Атрын-III аян шалгалтад бүдэрчээ
мэт хөнгөлөлттэй зээл олгосон юм. Энэ зээлийг тэрбум тэрбумаар нь тараасан ч юунд зарцуулсан нь тодорхойгүй ямар нэг тайлан тооцоо хөтлөөгүй, чамгүй хэмжээний мөнгө ор сураггүй алга болжээ. Тухайлбал, газар тариалангийн аж ахуй хөгжиж буй аймаг бүрт Итгэлийн зээл гэж тус бүр 1-2 тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэтэл үнэн хэрэгтээ ганц Сэлэнгэ аймагт л хоёр тэрбум төгрөг олгож. Харин Дархан-Уулд 250, Төв аймагт 204 сая төгрөгийн зээл олгосон байна.
Үүнээс гадна хүүгийн хөнгөлөлттэй зээл гэж бий. Үүнд 10.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн ч энэ зээлийг авсан аж ахуйн нэгж ховор бөгөөд үлдсэн мөнгө нь хаашаа орсон нь тодорхойгүй байна. Жишээлбэл, дээрх гурван аймгаас ганц Сэлэнгэ аймагт л таван сая төгрөгийн зээл олгож, үлдсэн хоёр аймагт нэг ч төгрөг хялайлгаагүй ажээ. Хүнс-Эвсэл төрийн бус байгууллага Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн зургаан суманд Атрын-III аянг шалгаад дээрх дүнг тавилаа. Хамгийн гол нь, атрын аянд төсөвлөж буй хөрөнгийн зарцуулалтыг дэлгэрэнгүй тайлагнаж мэдээлж байх шаардлагатайг ч тэд сануулаад авлаа.
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага Монгол Улс хөдөө аж ахуйн орон гэдэг боловч хүнсний тусгаар байдлаа алдсан. Хэрэгцээт хүнснийхээ 80 орчим хувийг импортоор хангаж байна. Тэр ч бүү хэл өөрсдөө тарьж экпортолдог байсан улаан буудай, хүнсний ногоогоо ч гадаадаас худалдан авдаг болсон хэмээн дүгнэсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд хүнс¬ний үйлдвэрлэл хангамж буурч нийт хэрэгцээний гурил, үр тарианы 70-80, төмс хүнсний ногооны 40-70 хувийг импортоор авч байгаа судалгаа бий. Тиймээс хүн амын хүнсний хангамжийн асуудал хүндэрч болзошгүй байна. Харин Атрын-III аян хэрэгжсэнээр энэ байдлаасаа бага боловч гарахыг оролдож байгаагийн илрэл юм. Ингээд атрын аяныг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхэд орхигдсон хэд хэдэн асуудал байгааг Хүнс-Эвсэл -ийнхэн санууллаа.
Газар тариалан эрхлэгчдийн 72.2 хувь нь таван га хүртэлх талбайтай бөгөөд өрхийн аж ахуй эрхлэгч 130 гаруй мянган иргэн байдаг ажээ. Тэд улсын хэмжээний төмс хүнсний ногооны 80 орчим хувийг үйлдвэрлэдэг гэсэн судалгаа бий. Өрхийн аж ахуй эрхлэгчид 0-300 га талбайд тариалалт хийж буй ажээ. Гэтэл тэд Атрын-III аяны ивээлийг хүртэлгүй шоовдорлогдон үлдсэн байна. Энэ жил хэрэгжүүлэх хөтөлбөрт ч бас багтсангүй.
Тариаланч, ногоочдын эзэмшиж буй газрыг зээлийн барьцаанд авах, ургац барьцаалсан зээл олгож дэмжих бодлого хэрэгтэй байгаа ажээ. Нөгөө талаас орон нутгийн татварын албанд бүртгэгдээгүй томоохон аж ахуйн нэгжийн татварын орлогоос орон нутагт үлдээдэг болгох ёстой. Ингэхийн тулд хөрсний үржил шим ашигласны төлбөр авах нь зүйтэй гэнэ. Ядуурлыг бууруулах тухай сүүлийн үед нэлээд ярих болсон. Өрхийн газар тариаланг дэмжиж, зах зээлийг нь хамгаалсан бодлого баримталж ургацын тээвэрлэлт зам харилцааны асуудлыг нь шийдээд өгчихвөл ядуурлаас гарах нэг гарц байгааг хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд ярьдаг. Тиймээс Атрын-III аяны хүрээнд үр тарианы томоохон аж ахуйгаас гадна төмс хүнсний ногоо тариалагч өрх, жижиг аж ахуйн нэгжийг дэмжихэд нь анхаарахыг тариаланч, ногоочид хүсч байгаа ажээ.
Т.Эрдмаа
Дугаар 057/636/