхмэц цусны эргэлт нэн идэвхжиж, зүрхний цохилт түргэснэ. Хоёр хөл, хоёр гар бүгд өвддөг бол нэгэн зэрэг түрхэх хэрэггүй. Эхлээд нэг хөлөө, дараагийн өдөр нь нөгөө хөлөө, тэгээд нэг гараа гэх мэт өдөр өдрөөр ээлжилнэ. Хандыг сайн шингээж түрхэх ба түрхсэн газраа салхинд цохиулалгүй дулаан байлгаж, боох хэрэгтэй. Унтахдаа түрхвэл сайн, өглөө босохоос 2 цагийн өмнө боодлыг авна. Боодол авснаас хойш 2 цаг болоод хүйтэн усанд базсан алчуураар ханд түрхсэн газрыг сайн арчина. Түргэн арчихгүй бол салхи цохиж болзошгүй.
Өвчин хүндэрсэн, хавдартай бол 4-5 долоо хоногийн турш өдөр бүр ийнхүү эмчилнэ. Хандыг түрхээд гараа сайн савандаж угаана. Нүдэнд хүргэвэл сохрох аюултайг анхаар. Бас босохоосоо 2 цагийн өмнө бус хэдхэн минутын өмнө боолтыг авч, салхинд гарваас биед туйлын хортой. Ер нь манчин маш хортой ургамал гэдгийг санаж байхад илүүдэхгүй. Манчин монгол оронд бий. Нуга хөндий, ус голын эрэг хөвөө, уулын орой бэлд ургадаг. Манчин 6-7 сард бороогүй өдөр түүж(малтаж) авбал, эмчлэн анагаах хүч сайтай байдаг. Сайтар угааж, сэрүүн газар хатаана.
Эх сурвалж Гэр бүлийн сонин