Yхрийн махны дэлхийн зах зээл

Санхүүгийн тогтворгүй болоод банкуудын зээлийн хомс байдал, хэрэглэгчдийн орлого багассан нь үхрийн махны дэлхийн худалдааны хэмжээ эрс доошлох болов.

Энэ хямрал үнэнд нөлөөлөхөөс гадна махны нийлүүлэлт доголдож, зарим гэрээ хэлэлцээрүүд хүчингүй болж байна. Тухайлбал, өнгөрсөн оны 9-10 дугаар сарын хугацаанд үхрийн махны гэрээ өөрчлөгдөж, худалдааны үнэ 5-40 хувиар буурчээ. Түүнээс гадна 2008 оны дундуур мах экспортлогчид үнээ 50 хувиар хямдруулсан байв.

ОХУ нь үхрийн махны томоохон импортлогч. Тус улсад өнгөрсөн онд үхрийн тоо толгой хорогдсон тул үхрийн махны эрэлт хэрэгцээ өмнөх оноос нэмэгдсэн гэдэг. Өнөөдрийн байдлаар Орос улсад 1 сая тонн орчим үхрийн махны импортын хэрэгцээ байдаг байна.

2009 онд сүүлийн 9 жилийн хугацаанд анх удаа үхэр болон тугалын махны дэлхийн үйлдвэрлэл 1 хувиар буурах төлөвтэй байна. Харин Бразил, Хятад болон Энэтхэгт бага хэмжээгээр нэмэгдэнэ. Жишээлбэл, Бразилд энэ онд үхрийн махны үйлдвэрлэл 190 мянган тоннд хүрэх аж. Тэгвэл Хятадад 6.4 сая, Энэтхэгт 2.8 сая тонноор ахих юм байна. Австрали улсын хувьд 2.1 сая тонноор үхрийн мах буурна гэж олон улсын шинжээчид тооцоолж байна. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээгээр, үхрийн махны үйлдвэрлэлээ 2009 онд бууруулах агаад Орост тахианы махаа, Хятадад гахайн махаа, Өмнөд Солонгос болон Мексикт үхрийн махаа хорогдуулах гэнэ. Харин Европын холбоо болон Японд үхрийн махны нийлүүлэлтээ 2 хувиар нэмэгдүүлэхээр болжээ.

Дугаар 7/573/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button