Онигооны наадамд найман удаа түрүүлж, дөрөв үзүүрлэсэн

Улс, хотын АШТ-ий 30 гаруй медальтай. Мөн биеийн тамирын болон соёлын тэргүүний ажилтан цолтой, 2008 онд Ард түмний гавьяат цолоор шагнагдсан.

Инээдмийн баяр болж байгааг тохиолдуулан Зууны манлай онигооч, цэргийн начин А. Тэгшээтэй уулзаж ярилцсан юм.

-Та багадаа ямархуу хүүхэд байв. Удам сударт тань барилддаг хүнээс гадна алиа наргианч хүмүүс байсан уу?

-Ах нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, айлын зургаан хүүхдийн дөрөв дэх нь. Хэдийгээр хөдөө төрсөн боловч бага нас маань Ганданд өнгөрсөн. Өвөө, эмээгийн гар дээр өссөн болохоор хөгшин хүн шиг яриатай, амархан гомддог, цайнд дуртай даа. Угийн мариалаг хүүхэд байсан учраас Гандангийн гахай Тэгшээ хочтой явлаа. Мөн франц Тэгшээ ч гэлцэнэ. Учир нь гэвэл манай аав, ээж Францад гурван жил амьдарсан юм. Тэндээс надад гоё гоё тоглоом явуулна, түүгээр би хүүхдүүдэд гайхуулдаг байлаа. Хичээл сурлагын хувьд гэвэл нэгдүгээр ангийн эхний хоёр улиралд сайн дүн аваад түүнээс хойш төгсөн төгсөтлөө Эх орны алтан гурав гарсан даа. Тооны хичээлдээ дургүй. Ямартаа л багшийнхаа шохойны саванд үхсэн хулгана хийж айлгаж байхав. Удам судрын тухайд гэвэл ээжийн талынхан алиа марзан талдаа хүмүүс байх. Ээж Д.Ичинхорлоо маань ч насаараа найруулагч хийсэн, урлагийн хүн.

-Хэзээнээс онигоо ярьж эхэлсэн бэ?

-Багын л худлаа ярьж, хүн инээлгэсэн хүүхэд байлаа. Богд ууланд гарч баавгай буудсан… энэ тэр гээд л залж өгнө шүү дээ. Тийм учраас зургадугаар ангиасаа хойш сургуулийнхаа ёолконд алиалагч хийсэн. Алиалагч болохоор муу гарсан хүүхдүүдийг дурандаж, нэрийг нь зарлана. Нэг ёолкоор 6а ангийн Ганбаа муу сурлагатан гэж зарлаж байгаад орой нь нөгөөх Ганбаадаа зодуулсан удаатай. Түүнээс хойш сурлага тааруу хүүхдүүдийн нэрийг зарлахдаа айдаг болсон. Харин цаанаас зарлахыг шаардаад л хэцүү шүү. 1979 онд цэрэгт татагдаад, тэндээсээ Хүч нийгэмлэгт шилжсэн. Улмаар 1980-1983 оны хооронд Цэргийн дунд сургуулийн улс төр, хилийн цэргийн ангийг төгссөн юм. 10 жилдээ алиалагч хийдэг байсан бол ЦДС-ийг төгстлөө өвлийн өвгөн болсон. Нэг удаа халамцуухан өвгөн болж, пакталж байлаа. Офицер болоод 14 жил салаа, салбарын дарга хийсэн. Миний онигооны багш бол Монгол Улсын соёлын гавьяат И.Цэрэнжамц, Хилчин-ий Д.Дашжамц начин нар. Нэг удаа наадамд барилдах гээд ангиас чөлөө өгөхгүй болохоор нь утсаар Х.Баянмөнх аварга болж яриад өөрөө өөртөө чөлөө олгож байлаа.

-Та хэдийгээр цэргийн начин цолтой ч онигоондоо дархан аварга нь. Хичнээн удаа онигооны наадмын түрүүг авч байв?

