Х.Наранжаргал Хүнийг шүүмжлэх л юм бол нэр төрөө гутаалаа гэж ойлгоод шүүмжлэлт сэтгэл зүйн хөгжилд чөдөр тавьж байна

нийгэмд танигдаж, төрийн бус байгууллагын хөгжилд үлгэр болж буй энз байгууллагын Южилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тус байгууллагын тэргүүн Х.Наранжаргалтай уулзаж ярилцлаа.

-Мэдээллийн эрх чөлөөг гэдгийг хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг утгаар хязгаарлан ойлгоод байдаг. Мэдээллийн эрх чөлөөний талаар анх хөндсөн нь танайх байх л даа. Энэхүү эрх чөлөөний тухай ид яригдаж, хууль тогтоогчдын анхааралд оржээ. Мэдээллийн эрх чөлөөний талаар яриагаа эхэлье ?

-Манайх Мэдлэг бол хүч гэсэн уриатай. Мэдээлэл бол мэдлэгийн үндэс гэсэн үг. Хүн хэчээн их мэдээлэлтэй байж мэдлэгтэй байна. Мэдлэгтэй иргэн улс орныг хөгжилд хөтөлнө шүү дээ. Мэдлэгтэй иргэн төрд хяналтаа тавьж чадна. Төр бол бүх ард түмний мэдэлд гээд Үндсэн хуульдаа тунхагласан учир иргэний төрийг хянах, түүнд оролцох боломжийг нэмэгдүүлэхийн тулд олон арга хэмжээ бид зохион байгуулсан. Анх иргэдийг мэдээлэлтэй болгох чиглэлээр ажиллаад эхлэхэд олон зүйл дутагдсан. Манайд өнөөдөр Мэдээллийн эрх чөлөөний хууль байхгүй учрээс энэ чиглэлээр зайлшгүй ажиллах ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэгээд 2001 оноос мэдэх эрх, мэдээллийн эрх чөлөө гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Одоо хүртэл хэрэгжээд явж байгаа.

Хамгийн анхны төслийн зорилго бол мэдээллийн эрх чөлөө гэж юуг хэлээд байгаа юм, яагаад иргэд төрийн байгууллагаас мэдээлэл олж авах ёстой юм, олон улсын хэм хэмжээ, зарчим юу байдгийг түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй байв. Энэ чиглэлээр ажиллахад нийгэмд сайн ойлголт байхгүй байсан учраас хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй холиод байсан. Хэдэн жил ажилласны хүчинд иргэд төрийн байгууллагаас мэдээлэл авах ёстой юм байна гэдгийг ойлгодог болж эхэлсэн. Ялангуяа сүүлийн үед иргэний хөдөлгөөнүүдийн төр засагт тавьж байгаа шаардпага энэ тал руу чиглэж байна. Төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод байх тухай ярьдаг болсонд бид их баяртай байдаг. Монгол Улсын хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрт гол санаагаа оруулжчадсан. Тухайлбал, Нууцын хуулийг халах замаар иргэдийн мэдээлэлтэй байх эрхийг хангах, мэдээлэл олж авах эрхийг хуулиар баталгаажуулахаас гадна мэргэжлийн сэтгүүл зүйг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйл гэж бий. Түүнд Дээд шүүхийн тайлбар гаргуулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод байлгах, үндэсний цөөнхийг мэдээллээр хангах чиглэлээр арга хэмжээ авах зэрэг асуудадд манайхаас хуульч орж ажиллаад хүссэн зүйлээ хөтөлбөрт суулгаж чадсан.

2001 онд хамгийн анх удаа Монгол Улс шилжилтийн замд үзэл бодлоо илэрхийлэх болон мэдээллийн эрх чөлөөнд нөлөөлж буй хууль тогтоомж гэдэгт цощ судалгаа хийсэн. Монголд ил тод байх асуудал нэлээд дутагдалтай юм байна, мэдээлэл авах иргэдийн эрх олон хуулиар хязгаарлагдсан юм байна гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Тиймээс Мэдээллийн эрх чөлөөний хуулийг дэмжихийн зэрэгцээ, Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тагнуулын Ерөнхий газартай сүүлийн хоёр гурван жил ойр дотно ажиллаж байгаа. Анх Төрийн нууцын тухай ярьж эхлэхэд Батлан хамгаалах яам, ТЕГ болгоомжтой ханддаг байв. Тэр ч бас аргагүй л дээ. Нэг төрийн бус байгууллага гарч ирээд л төрийн нууцын тухай ярихад болгоомжлох нь зүй. Харин өнөөдөр үүний үр дүнд 1995 онд баталсан Төрийн нууцын хууль цаг үеэсээ хоцорсон, нууцлах сэтгэлгээг өөгшүүлсэн чиглэл байгаа юм байна, зарим мэдээлэл ил тод байхгүй бол нууцлах ч утгагүй болжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төсөл бэлэн болсон байгаа. Мөн Төрийн нууцын тухай хуульд энэ хуультай холбогдуулан нийцүүлэх чиглэлээр ажиллаж байгаа.

