Хөрөнгөтнүүд ээ, та нар өөрсдөө хямрал

Төрийн бус олон нийтийн 150 гаруй байгууллага нэгдэж Хүмүүсийг нэгдүгээрт тавь гэсэн уриан дор Их 20-ийн удирдагчдыг хямралын эсрэг дорвитой ажиллахыг шахаж шаардахаар цуглажээ. Лондоны Hyde паркад болсон тайван жагсаалд 35 гаруй мянган хүн оролцсон байна. Дэлхийд шинээр шударга ёс тогтооё гэсэн нэгдсэн уриатай ч бараг жагсагч бүр хямралд хэрхэн өртөж буйгаа хэлж, уур бухимдлаа ил гаргаж, ирэх долоо хоногт чуулах удирдагчдаас юу хүсч хүлээж байгаагаа илэрхийлсэн энэ жагсаал зорилгодоо хүрч зарим орны төрийн тэргүүн тэдний саналд яаран хариу өгчээ.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жое Байден жагсагчдад хандан тайван байхыг хүсээд, Засгийн газартаа хямралтай тэмцэх цаг хугацаа, боломж олгооч гэж уриалсан бол Британийн Ерөнхий сайд Гордон Браун Яагаад хүмүүс жагсч байгааг сайн ойлгож байна. Энэ удаагийн Их 20-ийн чуулганаар ажлын байр бий болгох, эдийн засгаа тэтгэх талаар бид ярилцана гэж мэдэгдэж, иргэдийг тайвшруулахыг оролджээ. Харин Германы канцлер Ангела Меркель Угаас Их 20-ийн ганц чуулганаар бүх асуудлыг шийдэж, хямралаас гарч чадахгүй гэж арай үнэнд нийцсэн хариу өгчээ.

Багт наадмын жагсаал маягийн уур амьсгал бүрдүүлж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн Лондоны иргэд зөвхөн хямралын тухай бус ядуурал, ажилгүйдэл, дайн, цаг уурын өөрчлөлт, капитализм гээд янз бүрийн сэдвээр уриа лоозон барьж жагсчээ. Тухайлбал, Хөрөнгөтнүүд ээ- та нар бол хямрал, Та нарын хямралд бид мөнгө төлөхгүй, Дэлхийн ядууст шударгаар хандъя, бүр ажилгүй болсон нэг эр Чөлөөт цаг гарсанд баярла гэсэн бичиг хүртэл барьсан байжээ.

Их 20-ийн удирдагчдад хандсан жагсаал чуулган эхлэх дөрөвдүгээр сарын 2 хүртэл үргэлжилнэ гэж зохион байгуулагчид нь мэдэгджээ. Тиймээс Их Британийн албаны хүмүүс чуулганы үеэр аюулгүй байдал хамгаалах цэрэг цагдаагийн хүчийг нэмэгдүүлэхээр болсон байна. Жагсаалын үеэр зарим томоохон банк, санхүүгийн байгууллагын төв байр руу халдах явдал ч гарч болзошгүй гэж сэрэмжлүүлжээ.

Лондонтой ижил жагсаал Франц, Герман, Итали, Унгар, АНУ, Чех, Канад зэрэг бусад оронд мөн болсон байна. Ихэнх улсад жагсаал тайван замаар өрнөсөн бол 20 мянга гаруй хүн оролцсон Берлиний жагсаал эцэстээ цагдаа нартай мөргөлдсөнөөр дуусчээ. Дэлхийн өнцөг булан бүрт зорилго нэгтэй цугласан жагсагчдын хамгийн гол шаардаж буй зүйл нь дэлхийн санхүүгийн тогтолцоог шинээр байгуулж, дэлхийд шинэ ёс журам тогтоох, хямралыг үүсгэсэн хөрөнгөтнүүдийг иргэдийн татварын мөнгөөр аврахгүй байх явдал юм байна.

дугаар 062/641/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button