Шатахууны үнэ хямдрах нь

Д.Амарсайханаас лавлахад Дөрөвдүгээр сард ОХУ-ын шатахуун нийлүүлэх үнийн санал жаахан нэмэгдсэн байна лээ. Татвараар зохицуулж буй асуудал байхгүй. Шал өөр тооцоо хийсэн байгаа. Импортлогчидтой энэ талаар ярилцаж байна. Литр шатахууны үнэ буух боломж бий. Яг хэдэн төгрөгөөр хямдрахыг хэлэхэд эрт байна. Хоёр хоногийн дараа тодорхой болно гэсэн хариу өглөө. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар импортлогчдод шалгалт хийж байгаа ч дүн хараахан гараагүй байна.

Импортлогчид валютын ханшийн хэлбэлзэл, ОХУ нийлүүлж буй шатахууныхаа хилийн татварын үнийг нэмсэн тул литр шатахуунаа 160 төгрөгөөр өсгөхгүй бол болохгүй нь гэсэн тайлбар тавьж байсан. Гэтэл гуравдугаар сард авсан шатахууны үнэ нэмэгдээгүй учраас эргээд буух болсон тухай яриа ч гарч байна. ОХУ дэлхийн зах зээл дээр Уралск маркийн нефтийн үнэ өсч магадгүй гэсэн тооцоо хийж байж. Тиймээс Роснефть манайд нийлүүлэх шатахууныхаа тонн тутамд 90-130 ам.доллар нэмэх үнийн санал ирүүлж байж. Гэтэл зах зээлийн үнэ урьдчилан тооцоолж байсан шиг нь өсөөгүй тул манайд гуравдугаар сард ирүүлсэн шатахуун нийлүүлэх үнийн саналаа эргэж харах болсон ажээ. Ингээд нэг, хоёрдугаар сард нийлүүлж байсан үнэ ханшаа дагаж мөрдөх болсон бололтой.

Уралск маркийн нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр өсвөл манайд орж ирэх шатахууны үнэ нэмэгддэг гэсэн судалгаа бий. Харин энэ маркийн нефтийн үнэ зах зээл дээр нэг барелль нь 50-53 ам. доллараас хэтрэхгүй байгаа билээ. Өчигдрийн байдлаар Шанхайн бирж дээр нэг барелль нь 49.50 ам.доллараар арилжаалагдсан

байна. Энэ хэлбэлзэл нь байнга байдаг бөгөөд литр шатахууны үнэ нэмэгдэхэд нөлөөлдөггүй ажээ. Сангийн яамнаас гаргасан судалгаагаар бол Нэг барелль нефть дэлхийн зах зээл дээр ямар ч үнэтэй байсан 10 ам.доллараар өссөн ч литр шатахууны үнэ огцом нэмэгдэхгүй хэмээж байгаа. Энэ тооцооноос үзэхэд нэг барелль нефтийн үнэ 60 ам.доллар давсан тохиолдолд литр шатахуун 50 орчим төгрөгөөр л нэмэгдэхээр байгаа юм. Ңөгөө талаар ам.дол-ларын ханш суларч байгаа. Нэг ам.доллар 1700 төгрөгт хүрээд өнөөдөр Найман шарга валютын зах дээр 1500 орчим төгрөгөөр арилжаалагдаж байна. Худалдаж авах ханш нь 1410 төгрөг байгаа юм. Импортлогчид шатахуун худалдаж авах валютаа хар зах-ынхаар бус Монголбанкны зарласан ханшаар хямд үнээр авдаг. Ийм учраас валютын ханшийн хэлбэлзэл литр шатахууны үнэ нэмэгдэхэд төдийлөн нөлөөлдөггүй хэмээн Газрын тосны газрын мэргэжилтнүүд хэлдэг.

Дэлхий нийтэд ам.доллароос татгалзахад хүрээд байгаа. Иймээс хойд хөршөөс шатахуун авахдаа рубль хэрэглэж болох тал бий. Тэгээд ч рублийн ханш манай зах зээлд тоггвортой байгаа. Нэг рубль валютын ханшийн бужигнаан дунд дунджаар 43-46 төгрөгийн хооронд л байгаа шүү дээ. Энэ бүгдээс үзэхэд шатахууны үнийг өнгөрсөн долоо хоногт нэмсэн шалтгаан нь үндэслэлгүй байгаа аж. Үнэ нэмэх болохоороо зах зээлээ сайн мэдэрдэг, харин хямдрахаар нь мэдэрдэггүй гаж тогтолцоо Монголд нэгэнт тогтжээ. Ийм хөлдүү гаж зах зээлийг шинэчлэх болсны жишээ шатахуун дээр тод харагдаж байна.

Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас импортлогчид шатахууны үнийг үндэслэлгүй нэмж гэдгийг нэгэнт тогтоосон учираас хариуцсан яам тамгын газар нь тэдэнд хариуцлага тооцож болохгүй гэж үү. Төр үүнэ дээр л Төмөр нүүр-ээ харуулбал шатахууны үнэ хямдарах нь бүүр ч тодорхой болно биз дээ.

Т.Эрдмаа

Дугаар 064/643/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button