-10 жилийн өмнө байгуулагдахдаа анх ямар асуудлыг гаргаж ажиллаж байсан бэ?

-Одоогоос арван жилийн өмнө айлын байр түрээслээд үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчидтай хамтран төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь манай ажлын гараа байсан юм. Тухайн үед ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгслийг төрөөс хянах хяналт үгүй болж хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хууль тогтоомжоор баталгаажуулж өгөх шаардлагатай байсан. Эрх зүйн орчин таатай байх нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний үндэс л дээ. Тиймээс эрх зүйн орчинд нэн тэргүүнд анхаарч ажиллаж эхэлсэн. Бид өргөн хүрээтэй ажил төлөвлөж ажлын гараагаа эхэлсэн юм. Тэрхүү стратегийн заримд нь хүрсэн ч байна, үгүй нь ч бий. Ерөнхийдөө Монгол Улсад ардчилсан иргэний нийгмийг дэмжихийн тулд мэдээллийн хүчийг төвлөрүүлэх зорилго гол чухал байв. Үүний тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу сэтгүүлчидтэй ажиллах нь зүйтэй юм. Чөлөөт сэтгүүл зүйг хөхиүлэн дэмжихийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах, сэтгүүлчдийг чадваржуулан ажиллах зорилготой байлаа.

Сэтгүүл зүйн үзэл баримтлалын гурван зарчим боловсруулсан. Тэр нь сэтгүүлч мэдээлэлтэй, мэдлэгтэй, мэргэшсэн байх тухай юм. Энэ гурван зарчим бий болж чадвал сэтгүүлч хүн хүчирхэг байна, энэ хэрээр хараат бус байж чадна. Өөрөөр хэлбэл хэн нэгний нөлөөнд автахгүй байна гэсэн үг. Үүний тулд сэтгүүлч аль болох мэдээлэлтэй байж мэдлэгийг хуримтлуулъя, тэгээд тодорхой чиглэлээр мэргэшүүлье гэсэн зорилгыг тавьсан юм. Тухайлбал, хүний эрхийн чиглэлээр тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн чиглэлээр бичдэг мэргэшсэн сэтгүүлчийг бэлтгэх, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх гэх зэрэг нэлээд ажил хийсэн. Түүний дараа хөгжлийн төлөө сэтгүүл зүйг хандуулъя гэсэн үүднээс эдийн засаг, уул уурхай, жендэрийн тэгш байдал гэх зэргээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх нь зүйтэй юм байна гэж үзсэн. Харамсалтай нь бид санасан хэмжээндээ хараахан хүрч чадахгүй л байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл хийгээд сэтгүүл зүйг дэмждэг донор байгууллагуудын тоо цөөрч байна л даа.

-Яагаад тэр вэ?

-Монголд ардчилал хөгжиж, Азидаа үлгэр жишээ болохуйц байна, хүний эрх бусад орнуудтай харьцуулахад айхтар зөрчигдсөн нь үгүй гэж үзэж байх шиг байгаа юм. Харин Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлийн тэтгэлэг илүү байна. Гэхдээ нэгзүйлийгонцолж хэлэхэд Нээлттэй нийгэм хүрээлэн, ЮНЕСКО болон Англи, АНУ-ын Элчин сайдын яамдын дэмжлэг хэвээр байгаа. Хүний мэдээлэлтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах чиглэлийг дэмжиж байгаа. Цөөн үлдсэн доноруудлдаа.

-Хэдэн жилийн өмнө Шекспирийн зохиолыг орчуулан сэтгүүлчдэд тарааж байсан л даа. Тухайн үед Глоб яагаад энэ зохиолыг орчуулав гэж сонирхож байсан?

