ХХ зууны дэлхийн рок поп хөгжмийн нэвтэрхий толь /цуврал/

Бьорн Уильвеус /25.04.1945./-дуучин, гитарчин

Агнета Анна Фельтског /05.04.1950./-дуучин

Анни Фрид Фрида Лингстад Фредрикс/15.11.1945./-дуучин.

Тухайн үедээ Поп-рок стилиэр олон улсын хэмжээнд нэрд гараад байсан АББА хамтлаг нь 1970-аад оны дундуур гэхэд жинхэнэ утгаараа байгуулагдсан гэж үздэг юм. Тэгвэл 1973 онд тэд нэгдэхээсээ өмнө өөрсдийн бие даасан уран бүтээлээрээ эх орондоо нэрд гараад байсан билээ. 1974 онд хийсэн тэдний анхны Waterloo сингль нь тухайн үедээ Европын хит парадад тэргүүлснээс хойш жилийн дараа АВВА хамтлаг энгийн хэмнэлттэй уянгын дуугаараа хөрш Английнхаа хилийг нэвтэрч чаджээ. Чухамдаа яг энэ мөчөөс хойш тэдний домог болсон Fernando/1976/, ‘’Money, Money, Money’’/1976/, ‘’Knowing Me, Knowing You’’/1977/ дуунууд гарсан даруйдаа дэлхийн гэдэг тодотголтой хит болж улмаар алдарт ‘’Dancing Queen’’/1976/ дуу нь Америкийн нарийн шүүлтүүртэй гэгддэг хит- парадад багтсан байна.

Ер нь АВВА-гын уран бүтээлийн дийлэнх нь 1970-аад оны эцэс 1980-аад оны эхээр ид хүчээ авч байсан эстрад-поп стилиэр хийгдэж байсан нь зөвхөн заалны болон цэнгэлдэх хүрээлэн дэхь тоглолтод их амжилт олж байв. Энэ ч утгаараа тэдний 1977 оны зун хийсэн олон улсын тур-аялан тоглолт тэдэнд төсөөлшгүй их амжилтыг авчирсан гэдэг. Тэрхүү тоглолтоос хойш хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласнаас ч тэрүү 1984 онд АВВА хамтлаг тарах болж дөрвөн гишүүн нь өөрсдийн бие даасан бүтээлээ эхэлсэн байна. Ингэснээр тус хамтлагийн гишүүн Анни Фрид Genesis хамтлагийн гоцлол дуучин Фил Коллинзтой хамтран Something’s Going On/1986/ гэсэн асар их амжилт авчирсан нэгэн цомгоо гаргажээ.

Гэхдээ 1990-аад оны эцсээр энэхүү дөрвөл дахин нэгдэх оролдлого хийснээр барахгүй удаах шинэ бүтээлдээ Английн Gemini хамтлагийг урин оролцуулж байлаа. Рок болон поп хөгжмийн түүхэнд амьд домог хэмээн тооцогддог АВВА хамтлагийн 1990-ээд оны бүтээлүүд бүгд пиратынх буюу хуулбар байсан хэдий ч энэ нь тэднийг хойч үеийнхэнд нь байнга сануулж бас таниулж байгаагаараа нэг талаасаа ашигтай ч болоод тэрүү тэд энэ тал дээр ямарч гомдол гаргаагүй байдаг билээ.

Waterloo – 1974

ABBA – 1975

Arriүel – 1976

Greatest Hits Үol.1 – 1976

Golden Double – 1977

The Album – 1977

Үoulez-Үous – 1979

Greatest Hits Үol.2 – 1979

Super Trouper – 1980

The Үisitors – 1981

Gracias Pour La Musica – 1981

ABBA The Singles-The First Ten Years – 1982

Thank You For The Music – 1983

Neүer Ending Story Of ABBA – 1987

ABBA Gold-More ABBA Hits – 1993

Thank You For The Music – 1994 /with 68 page booklet/

Р.Слава

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button