-Нийтдээ 12 удаа оролцсоноос наймд нь түрүүлж, дөрвөн удаа үзүүрлэсэн. Гэхдээ тэр дөрөв нь ч бас л түрүү байсан даа. Нэг хүнийг дандаа түрүүлүүлээд байхаас залхсан уу яасан шүүгчид зарим жил нь намайг албаар доош дарсан. Яг л Б.Бат-Эрдэнэ аваргыг дандаа түрүүлээд байхаар хүмүүс уйдсан шиг явдал болсон доо.

-Цээжиндээ хэдэн онигоотой вэ?

-Нарийн тоолж байгаагүй юм байна. Жишээ хэлье л дээ. Нэг удаа Драгон төвийн хажуугаар явж байтал Өвөрхангай руу явах микроны жолооч залуу намайг харангуутаа Тэгшээ ах аа, манай микронд суугаач. Таныг Өвөрхангай үнэгүй аваад явъя. Очоод айраг, цагаан идээн дээр хэд хоног сайхан байхгүй юу гэлээ. Намайг суумагц тэдний микро дорхноо дүүрсэн л ээ. Өглөө 9.00-өөс орой 19.00 цаг хүртэл явахдаа машины хөгжим асаалгалгүйгээр тасралтгүй онигоо ярьсан, нэг ч онигоо давтаагүй юм даг.

-Хошин шогийнхонтой хамтран тоглож байв уу?

-Шинэ үе хамтлагтай хамтран тоглож байсан. Миний үүрэг бол тоглолт эхлэхийн өмнө 10 минут гаруй онигоо ярьж, үзэгчдийг хөгжөөх. Тэгээд хөлсөнд нь 100 мянган цаас авна. Наддаа л хангалттай мөнгө. Шинэ жил бол миний хамгийн орлоготой үе. Нэг жилийн ёолкоор дөрвөн саяыг ч олж байлаа.

-Ингэхэд өөрөө онигоонд хэр зэрэг ордог вэ?

-Зөндөө зөндөө. Нэгэн шар сонин дээр Тэгшээ спиртийн дутагдалд оров гэж бичсэн байсан. Мөн Тэгшээ Спрингс бааранд охидыг элдэв гэж худлаа бичих нь энүүхэнд. Бас талийгаач, соёлын гавьяат зүтгэлтэн А.Ганбаатар бид хоёр хамтран телевизийн хэд хэдэн нэвтрүүлэг хийж байсан. Манай хүн үе үе огт өөр хүний онигоог надад нялзааж Чи тэгсэн, тийм ээ гээд л хийнэ шүү дээ. Телевизээр шууд дамжуулж байхад Үгүй, тэгээгүй гэлтэй биш.

-Бөхийн амжилтаасаа сонирхуулаач?

-Би чинь муу ч үгүй таван суманд түрүүлж үзсэн хүн шүү. 1987 онд нэг заалны барилдаанд С.Цэрэн аварга, У.Пүрэв заан, Д.Жамц арслан нарыг цувуулж хаяад М.Мөнгөн арсланд амлуулан унаж байсан нь хамгийн том амжилт юм уу даа. Мөн 1990 оны МНТ-ны 750 жилийн ойд зориулсан даншигаар ч гайгүй хүч үзсэн. Хоёр давчихаад Одоо Мөөеэ аварга намайг авчихаасай гэж бодож байлаа. Тэгвэл хөгшин аваргыг хаяж ч болмоор юм шиг санагдаад. Гэтэл Энэ муу чинь унаж өгөхгүй удна аа гээд намайг авсангүй шүү. Тэгтэл Баянаа аварга Чи өөрөө л ав гэсэн шүү гээд амлах нь тэр. Би ч өрөнгүүтээ Аварга аа, надтай жаахан удаан ноцолдоорой. Ганц сайхан зураг даруулах гэсэн юм гэж гуйлаа. Мань хүн ч зөвшөөрөв. Гэтэл тайлбарлагч А.Ганбаатар агсан цагаан хоолойгоор Манай Тэгшээ ч харьшгүй хүчит их аваргатай энэ тэнцүүхэн үзэж байна даа хэмээн зарладаг байгаа. Үүнийг сонссон аваргын уур ч хүрэлгүй яахав дээ, намайг ганцхан базаад л шидчихсэн.

