О.Чулуунбатын хэргийг мөрдөлцөхөөр АНУ-ын холбооны мөрдөх товчооноос ирсэн 2 ажилтны зардал 3 сая долларт хүрчээ

УИХ-ын гишүүн О.Чулуунбат Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа олон арван сая долларын хохирол учруулсан байдаг. ОХУ-ын Кредит Транс банкинд 10 сая доллар алдсан гээд л түүний хохирлын хэмжээ ганцхан үйлдлээрээ Хадгаламж-ийн Ц.Чимэдцэрэнг хол орхиж байгаа юм. Мөн АНУ-ын хөрөнгө оруулалттай Стоун Лей компанийн захирал Жорж Чалмерс гэгчтэй хуйвалдан хэдэн арван сая долларыг завшсан байдаг. Өдгөө Монголоос гарах эрхгүйгээр саатуулагдаад буй Жорж Чалмерсын цаад эзэд нь бохир мөнгөтэй хутгалдсан жүүдүүд байж болохыг манай хуулийнхан гадарласан учраас АНУ-ын Холбооны мөрдөх товчоо буюу FBI-aac хоёр хүн урьж ирүүлжээ. Хэрэгт шалгагдаж буй О.Чулуунбат болохоор Жорж Чалмерст залилуулсан хэ¬мээн түүнийг түлхэж байгаа.

Энэ нь цаад эзэдтэй нь хуйвалдчихсан байж болзошгүй хэмээх харыг Монголд төдийгүй АНУ-ын Холбооны мөрдөх товчоонд төрүүлсэн бололтой. Холбооны мөрдөх товчоо бол дэлхийд алдартай томоохон нууц алба. Тийм ч учраас тэндээс ирсэн хоёр хүний бүх зардал нь аль хэдийнэ гурван сая долларт хүрчээ. Уг мөнгө Монголбанкнаас гарах юм байна. Гэтэл О.Чулуунбат шүүх хурлыг аль болохоор хойшлуулан сунжруулж байгаа нь Холбооны мөрдөх товчооны ажилтнуудын зардлыг улам бүр өндөрсгөх гэнэ. Түүнээс гадна Чалмерсын цаана байгаа гэмт жүүдүүдийг хаацайлах давхар санаа байж ч болзошгүйг хууль хяналтынхан хараандаа авчээ. Харамсалтай нь УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх хэмээх бамбайнд орсон учраас уг хэрэг цаашид сунжрах нь тодорхой. Энэ мэтчилэн О.Чулуунбат гэгч хүн шүүх хурлаа хийлгэхэд хүртэл төрөөс хэдэн сая доллар зарцуулж байгаа нь эгдүүцэл төрүүлж байна. Уг зардлыг О.Чулуунбатаар буруутай нь тогтоогдсон тохиолдолд төлүүлэх магадлалтай. Гэхдээ өнөөдрийн байдлаар олон тэрбумын хохиролтой гэмт этгээдүүдээс ганц нь ч хохирлоо төлж барагдуулаагүй байдаг. Тэгэхлээр энэ их хэмжээний мөнгө Монголын татвар төлөгчдийн халааснаас гарах нь тодорхой болж байна.

Дугаар 07/482/

МАШ НУУЦ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button