-Манай байгууллага ямар нэгэн бүтээлч аргуудыгашиглаж, олон нийтэд мэдээлэл түгээе гэсэн чиглэлийн югхэсэг нь байсан юм. Олон нийтийг чадавхжуулах, нийгмийн ухамсрыг төлөвшүүлэх чиглэлээр урлагийг ашиглах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсэн. Энэ бол Шекспирийн монгол нөхөд хөтөлбөр байсан. Түүний зохиолд хүн төрөлхтний мөнхийн асуудлууд байдаг шүү дээ. Түүгээр дамжуулан хайр сэтгэл, шунал, өс хонзон юу вэ гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах зорилго агуулсан. Мөн түүний дараа Дэлхий ертөнц бүсгүйчүүдийн нүдээр гэсэн форум зохион байгуулж байлаа. Мөн хараа хяналтгүй хүүхдүүдэд зориулж, Хүүхдийг ивээн сангийн тэтгэлгээр сайн дурын ардын театр байгуулж, бүжиг, дуу, жүжиглэхүйн урлагаар дамжуулан хүүхдийг чадавхжуулах төслүүд хэрэгжүүлж байлаа. 2005 онд тусдаа энэхүү хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд Глоб арт төвийгбайгуулсан. Хаанамөнгө байна тэр зүгт чиглүүлж үйл ажиллагаагаа явуулж болно л доо. Тэгвэл санхүүгийн тогтвортой байдлаа хангах гээд ашигтай байж магадгүй.

Тухайлбал, ДОХ-той тэмцэх чиглэлээр хөрөнгө мөнгө гаргасан төслүүд бий. Үүнийг ашиглан сэтгүүлчдэд сургалт явуулах зэрэг боломж байна. Гэвч сэтгүүл зүй, нийгмийн чиглэлийн хамгийн тулгамдсан асуудлыг авч үзэх нь чухал байна. Хүссэн хэмжээнд биш ч гэсэн үйл ажиллагаагаа тогтмол явуулж чадаж байна. Манай байгууллага байгуулагдсан цагаасаа төрийн мэдлийн өргөн нэвтрүүлгийг либеральчлах чиглэлээр ажиллаж эхэлсэн. 2005 онд Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдаж, Монгол Улс олон нийтийн радио телевизтэй боллоо. Үүний ач холбогдлыг хоёрхон фактаар хэлье. Сонгуулийн үеэр чухал гэдэг нь харагдлаа. Сонгогчийн боловсролд зориулсан мэтгэлцээнүүд байна. Үүнийг арилжааны сувгууд тэр бүр хийхгүй шүү дээ. Намуудын дарга нартай хийсэн мэтгэлцээн сонгогчдод их мэдээлэл өгч чадсан гэж боддог. Өнгөрсөн долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр таван хүний амь үрэгдсэн гэдгийг Олон нийтийн радио телевиз анх мэдээлсэн. Хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий болсны үр дүн энэ шүү дээ. Харамсалтай нь онц байдлын үеэр цензур тогтчихсон л доо. Хэвлэл мэдээллийн салбарт хуримтлагдсан асуудал олон. Тэр бүрт хүрч ажиллаж чадахгүй л дээ. Тиймээс сонголт хийж, нэн тэргүүнд шаардлагатай гэсэн зүйлд анхаарч ажиллаж байна.

-Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийсэн ажлуудыг тань бид сайн мэднэ. Гэхдээ дэлгэрүүлэн танилцуулахгүй юу?

