Гар хөлийн шар усанд
– Тэмээний хөх хорголыг түлж үнсийг нь гүүний сүүнд зуурч, бүлээсгэн хүүдийнд хийж боовол сайн.
– Агь өвсийг шинэ ургасны дараа буюу унах үед нь буцалган ханд хийж шавших, наах сайн.
– Багалуурын цэвэр түлсэн үнсийг аагтай хар цайнд зуур самбайнд боож бүлээнд нь шавших ба боох.
– Агьны буурцаг, зээргэнэ, сайн хужир гуравыг буцалгаж утаатай шар эсгийд шингээж халуун бүлээн боовол сайн.
– Гар хөлд шар ус хурж өвдөхөд хонины элгийг хэд хэд нүхлээд өвчтэй газраа наах.
– Гар хөл шархирах ба загатнах гүвдрүү гарахад цагаан гүүний сүүнд арц буцалгаж шавшвал эдгэнэ.
– Саарал морины хомоолоор хөлөө шарлатал утвал хөлийн өвчинд сайн.
– Сайн хужиртай усанд цэнхэр цаас дүрж шингээгээд өвдсөн хөлөө боох сайн.
– Хөлийн шагайг хужиртай шороогоор үрж, булах сайн.
– Мөн модны давирхайг шар цавуутай хольж наавал сайн.
– Үзэм, чихэр, тараг гурвыг зуурч буцалгаад уувал зүгээр.
– Хөл, гар болон бусад үе мөчинд шар ус тогтсон тохиолдолд хятад цайны дотоод бүдүүн шар цаасыг халуун бүлээн усанд сайн уусгаад усны сайн хужир хийж тэр бүдүүн цаасаараа боовол тустай.
– Шар усанд аливаа бод малын чөмөг ба удаж өмхийрсөн хувхай ачит булууны ясны үнс, бас давс, хятад шар хүжийг адил хувь тэнцүү нунтаглаад, аагтай хар цайнд зуурч хэд дахин шавшваас сайн.
– Могойн гээсэн хальсыг хив хадгаар ороогоод гар хөлийн шар устай газраа боох (дан арьсаар нь боож болохгүй)
– Мөн ямааны өөхийг хуршааж, нухаж шавж боох ба тосыг түрхэж нар буюу галд ээж шингэх сайн.
– Бам өвчинд цагаан адууны тархийг буцалгаж хэд хэдэн удаа ууваас нэн сайн.
– Бам өвчинд мориор алс газар явж зовоовоос сайн.
Эх сурвалж Гэр бүлийн сонин