Уушийн газарт

болов гэмээр цовхчин тонгорцоглоно. Би нэг найзын хамтаар орж ирэн дөрвөн шил шар айраг аван тухлан суух зуур, бушуухан стриптизийн цаг болоосой хэмээн тэсэн ядан хүлээнэ.

Эхээс төрсөн гоо биеэрээ нүцгэн гарч ирэн, ичимдэг эрхтэнээ алаг дарам шуудгаар хаасан тэдгээр охид хүүхнүүдийн адтай гэдэг нь яанаа. Заримдаа бүр өвөр дээр ирж эрхлэн хамаг бие агзагнуулж орхидогсон. Надтай хамт суугаа найз маань тэр бүжигчин хүүхнүүдэд үйлсгүй дуртай нэгэн агаад шар айраг шимэнгээ мөнөөх цагийг тэсэн ядан хүлээж байгаа нь илт байлаа. Бид хоёр ч яахав дээ их ажлын дараа ингэж амардаг улс. Тайлан баланс гаргах гээд хэд хоног хонон өнжин тархиа гашилган суусны дараа ингэж суухад яахав дээ хэмээн өөрсдийгөө догиож суудаг билээ. Гээд ямар шалих биш дээ. Хэдэн лааз шар айраг цааш нь харуулж өгөөд тус тусын гэрлүүгээ яаран явцгаана.

Өнөөдөр харин бүжиглэгсдийн дотор нэгэн тэргэнцэртэй хүн байгаа нь тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг их л содон байлаа. Анивчсан гэрлийн доор гараа савчуулан хөлтэй тартай хүмүүстэй зэрэгцэн ана мана бүжиглэх түүнийг хараад найз маань эг маггүй хөхрөн

– Ээ хэ хэ тэр навсгарыг хараач лай байгаа даа хэмээн өгүүлж байлаа. Нэг харахад тэргэнцэртэй бүжигчин шар айргандаа халамцсан ч юм уу эсвэл хэн нэг нь болгоомжгүйгээсээ түлхэж орхив уу тэрэгтэйгээ харуулдан ойчлоо. Барны хөгжим ч түр зогсож, бүжиглэсэд ч нам болоход барны хаа нэгтээгээс халмагдуухан бололтой бор хүүхэн гүйж ирээд хөөрхий бүжигчнийг тэргэтэй нь сэвхийтэл өргөн босгох зуураа халагласаар байв.

– Ээвий ээвий миний хайрыг хэн түлхэж орхивоо муусайн юмнууд хэмээн заналтайгаар өгүүлээд хар хүнийхээ хацар дээр нь шовхийтэл үнсэж байв. Найз маань их л дургүй байгаа бололтой

– Baa Юун ч нялуун юм билээ хэмээн тамшаалав. Дөрвөн шил шар айраг сулласны дараа учиргүй ихээр нойр хүрч явахын мөн болж суутал ашгүй бүжигчин хүүхнүүд гарч ирэн бүжиглэж гарлаа. Бүжигчин хүүхнүүдийн нэг нь сонирхон үзэж байгаа бидний дэргэдүүр өнгөрөн тэргэнцэртэй эрийн хажууд нь очин өвөр дээр нь суух холгүй бүжиглэсэнд, сайхь эр халаасаа уудлан зуун тавин доллар гарган бүжигчин хүүхний дотоожонд хавчуулсанд заалаар нэг шуугиан болж хүмүүс алга таших нэг нь ташин, орилох нэг орилж, ширээгээ нүдэн хөл толгойгүй үймээн болов. Харин би энэ үед найз руугаа харвал түрүүний бардам доогтой царай оргүй алга болж ширээн дээрээс шар айраг аван хүд хүд залгилж байлаа.

Үймээн шуугиан намдах үесд тэргэнцэртэй эрийг эхнэр нь үүдээр түрэн гарч явлаа.

Пүрэвчимэдийн Наранбаатар /Дулаан уул/ богино өгүүллэгийн номноос…

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button