-Сэтгүүлчдийн эрхийн зөрчлийн судалгааг 2005 оноос хийж эхэлсэн. Энэ хугацаанд нэлээд олон сэтгүүлчийн эрхийг хамгаалсан. Манай өмгөөлөгчид сэтгүүлчдийг цагдаа, тагнуулын газарт дуудагдахад очиж эрх зүйн туслалцаа үзүүлсэн. Шүүхийн маргаанд өмгөөлөгчөөр оролцож байсан гээд хэлэх юм бий. Дээрээс нь сэтгүүлчдийн эрхийг зөрчсөн албан тушаалтнуудад эсэргүүцлийн захидал, сонордуулга хүргүүлж байлаа. Харин сүүлийн үед сэтгүүлчид эрхийнхээ тухай мэдээлэх нь ховор болж байна. Ялангуяа өнгөрсөн сонгуулиас хойш. Эрх нь зөрчсөн мэдээлэл ил тод болоход сэтгүүлчид нэлээд бол-гоомжтой ханддаг. Яагаад гэвэл эргээд ирэх дарамтаас эмээдэг тал бий. Сэтгүүлчдийн бие эрхтэнд халдсан, камер, дуу хураагч зэрэгт халдсан, заналхийлсэн зэрэг олсн асуудал бий. Тэр атугай орон нутагт гэрийг нь машинаар дайрсан тохиолдол ч гарсан. Мөн эмэгтэй сэтгүүлч хүчиндүүлсэн гэсэн баримт ч бий. Хүн өөрөө түүнийг мэдээлэхийг хүсэхгүй бол бид олон нийтэд дэлгээд байх шаардлагагүй л дээ. Гэхдээ энэ бүхнийг манай сэтгүүлчид гадагшлуулж байх хэрэгтэй юм.

Зарим тохиолдолд мэргэжлийн эрх зөрчигдсэн эсэхийг мэдэхгүй ч харайлгаж яваа нь бий. Мэдээлэл авч чадахгүй байна гэдэг нь хамгийн анхны мэргэжлийн эрхийг зөрчил шүү дээ. Түүнийг хэвийн мэт бодож, албан ёсоор мэдээлэл авахаас илүү найз нөхөд, танил талын хэлхээ холбоогоор мэ¬дээлэл авдаг зүйл байна. Ийм зөрчил багасаагүй гэж бодож байна. Үүнийг илчлэх хүсэлтэй сэтгүүлчдийн тоо нь буурсан учраас тэр бүр сонсогдох нь бага бололтой. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 60 жилийн ойн өдөр уулзалт ярилцлага зохиосон. Хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийн ярианаас дүгнэхэд редакцийн хараат бус байдал хамгийн тулгамдсан асуудал болжээ гэсэн сэтгэгдэл төрсөн. Энэхүү уулзалтад оролцсон сэтгүүлчдийн тавьсан дийлэнх асуулт үүнтэй холбогдож байв. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бодит амьдралд хэрэгжүүлэгч нь сэтгүүлч өөрөө байдаг. Улстөрчид хэвлэлийн эрх чөлөө гэж сайхан ярина. Гэхдээ тэд ямар нэгэн хэмжээгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг барьж байх сонирхолтой. Аль ч улс оронд ялгаагүй л дээ. Хэвлэл мэдээллийн эзэд ч хэвлэлийн эрх чөлөө гэж ярьдаг ч арилжааны хэвлэл мэдээлэлд ашиг олох чухал. Ашигтай ажиллаж зах зээлд оршин тогтнох бизнесийн зарчим бий. Тэгэхээр улстөрийн болон бизнесийн сонирхлыгхэн хэрхэн тэнцүүлэх юм бэ. Энэ дунд мэргэжлийн сэтгүүл зүй хэрхэн явах вэ гэдэг асуудал чухал. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд сэтгүүл зүйн дүрмээр л тоглох ёстой.

