Театр-шинэ үе-ийн шилдгүүд тодорчээ

Найм дахь жилдээ болж байгаа энэхүү наадамд СУИС, тайз дэлгэцийн урлагийн Харцага дээд сургууль, Жигжидийн нэрэмжит кино урлагийн дээд сургууль, Радио телевизийн дээд сургуулийн оюутнууд дэлхийн болон монголын жүжгийн хэсгээр өрсөлдсөн байна. Нийт 54 жүжиг тайзнаа тавигджээ.
Уг наадмаас Шилдэг эмэгтэй гол дүр Жигжидийн нэрэмжит кино урлагийн дээд сургууль, С.Ганчимэг, Шилдэг эмэгтэй туслах дүр СУИС-ийн дөрөвдүгээр курс, Б.Энэрэл, Шилдэг бүтээл СУИС-ийн гуравдугаар курсын оюутнууд Нууцыг задалсан захиа жүжгээр, Шилдэг найруулга Yхэр хулганы авд жүжгээр тайз дэлгэцийн урлагийн Харцага дээд сургууль, Б.Батсүх нар тус тус шилдгээр шалгарчээ. Наадмыг гавъяат жүжигчин Н.Наранбаатар, Шинэ үе продакшны захирал Н.Ариунболд, нар шүүжээ.
Оллоо.мн