-Улсад тасралтгүй 11 удаа нэг давсан гэдэг яриа хэзээнээс гарсан юм бэ?

-Нэг удаа Ж.Мөнхбат аваргыг дагаж Төв аймгийн Эрдэнэсантад айлд очсон юм. Аваргад бүгд хөл алдаад л сүйд. Гэтэл айлын өвгөн надаас Ингэхэд хүү минь, чи ямар амжилт үзүүлсэн хэн гэдэг бөх бэ гэж асуув. Би ч За, би улсад тасралтгүй 11 удаа нэг давсан цэргийн начин Тэгшээ гэгч байна гэж хэлээд тавьчихлаа. Ингэж л энэ яриа анх гарсан юм. Тэрүүгээрээ би онгирно оо. Б.Бат-Эрдэнэ аварга улсын наадамд 11 удаа түрүүлсэн бол би тасралтгүй 11 удаа нэг давсан. Бид хоёрыг хэн ч амладаггүй. Тэрүүгээр аварга бид хоёр адилхан гээд л. Дандаа хоёрын даваанд уначихдаг хүнийг хэн амлахав дээ. Голдуу урд оныхоо улсын цолтнуудтай оноолт таарна.

-Та сонин хэвлэлд бөхийн хууч яриа, ярилцлага нийтлүүлдэг. Хэзээнээс үзэг, цаас нийлүүлэв?

-1978 онд Хөдөлмөр сонинд анх хулгар Нацагийн тухай бичсэн юм. 1993 оноос Монгол бөх сэтгүүл гарч эхлэхэд идэвхтэн сурвалжлагчаар орж, танай Таван цагариг сонинд 13-14 жил орчим юмаа нийтэлж байна. 2005-2006 онд Хийморь сонины нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа.

-Хичнээн ном туурвисан бэ?

-Анх 1998 онд 200 бөхийн онигооноос бүрдсэн Бөхийн наргиа ном бичиж билээ. 2000 онд Ц.Баярсайхан заантай хамтран XX зууны их асрын өмнө хэмээх 1000 гаруй хуудастай, таван килограмм жинтэй ном бүтээсэн дээ. Түүнээс хоёр жилийн дараа Энэ цагийн энгүй хүчтэнүүд цуврал номоо гаргасан. Мөн Хийморь сонинд ажиллаж байхдаа захиалга борлуулалтаа сайжруулахын тулд Шилдэг онигоо хэмээх жижиг дайвар ном гаргасан юм байна. Одоо Манлайн баясгалант бөхчүүд гэдэг ном туурвиж байгаа.

-Таныг бас бөхийн зураг цуглуулдаг, Монголдоо ховорт тооцогдох цуглуулгатай гэж сонссон юм байна…

-Тийм ээ, 1973 оноос хойш цуглуулж байгаа. Нийт 10300 гаруй зурагтай. Одоо Б.Бат-Эрдэнэ аваргаар дагнасан альбом хийх бодолтой.

-Бөх тайлбарлаж байв уу?

-Багануурт амьдарч ахуйдаа жижиг барилдаануудыг хааяа тайлбарладаг л байсан. Нэг удаа Монгол Улс олимпод оролцсоны 30 жилийн ойд зориулсан барилдаан дээр 25 дугаар суваг-т тайлбарлагчаар суусан. Бөх тайлбарлах чинь онигоо ярихаас хэцүү юм байна лээ.

Дугаар 25/831/

ТАВАН ЦАГАРИГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button