Тэрхүү дүрэм бол мэргэжлийн сэтгүүл зүйн стандарт юм. Сэтгүүл зүйн үйл ажиллагаа бол мэдээлэл цуглуулах, боловсруулах түгээх цогц үйл ажиллагаа. Мэдээлэл цуглуулах үед сэтгүүлчдэд бэрхшээл их. Энэ үед сонины эзэд чи нэг тийм юм хийгээд байгаа шүү, түүнийгээ болиорой гэж хэлэх наад захын хэрэг. Мэдээлэл олж аваад боловсруулаад бичих явцад тэрхүү зүйлийн талаар хэн нэгэн хүн мэдээд тухайн хүнд мэдээлчихвэл бас л дарамтална. Өөрийнх нь тухай сөрөг мэдээлэл гаргах сонирхолтой хүн байхгүй шүү дээ. Ялангуяа эрх мэдэлтнүүд. Энэхүү саадад ямар нэгэн хүндрэл бэрхшээл тохиолдолгүй. мэдээллээ олж аваад бичээд бэлэн болгочихлоо гэхэд сонинд нийтлэх эсвэл ца-цахад бэрхшээл орж ирнэ. Өөрөөр хэлбэл, редакцийн зүгээс оруулахгүй хасдаг. Эндээс харахад мэргэжлийн бүхий л ажлын үил явцад хүндрэл тулгараад байна. Энэхүү бэрхшээлийн гол илрэл цензурээр дамждаг. Тиймээс төрийн, захиргааны аргаар цензурдэх гээд олон хэлбэртэй байна. Хэчнээн сайхан хууль байсан ч түүнээс давсан тушаал шийдвэр гэж бий. Энэ бол захиргааны цензур. Мөн эдийн засгийн аргаар цензурдэж байна. Сэтгүүлчдэд хамгийн их нөлөөлж буй редакцийн цензур байна. Гэхдээ үүнийг редакцийн дотоод хяналттай хутган ойлгож болохгүй. Аль ч редакцид сэтгүүлчидцээ тавих хяналт гэж бий. Тухайлбал, зөв хүнээ олсон эсэх, далд буй эх сурвалж жинхэнэ нийгмийн төлөө эх сурвалж уу, эсвэл хувийн атгаг санаагаар мэдээлэл өгч үү, мэдээллийн үнэн бодит эсэх зэргийг нотлох гээд хяналт бол байх ёстой. Мөн бичлэгийн чанар гэж бий. Бид хөдөлмөрийн маргааны чиглэлд бус мэргэжлийн эрхийн чиглэлд илүү анхаардаг.

-Редакцийн бодлого гэж сэтгүүлчдийг цензурддэг зүйл бий шүү дээ. Тэгэхээр редакц бодлогоо хэрхэн авч явах ёстой юм бэ?

-Ерөнхийдөө редакц бүрт бодлого гэж байх ёстой. Энэ нь редакцийн соёлоор хэмжигддэг зүйл. Жишээлбэл, хараат бус хэвлэл мэдээлэл нийгмийг цэвэршүүлэх хэрэгсэл гэж үздэг. Дөрөвдэх засаглал, ард түмний хараа хяналтыг хэрэгжүүлэгч гэж үнэлэгддэг. Дөрөвдэх засаглал маань бүх засаглалд хяналт тавихүүрэггэй. Энэхүү хариуцлагыг хэрхэн биелүүлэх вэ гэдэгт бодлого байх ёстой. Мөнгөнөөс хамааралтай бодлого гэж байж болохгүй. Харин ямар асуудал номер нэг байх вэ гэдгийг л харж бодлогоо чиглүүлэх ёстой. Жишээлбэл, авлигын тухай асуудал ноцтой. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрийн бодлогын чиглэлийн тэргүүн байр эзлэх ёстой зүйл энэ. Бид хүний эрхийг дээдэлдэг нийгэмд амьдарч байгаагийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслийн бас нэг бодлого нь хүчирхийлэл, ядуурал гэх зэрэг нийгмийн эмзэг сэдэвт хандах ёстой юм. Редакцийн соёл гэжярилаа шүү дээ. Тухайн редакцийн удирдлага нь хэн байхаас шалтгаалах тал бий.

Тухайлбал, өөрөө гэр бүлдээ хүчирхийлэгч нөхөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшиж байвал хүчирхийллийн эсрэг бодлого тухайн редакцид хэзээ ч байхгүй. Мөн авлига авдаг, үүнийгээ хэвийн үзэгдэл хэмээн боддог бол бас л адилхан. Мэргэжлийн хүний хувьд харж байхад манай редакциуд иргэнд бус эрх мэдэлтэнд чиглэсэн бодлого бариад буй мэт санагддаг. Сонинихэнхзай талбайгаа, телевиз радио ихэнх цагаа эрх мэдэлтнүүдийг гаргахад чиглэдэг. Тиймээс иргэдийн хэлэлцүүлэг, иргэний сэтгүүл зүйн элементүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бага болжээ. Тухайн редакц эрхэм зорилго, үүрэг хариуцлагаа юу гэж тодорхойлж байгаагаас ч хамаарч байж мэдэх юм. Магадгүй зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл тодорхой зорилгогүй байгаагаас ийшээ хэлбийгээд байж болно. Тэдэнд стартегийн бичиг баримт, түүнийгээ дагасан бизнесийн сайн төлөвлөгөө үгүй байх. Хэвлэл мэдээлэл олон нийтийн хэрэгсэл биш л бол бизнес хийх нь ойлгомжтой. Гагцхүү энэхүү бизнесээ хэрхэн зөв авч явах вэ гэдэг ойлгомжтой агаадухаалаг бодлогогүй нь харагдаж байна. Жишээлбэл, өнөөдөр дурын бизнесийн байгууллага өөрийн гэсэн төлөвлөгөөтэй, тайлан тооцоогоо ягштал гаргаж чадаж байхад манай хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд байхгүй байна. NTҮ телевизийн жилийн тайлан гэж үзэж байсан. Бусдаас бол олж хараагүй.

