Монголын оюутны спортын II их наадамд үндэсний биеийн тамирын дээд сургууль хошуучиллаа
Энэхүү тэмцээнд хот, хөдөөгийн 26 их, дээд сургууль, коллежийн оюутан тамирчид оролцож хурд хүчээ сорьж байна. Сургуулиудын нэгдсэн дүнг гаргахдаа тухайн сургуулиудад шигшээ тэмцээнд оролцсон байдал, медалийн тоо,чанар, эзэлсэн байр зэрэг нилээд олон үзүүлэлтийг оруулан тооцож шударга ил тод дүгнэх зорилго тавьсан бөгөөд наадмын шигшээ тэмцээний зохион байгуулагдсан спортын дөрвөн төрлийн дүнг нэгтгэн гаргажээ.
Тус наадмын шигшээ тэмцээний цана, тэшүүр, ширээний теннис, жудо бөхийн спортын төрлүүдийн нэгдсэн дүнгээр ҮБТДС 320 оноогоор 1-р байр, 2-р байранд 284 оноогоор МУБИС, 3-р байрыг 267 оноогоор БХИС эхний 3 байранд орж тэрүүлж байгаа бол удаах байруудад Мон-Алтиус БТДС 240 оноо 4-р байр, Аварга БТДС 233 оноо 5-р байр, МУИС 180 оноо 6-р байр, ХААИС 156 оноо 7-р байр, МСТК 133 оноо 8-р байр, ШУТИС 121 оноо9-р байр, ТЗДС 107 оноо 10-р байр, ЦА 100 оноо 11-р байр, ХЦДС 88 оноо 12-р байр, ОТДС 83 оноо 13-р байр, Олимд дээд сургууль 69 оноо 14-р байр, Зохиомж ДС 68 оноо 15-р байр, ХҮДС 63 оноо 16-р байр, УБДС 57 оноо 17-р байр, ИЗИС 55 оноо 18-р байр, СЭЗИС, Дархан АУК 47,5 оноо 19-р байр, Монгол наадам 43 оноо 20-р байр, MIU 42 оноо 21-р байр, Шихихутаг ДС 40 оноо 22-р байр, Идэр ДС 39 оноо 23-р байр, Цог ДС 38 оноо 24-р байруудыг тус тус эзэлжээ.
Наадмын боксын шигшээ тэмцээн 3 дугаар сарын 26-27 ны өдрүүдэд Спортын төв ордны боксын зааланд зохиогдон аваргуудаа тодруулах ба Шатар IY/8-12, Спортын бүжиг IY/10-12, Хөл бөмбөг /заал/ IY/6-12, Аэробек IY/17-19, Волейбол IY/20-26, Чөлөөт бөх IY/24-26, Сагсан бөмбөг IY/27-Y/03, Олс таталт Y/2-3, Аялал Y/02-03, Гандбол Y/7-10, Буудлага Y/06-10, Модон бөмбөг Y/09-10, Хөнгөн атлетик Y/09-10 өдрүүдэд зохион байгуулагдах аж.
Оллоо.мн