Монголбанк арилжааны банкуудад 876 мянган ам.доллар зарахаар болжээ
худалдааны зарчмаар ил тод явуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү дуудлага худалдааны үндсэн зорилго нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, гадаад валютын цэвэр албан нөөцийг зорилтот түвшинд хүргэх явдал хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж тайлбарлаж байна.
үideo1
Монголбанкны ам.долларын дуудлага худалдааны худалдах дундаж ханш нь 1578 төгрөг 57 мөнгө, хаалтын ханш 1570 төгрөг байсан байна. Мөн Монголбанкны мэдээлж буйгаар болж өнгөрсөн дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас 876 мянган ам.доллар худалдан авах санал ирсэн бол 1,4 сая ам.доллар зарах санал ирсэн байна. Үүнээс үзвэл өнгөрсөн оны сүүл мөн энэ оны эхний саруудын байдлаар манай арилжааны банкуудын валютын нөөц нэмэгдсэн байгаа юм. Иймд Монголбанкны үзэж буйгаар банк хоорондын гадаад валютын гүйлгээ хэвийн байгаа гэнэ. Энэ нь түүхий эдийн үнэ дэлхийн зах дээр эргэн өссөн, аялал жуулчлалын улирал ирсэн зэрэг гадаад, дотоод олон хүчин зүйлтэй холбоотой. Мөн цаашид Монголбанкнаас өнөөдрийнх шиг дуудлага худалдааг долоо хоног бүр тогтмол явуулж байхаар болжээ. Харин Монголбанкны валютын нөөц 494 сая ам.доллар байгаа юм байна.
Olloo.mn
Д.Сугар, Ж.Мишгээ