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл бизнесийн байгууллага мэтээр ажиллаж, сэтгүүл зүйн мән чанарыг гээгээд байна гэсэн шүүмжлэл их бий. Та үүнийг юу гэж бодож байна?

-Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг мэргэжлийн төвшинд авч явах талаар бодох цаг бол-жээ. Манай хэвлэл мэдээллийн жижиг зах зээлд их олон өрсөлдөгч бий болсон. Сэтгүүл зүйн багш нарын судалгаагаар рекламны зах зээл тэлж байна гэсэн үнэлэлт өгсөн нь л сэтгэл уужруулж байна. Өмнөх шиг рекламны зах зээлээ хуваадаг жишиг байвал хэвлэл мэдээллийн хэрэгсэл оршин тогтнож чадахгүй шүү дээ. Өнөөдрийн байдлыг харахад амархан мөнгө олох аргуудад ухаан төвлөрч байна. Засгийн газар, УИХ-д үйлчилж мөнгө авна, сонгуулийн үед улстөрийн намуудаас авна гэсэн бодлого байна. Мөн бизнесмэнүүдээс санхүүжилт авна гэж л ажиллаж байна шүү дээ.

-Нөгөө талаар хэвлэл мэдээллийн өмчлөгч эзэн их нууцлагдмал байх юм. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарыг буруу зүгт хөтлөх үйлдэл юм гэж бодогддог. Өөрөөр хэлбэл, иргэдийг төөрөгдөлд оруулж тоглох гэсэн санаархал юм болов уу?

-Бид хэвлэл мэдээллийн өмчлөлд судалгаа хийж үзсэн. Хоёр хандлага бий. Нэгдүгээрт, баян бизнесмэн хэвлэл, мэдээллийг өмчлөн авч зүгээр л мөнгө хаядаг. Том бизнесийнхээ чигчий хурууны тал шиг хөрөнгөөр хэвлэл мэдээллийн хэрэгслээ авч яваад дуртай үөдээ өөрийн ухуулга сурталчилгаа, суртал нэвтрүүлгийн хэрэгсэл болгодог. Эсвэл бизнесмэн өөрийнхөө бизнесийн үйл ажиллагаагаа дэмжихийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслийг өмчилж байна. Рекламны зардал их үнэтэй учраас өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлдээ бага өртгөөр сурталчилгаа хийхийн тулд өмчилж байна гэсэн хандлага байгаа юм. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөл ил тод байх ёстой зүйл. Өргөн нэвтрүүлгийн хэрэгсэл болох радио, телевиз долгион ашигладаг. Долгион гэдэг ард түмний өмч. Тиймээс эрх мэдэлтэй адил хязгаарлагдмал зүйл юм. Тусгай зөвшөөрлөөр хэсэг хүмүүс эзэмшдэг. Хязгаарлагдмал зүйлийг ашиглаж байгаа хүмүүст ард түмэн тодорхой шалгуурыг тавьж байх ёстой. Нэгэнт бидний өмчийг ашиглаж буй учраас шүү дээ. Бусад орнууд энэхүү шалгуурыг хуулиар тавьж өгдөг юм билээ. Их Британийн өргөн нэвтрүүлгийн тухай гэж 560 гаруй хуудастай хууль байдаг юм билээ.

