Францчууд Монголыг гуравдагч хөршөө гэж нэрлэж байна

хоёр улсын парламент хоорондын харилцааг цаашид хөгжүүлэх болон хамтын ажиллагааны тулгамдсан чухал асуудлуудаар санал бодлоо солилцлоо. Монгол Улсын хөгжлийн нэг гол үндэс болсон уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уул уурхайн олборлолтыг байгаль орчинд хор хөнөөлгүйгээр хэрэгжүүлэх талаар Францын туршлагыг судлах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд С.Баяр Сенатын дарга Жерар Ларшетай уулзахдаа илэрхийлэв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, Европын холбооны нөлөө бүхий гишүүн Франц улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар Монгол Улс онцгой анхаарахын сацуу стратегийн ач холбогдол бүхий салбарт идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцоллоо. Францын Сенат Монгол Улсыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зээлжих эрхтэй болох тогтоолын нэмэлт өөрчлөлтийг шуурхай хэлэлцэн шийдвэрлэж, Европын бусад оронд үлгэр жишээ үзүүлсэнд талархал илэрхийллээ. Францын Үндэсний хурал 577 гишүүнтэйгээс 78 нь Франц, Монголын парламентын бүлэгт харъяалагддаг юм байна.

Тэд Монголд Францын байнгын ажиллагаатай Эпчин сайдын яам нээх, Улаанбаатарт Франц хәл, соёлын төв байгуулах зэрэг үйл ажиллагаанд ихээхэн идэвх чармайлт гаргасныг Үндэсний хурлын дарга Бернар Аккуайе тэмдэглээд Бид Монголыг Францын гуравдагч хөрш гэж үздэг. Бид монголчуудын анд нөхөд гэж өөрийгөө тооцдог хэмээн тодотгов. Сенат, Үндэсний хурлын дарга нартай уулзах үеэрээ Ерөнхий сайд С.Баяр Францын Засгийн газар монгол оюутнуудыг бакалавр, магистрын болон докторын урт хугацааны сургалтын тэтгэлэгт хамруулах талаар анхаарна уу хэмээн хүслээ. Мөн эдийн засаг, техник, технологийн салбарт хамтран ажиллах, уран олборлох чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулж буй Areүa, нүүрснээс шингэн түлш гарган авах зорилтод хувь нэмрээ оруулж буй Ахепсе зэрэг компаниудын жишгээр Монголд Францын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар манай Засгийн газар анхаарлаа хандуулж ажиллах болно гэлээ.

Атомын цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа

Бүгд Найрамдах Франц Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр гуравдугаар сарын 20-ны өдөр Парисын ойролцоох Дампьер атомын цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. Франц улс цөмийн эрчим хүчний ихээхэн туршлага хуримтлуулсан орон бөгөөд нийт 19 атомын цахилгаан станц, 58 цөмийн реактортой юм байна. Дампьер тэдгээрээс хамгийн том нь бөгөөд 1974 оноос барилга байгууламжийн ажил эхэлж, 1980-1981 онд хоёр ээлжээр ашиглалтад орж, цахилгаан эрчим хүч түгээж эхэлжээ. 900 мегаваттын 4 реактортай, жилд 25 тэрбум квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг ажээ. Энэ бол Монгол Улсын хувьд нэлээд томд тооцогдох хүчин чадал юм.

Дампьер Францын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний таван хувь, Парисын дөрөвний гурвын хэрэгцээгхангадаг байна. Атомын цахилгаан станцад хөргөлтийн зориулалтаар ихээхэн хэмжээний ус ашигладаг тул Дампьер Луар голын эрэгт оршдог юм байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр бага оврын АЦС байгуулахад хэдий хэр хугацаа шаардагддаг, заавал голын эрэгт байрлах ёстой эсэх, хэрэглэсэн усаа буцааж голдоо юүлэхэд ус бохирдох, усны амьтан, ургамал, бичил биетэд нөлөө үзүүлдэг эсэх талаар сонирхлоо. Өнөөгийн тооцоогоор нэг АЦС байгуулахад хэмжээнээсээ хамаараад 54-63 cap шаардагддаг. Усандаа ойр байх нь илүү ач холбогдолтой. Хэрэглэсэн ус голоо огт бохирдуулахгүй, зарим талаар анхныхаасаа илүү цэвэр болж голдоо нийлдэг хэмээн АЦС-ын дарга Жан Пол Комбеморел хариулав.

Соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий Сайд С.Баяр БНФУ-д хийсэн албан ёсны айлчлалаа дуусгаал өчигдөр Люксембургийн их гүнт улсад суугаа Элчин сайд А.Баттөр, тус улсаас Монгол улсад суугаа элчин сайд К.Кригер, Люксембургийн гадаад харилцааны яамны ёслолын газрын захирал П.Энгелберг болон албаны бусад хүн хот улсын галт тэрэгний буудалд угтлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, Люксембургийн их гүнт улсын Ерөнхий сайд Жан-Клод Юнкер нарын ганцаарчилсан уулзалт эндхийн Төрийн ордонд боллоо. Уулзалтын дараа Монгол Улсын Засгийн газар, Люксембургийн их гүнт улсын Засгийн газар хоорондын Соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Люксембургийн Соёл, дээд боловсрол, судалгааны яамны Төрийн нарийн нарийн бичгийн дарга О.Модер нар гарын үсэг зурав.

Банк санхүү, эрүүл мэнд, гамшгаас хамгаалах зэрэг салбарыг хамарсан хоёр орны харилцаа ийнхүү нэгэн шинэ салбар луу чиглэж буй нь хамтын ажиллагаа амжилттай урагшилж байгаагийн илрэл юм гэж Засгийн газрын тэргүүн нарын хэвлэлийнхэнд хийсэн мэдээллийн үеэр ноён Жан-Клод Юнкер тэмдэглэлээ. Ерөнхий сайд С.Баяр Монгол Улсыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд гишүүнээр элсэн орж, зээлжих эрхтэй болоход Люксембург улс чухал дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд хамтын ажиллагаа цаашид өргөжин гүнзгийрэх ихээхэн боломж байгааг онцлов. Тэрбээр манай хоёр улсын хүн ам цөөн, далайд гарцгүй, том гүрнүүдтэй хил залгаа оршдог зэрэг адил төстэй байдал нь ойртон нөхөрлөх нэгэн сэжим болдог бөгөөд Люксембургийн эдийн засгийн өндөр хөгжил, банк санхүүгийн үйлчилгээ, мэдээллийн төхнологи, үйлдвэрлэлийн арвин баялаг туршлага бидэнд ихээхэн чухал юм гэж тэмдэглэж хэллээ.

Люксембургт манай арилжааны банкны мэргэжилтнүүд хөнгөлөлттэй нөхцөлөөр дадлага хийдэг. Дадлагажигчдын тоог цаашид 600-д хүргэх, зүрх судасны өвчний алсын зайн оношлогооны төсөлд нэмж таван аймгийг хамруулахаар тохиролцов. Энэхүү төсөлд Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Ховд, Өвөрхангай, Дорнод аймаг хамрагдаад байгаа билээ. Хэрэгжиж буй эл төслийн хоёрдугаар шатанд 2.4 сая евро зарцуулах юм. Түүнчлэн Монгол Улсад гамшгийн аюулыг бууруулах, менежментийн тогтолцоог боловсронгуй болгох төсөл хэрэгжин, гуравдугаар үедээ ороод байна. Төслийн өртөг 2.0 сая ам.доллар байх ажээ. Ерөнхий сайд С.Баяр энэ өдөр Люксембург дэх Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн ажиллагаанд оролцов. Тэрбээр Өргөмжит консулаар томилогдсон ноён Филипп Каэнд Консулын тамгыг алд цэнхэр хадгийн хамт өргөн барилаа.

Дугаар 052

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button