Д.Цээсодролцоо Зөвхөн судлаад орхих биш цаашид юу хийхээ төлөвлөх нь чухал
Уг арга хэмжээ ус цаг уурын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой байсан. Энэ үеэр ус цаг уурын байгууллагын ахмад ажилчид хүрэлцэн ирсэн байсан юм. Манай улс туйл судлалд хувь нэмрээ оруулсан 34 дэх орон болж бүртгэгджээ. 2007 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл далайн мөсний баярын үеэр Туйл судлалын жилийн нээлтийн арга хэмжээг албан ёсоор эхлэж байсан билээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улсын хоёр эрдэмтэн өмнөд туйл руу дөрвөн удаа явж судалгаа шинжилгээний ажил хийсэн байна.
Энэ талаар ус цаг уурын нийгэмлэгийн гүйцэтгэх дарга Н.Пүрэвжав ингэж ярьж байна.
үideo1
Тухайлбал, анхны туйл судлаачаар Ж.Цэрэндэлэг, хоёр дахь туйл судлаачаар Д.Чулуунбат, гурав дахь туйл судлаачаар А.Батболд, дөрөв дэх туйл судаачаар Л.Дүгэржав нар тус явж судалгаа хийжээ. Түүнчлэн Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн өмнө туйлын жилийн дурсгал болгож оцон шувуу, цагаан баавгайны хөшөөг босгожээ. Энэхүү арга хэмжээний үеэр туйл судлалын жилийн хүрээнд хийсэн ажлын тайланг дэлгэн тавьж олон нийтэд сонирхуулсан юм.
Энэ үеэр Туйлын жилд хийсэн ажлын үр дүнгийн талаар цаг уур орчны шинжилгээний газрын дэд дарга Д.Цээсодролцоогоос тодрууллаа.
үideo2
Тэрбээр Монгол Улс туйл судлалын хоёр жилийн хугацаанд хийх ажлыг 2007 онд Засгийн газрын тогтоолоор баталж хэрэгжүүлсэн. Ингээд хоёр жилийн хугацаанд манай эрдэмтэд туйл судлалын ажилд идэвхитэй оролцсон. Оросын холбооны улс, Өмнөд Солонгос Монголын хамтарсан усан аяллыг Хөвсгөл далайгаас байгаль далай хүртэл зохион байгуулж судалгааны ажил хийсэн байгаа. Дэлхийн дулаарлаас үүдэн хойд туйлын мөс хайлж эхлээд байгаа.
Энэ асуудалд олон улс анхаарлаа хандуулах гол нөхцөл болсон. Зөвхөн судлаад орхих биш цаашид юу хийхээ төлөвлөх нь чухал. Хойд туйлын уур амьсгалын нөлөө манай орны уур амьсгалыг зохицуулах гол хүчин зүйл болдог. Өвлийн улирлын цаг уурыг хойд туйл зохицуулдаг. Эрчимтэй хүйтрэлт бол хойноосоо орж ирж буй урсгалын нөлөө. 2020 гэхэд хойд туйлын мөс байх, үгүй нь эргэлзээтэй болж байна. Манай судлаачид 2100 оныг хүртэлх ерөнхий судалгааг гаргасан.
Ууршилт маш ихэсч байна. Үүнийг дагаад бэлчээр доройтож цөлжиж байгаа. 2070 он гэхэд монголчууд цөлийн нөхцөлд яаж амьдрах вэ гэдгээ одооноос эхлээд бэлтгэх хэрэгтэйг судлаачид сануулж байгаа. Хөрсний ус ууршаад цөлжилт их болж байна. Огцом цөлжиж буй учраас цөлд ургадаг ургамал хээрийн бүсэд ургахгүй, үүнийг бас зохицуулах хэрэгтэй гэдгийг онцоллоо.
Эгшиг, Дархаа
Оллоо.мн