Дижитал өргөн нэвтрүүлгийг тэр хуулиар зохицуулаагүй учраас дахиад 2000 онд 200 гаруй хуудастай хуулийг баталсан байх жишээтэй. Агуулгын хуульд хязгаарлалт тавьж олон түмний эрх ашигт нийцсэн нэвтрүүлгийг явуулахыг зааж өгдөг. Мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн өмчилж байна вэ гэдэг нь ил тод байх ёстой гэдгийг заасан байна. Үзэгч, сонсогчид тэнэг биш. Өнөөдөр тэр суваг тэрнийх гэсэн, энэ телевизийн эзэн нь тэр юм гэх зэргээр цуурхал манайд их бий шүү дээ. Манайхнаас би тэр телевиз, сувгийг эзэмшдэг гээд ил тод хэлсэн хүн бараг байхгүй. Манай Ерөнхийлөгч TҮ-9 телевизийг анх байгуулагдахад тодорхой хөрөнгө оруулснаа ил тод зарлаж байснаас өөрийг санахгүй байна. Бүгд хардлага дундл байна. Эзэмшил, өмчлөл хэнийнх байна гэдэг олон нийтийн дунд ил байвал нэвтрүүлгийн бодлогод хэрхэн хандахаа иргэн хүн өөрөө мэднэ шүү дээ. Хариуцлагатай сэтгүүл зүйн хөгжилд бодит бэрхшээл бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өөрийгөө зохицуулан хянах тогтолцоо байхгүй. Ерөөсөө хөгжөөгүй. Монголын сэтгүүлчдийн хоёрдугаар Их хурлаар баталсан ёс зүйн зарчим гэж бий. Тэр зарчим аль хэр хэрэгжиж буй вэ гэдгийг зохицуулах хянах механизм байхгүй. Хэрвээ сэтгүүлч ёс зүйгээ зөрчсөн бол өөрсдөө асуудлаа шийдээд дотроо шүүн хэлэлцдэг, буруудсан бол залруулгаа гаргах зэрэг ёс зүйн хэм хэмжээгээ сахих тогтолцоо байхгүй учраас чөлөөт хэвлэл хоёр далавчтай нисэх ёстой атал өрөөсөн далавчтай учраас дүйж чадахгүй байна.

-Улстөрийг цэвэршүүлэх тогтолцоог зөв гольдролд оруулахад сэтгүүлчид буюу хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг оролцоо чухал шүү дээ. Ер нь сэтгүүлчид улстөрд хэрхэн хяналт тавих ёстой юм бэ?

-Сэтгүүлчид эрх мэдлийг тэнцвэржүүлэх, түүнд хяналт тавихад л анхаарлаа хандуулах ёстой. Английн нийтлэлч Жон Эктон Эрх мэдэл самууруулдаг, онцгой эрх мэдэл онцгой самууруулдаг гэсэн үг бий. Эрх мэдэл гэдэг зүйл их амттай эд юм байна л даа. Эрх мэдэлтэн болоод дураар дургидгийг болиулах хэрэгтэй. Үүнийг хэн болиулах вэ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүнд хяналт тавьж чадна. Түүний онцгой үүрэг нь чухам энэ юм. Онцгой зорилго нь олон нийтэд үйлчлэх шүү дээ. Олон нийтийн сонгосон хүн ажлаа хийж чадаж байна уу, төрийн байгууллага иргэндээ үйлчилж чадаж байна уу гэх зэрэгт хяналт тавих ёстой. Гэтэл өнөөдөр эрх мэдэлтнүүдтэй найз болж байна. Засгийн газар чөлөөт хэвлэл хоёр янаг амрагийн холбоотой байж болохгүй гэж манай Дашдондов гуайн хэлэх дуртай үг бий. Сэтгүүлч хүний сэтгэлгээний ч асуудал учир дутагдалтай байгаа. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болохоор манай хэвлэл мэдээллийнхэн Манайд хэвлэлийн эрх чөлөө байна уу гээд УИХ-ын гишүүдээс асууж ярилцлага авдаг.

Уг нь Монголд хэвлэлийн эрх чөлөө бий эсэхийг сэтгүүлчид өөрсдөө л хэлнэ шүү дээ. Жил бүрийн тавдугаар сарын 3-нд хэвлэлийн эрх чөлөөний өдрийгдэлхий нийтээрээ тэмдэглэж байна. Энэ бол баярладаг, уудаг цэнгэдэг өдөр биш. Сэтгүүлчид өөрсөддөө тулгарсан зовлон бэрхшээл, хэрэгтэй хуулиа нэхэж, цензурийг эсэргүүцэж тэмцэх ёстой өдөр. Үүнийгээ эрх мэдэлтнүүдэд дуулгадаг, өөрсдийн хариуцлага, ёс зүйн тухай ярьдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, иргэний өмнө хүлээсэн үүргийнхээ тухай ярь¬даг өдөр. Гэтэл УИХ-ын гишүүн Монгол Улсад Үндсэн хуулиар үг хэлэх эрх чөлөө бий. Энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгслийг хар. Манайд хэвлэл мэдээлэл эрх чөлөөтэй байна л гэж хэлнэ. Тэгэхээр сэтгүүлч Танд их баярлалаа гээд л дуусгаж байх юм. Тиймээс бид өөрөөр дуугарах ёстой. Сэтгүүлч юмны гүн рүү ороод малтаад ухаад ирэхэд бүх бэрхшээл гарч байна. Ауди-тын тайланд орсон бэлэн мэдээллийг тавьсны төлөө хүртэл дуудагдаж байна. Өнөөдөр шүүмжлэлт сэтгүүл зүй хөгжихөө больсон.

