Цагаар ажиллах ажлын байр олныг бий болгоё

Солонгос. Монголчууд зарим нь тэнд ийм л хөдөлмөр эрхэлж амьдарч байна. Учир нь, цагийн болоод өдрийн ажлын хөлс нь тогтмол ажлынхаас хавьгүй өндөр. Samushil буюу цагийн ажилд зуучлах газруудад хандаж, 6-6.30 хооронд тэнд ажлын байрны захиалга хүлээж суухад л та ямар ч байсан тухайн өдөр хийх ажилтай болно. Мэдээж зуучлагч нь таныг бүртгэж авч өдөр бүр ажилд зуучилсны хөлс гэж авна. 100 мянган вонн. Эмэгтэйчүүд өдөрт 55-60 мянга, эрчүүд 60-75 мянган воны цалинтай ажил хийнэ. Мэдээж хамгийн хар бор ажлын захиалга ирнэ. Дээрээс нь байнгын ажил биш учраас таньтай хөдөлмөрийн гэрээ хийхгүй. Ажлын байрандаа гэмтвэл тухайн ажил олгогч, зуучлагч хариуцлага хүлээхгүй. Хэрвээ таны талаар ажил олгогчоос гомдол ирвэл зуучлагчаа солихоос өөр аргагүй байдалд орох болдог гэнэ. Тэд ийм л зарчмаар ажилладаг. Манай өмнөд хөрш Хятадын Эрээн хотод мөн л манайхаас очиж байгаа бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн компаниуд цагийн ажилчдаар л буулгуулаад авна. Компанийн ажилтан боодолтой мөнгөө бариад л ажил дуусахыг хүлээгээд зогсч байдаг.

Харин манай засаг захиргааны нэгжүүд дээр байрладаг хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс бүрт ажлын байрны захиалга ирнэ. Түүнийг нь хариуцсан мэргэжилтэн байдаг ч өнөөдрийн байдлаар цагийн ажил санал болох ажил олгогч ховор, түүнийг сураглах хүн ч байхгүй энэ талаар тодорхой бодлого ч алга. Уг нь цагийн ажилтан шаардлагатай салбарууд багагүй л байна. Ялангуяа, сүүлийн жилүүдэд хүнсний ногоо тарих нь ихэсч байхад ногоо услах, зэрлэг зулгаах хүнээс эхлээд юу эс мундах билээ. Наад зах нь барилгын компаниудад ачигч, газар ухах гээд л цагийн ажилчин ажиллаж болох ажлын байр бишгүй нэг бий. Бааранд зөөгч хийгээд авсан ч цалингүй архи тамхины үнэрт мансуурч шөнө нойргүй явдаг оюутнуудад цагийн ажил шиг хэрэгтэй зүйл үгүй. Гэрээсээ мөнгө, хоол горьдож суухаар цагийн ажлаар өдрийн хоолны мөнгөө олоод байвал аштай юу. Тэгэхээр цагийн болон өдрийн ажлын байрыг олноор бий болгох боломж нь байна, ажиллахыг хүсэгчид нь байна.

Ганцхан дутаад байгаа зүйл нь тодорхой дүрэм журмын дагуу зохицуулах арга барил. Ёстой зах зээлийн хуулиараа бол эрэлт нийлүүлэлт нь байна. Ганцхан үүний эзэн нь алга. Хуулийн цоорхой ашиглаад гадаад руу ажиллах хүчин зуучлах байгууллага олноор төрж болдог хэрнээ ашиг багатай ч тустай зуучлалын байгууллага яагаад төрж болохгүй гэж. Ажлын байранд зуучилна гэсэн зар олныг харж байсан. Ганц нэг зуучлалын байгууллага ч бий болж. Харин ихэвчлэн тогтмол ажлын байранд. Гэхдээ зуучлаад бас шууд ажилд оруулчихгүй ээ. Тухайн байгууллагынхаа ажлын байранд тэнцэх эсэхээ ажил хүсэгч шалгуулна. Үүнийхээ хөлсөнд зуучлагчид хөлс төлнө. Одоогоор манайд ийм л нэг хохиролтой тогтолцоо байгаа. Харин ажил олгогч, хүсэгч хоёрт сэтгэл ханамжийн баталгаатай үйлчлэх нэг ч зуучлагч алга. Төрөөс л аль аль талд нь мөнгө төлж байж нэгийг нь ажилтай нөгөөг нь ажилтантай болгох гээд байдаг.

Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, тэднийг ажлын байраар хангах гэдэг төрөөс, ажил олгогчоос ч мөн ажилд орохыг хүсэгчээс ч багагүй хугацаа шаарддаг. Гэвч байнгын ажилтай болох түүгээр ар гэрээ тэжээх гээд ирээдүйн амьдралаа бодвол наад зах нь гурван сарын цалингүй сургалтыг нүдээ аниад давахаас өөр яах билээ. Хөдөлмөр халамжийн болоод зуучлалын газрууд ажлын байр байна аа. Харамсалтай нь, манайхан гуймхай байж голомхой гэгчээр ирж ажлын байрны жагсаалтыг харчихаад л Өө ийм ажил юм уу, өөр ажил байхгүй юу гээд л гараад явчихдаг. Үнэндээ өөрсдөө ажлын байрандаа тэнцэх хүн тун ховор ирдэг л дээ гэдэг. Энэ бол монгол хүний үнэхээр бардам бас хамгийн арчаагүй зан. Яагаад ч цэвэрлэгч гэхээр заавал хөгжлийн бэрхшээлтэй эсвэл ноорхой нэгэн байх ёстой. Барилгачин гэхээр л сурлага муутай хүүхэд л болох ёстой гэсэн бодол толгойд нь шингэчихсэн.

Хүн өөрийнхөө төлөө л амьдарч ажиллаж байгаа. Өнөөгийн нийгэмд эх орноо бодоод ажиллаж амьдарч байна гэвэл ёстой элэг авна биз дээ. Хэн ч үнэмшихгүй. Тэгэхээр төр л тэгэх ёстой ингэх ёстой гэж гоншигнож суухаар та өөрийнхөө амьдралыг өөрөө л босго. Ажил эрж хай, өө гэж битгий гол. Цагаар танайд ажиллая гээд ажил олгогчоос гуйгаад үз. Боломжит бүх аргаар өөрийнхөө төлөө зүтгэ.

Саявтар Улаанбаатар Буян компани далан давхар дахь оршуулгын газрыг ханш нээхийн өмнө цэвэрлэнэ гэж нийслэлд зар тараагаад ажилласан хүнд өдрийн хөлс олгоно гэж. Сайхан санаачилга. Харин манай төрийн байгууллага, хөдөлмөр халамж үйлчилгээний газрууд болохоороо нийтийн эзэмшлийн газрууд, усны далан суваг шуудуу цэвэрлэх ажилд нэг бол оюутнууд, эсвэл цэргүүдийг ажиллуулаад байдаг. Түр ажлын байр бий болгох зориулалтаар төсвөөс гаргаж байгаа мөнгийг нь сайндаа сургууль, цэргийн ангид нь өгдөг. Төрөөс ийм зориулалтаар гаргаж байгаа мөнгийг уг нь ийм ажил хийх сонирхолтой амьжиргааны төвшин доогуур иргэд, оюутан сурагчдад өгчихөж байх юмсан.

Н.Ууган

Дугаар 064/643/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button