‘’7 сарын 1’’-ний үймээний үеэр хүний амь хөнөөсөн гэх цагдаа нарын мөрдөн байцаалт дуусчээ

гэж үзэж байгаа. Тиймээс энэ хэргийн учгийг тайлах гэсэн мөрдөн байцаагч нар 14 хоногийн дараа эхний хүмүүсийг сэжигтнээр татан Эргүүл хамгаалалтын 801 дүгээр ангийн I хэлтсийн таван ажилтныг Төв аймгийн Заамар суманд ажиллаж байхад нь саатуулсан. Үүнээс хоёр өдрийн дараа сэжигтний тоо арав болон нэмэгдсэн. Харин энэ хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дууссан талаар мэдэгдэж байна.

Нийт бүрдүүлсэн материал, хавтаст хэрэгт хавсаргасан бичиг баримт нь нийлээд 100 гаруй хавтаст хэрэг болсон аж. Өнгөрсөн долоо хоногоос Эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдсан цагдаагийн ажилтнууд хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ. Тэд өөрт нь хамаарах хэсгийг уншиж танилцсаны дараа, хохирогчдын ар гэрийнхэн энэхүү хавтаст хэрэгтэй танилцах гэнэ. Дараа нь хэргийг прокурорт шилжүүлэн шүүх асуудлыг шийдэх юм байна.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button