Цагаан дарсны сүмсэнд жигнэсэн тахиа
цагаан дарс 50гр
сармис 2гр
Тахианы махаа мөчлөөд бага зэрэг хар перец, давс хийж амталсан гурилд өнхрүүлж цөцгийн тос хийж халаасан хайруулд 2 талаар нь хайрс тогтоож шараад тахианы шөл нэмж 20 минут буцалгана. Дараа нь цагаан дарс болон шоо дөрвөлжин хэрчсэн гахайн утсан мах, сонгино, сармисаа хийж 10 минут орчим жигнээд 1х/х цөцгий нэмээд гаргана. Бэлтгэсэн бишимелээр өтгөрүүлж болно.
Бишемел бэлтгэх
цөцгийн тос 0.2гр,
гурил 0.2гр
Цөцгийн тосоо зөөлөн галаар хайлуулаад гурилаа хийж өнгийн хувиргалгүйгээр тасралтгүй хутгана. Гурил савандаа наалдахгүй болтол хутгаад хөргөж хадгална. Ингэж цөцгийн тостой багсарсан гурилыг сэрүүн газар 1сар хүртэл хадгалж болох бөгөөд төрөл бүрийн сүмс өтгөрүүлэхэд хэрэглэдэг.
Гэр гэртээ тогооч
Дугаар 01