Хүнийг шүумжлэх л юм бол тухайн хүний нэр төрийг гутаасан болж хувирч байна. Шүүмжлэлтэй юм гарлаа гэхэд төлбөртэй зүйл л байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэг дугаартаа зад шүүмжилж хаячихаад гурав хоногийн дараа нөгөө хүнээ магтаад бичих жишээний зүйл олон байна. Манайд чөлөөт хэвлэл үүсч хөгжөөд 20 жил болоогүй байна л даа. Үүнийг 100 жил ардчилал хөгжсөн, 200 гаруй жил Үндсэн хуульдаа цензурыгхориглосон, иргэдийн мэдээлэл авах эрх чөлөөг баталгаажуулсан Швед зэрэг оронтой харьцуулахад чөлөөт, хараат хэвлэл мэдээлэл бойжилтын шатанд явна. Гэхдээ би нялх гэж хэлэхгүй. Харин үүнийг хэрхэн авч явах нь редакцийн соёл, түүний удирдагчаас хамаарах юм. Сэтгүүлч хүн ч ихийг хийж чадна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах хандлага өөрчлөгдөж байгааг анзаарч байгаа байх. Хэвлэл мэдээлэл дандаа буруу мэдээлэл бичдэг, хүн гүтгэдэг гэдэг. Эцэст нь муу нэрийг сэтгүүлчид л үүрээдүлддэг.

-Хэвлэл мэдээллийн салбарт эмэгтэйчүүд ихэнх орон зайг эзэлж байна. Ялангуяа сүүлийн үед телевизийн хөтлөгчид гэж яриа хэл тааруу охидоор дүүрлээ гэсэн шүүмжлэлийг саяхан би нэгэн сониноос олж уншлаа. Та энэ тухай юу гэж бодож байна?

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эмэгтэйчүүдийн дуу хоолой түлхүү болсон. Ялангуяа эмэгтэй сэтгүүлчдийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа. Энэ бол ганц сэтгүүл зүйн салбартай холбоотой бус. Манай улсын жендэрийн бодлоготой холбоотой асуудал. Хөгжлийн бүх асуудалд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оролцоо, дуу хоолой тэгш байх зарчим бий. Энэ хөгжлийн том асуудалд төр буруу бодлого явуулаад ирэхээр хүйсийн харилцаа алдагдаад эхэлж байна. Хоёр дахь нэг шалтгаан бий. Телевизийн дэлгэцийг чимэг гэж боддог хэвлэл мэдээллийн удирдлагууд байгаа юм шиг. Гоё хүүхэн, охин гаргавал үзэгчид илүү татагдана гэж ойлгодог. Энэ бол их буруу бодлого гэж би боддог.

Би ч боддог бус судалгаагаар нотлогдсон зүйл. Яагаад гэхээр дэлхийн хэвлэл мэдээллийн чиг хандлагад судалгаа хийгээд үзэхэд телевизээр 40-өөс дээш насны эрэгтэй хүний үг үзэгчдэд илүү тусдаг гэсэн судалгаа бий. Нэг гоё охин гарч ирэхэд эрчүүд татагддаг байж магад. Гэтэл нөгөө охин ээрч муураад байвал үзэгчдэд нөлөөлж чадахгүй. Царайны сайхнаар биш сэтгэлийн баянаар үзэгчдийг татдаг гэдгийг манай телевизээр гарч буй охид ойлгохгүй байна. Сайхан царайг харж баясах ч өнгөний тал ганц минут л үргэлжилнэ. Нэг минутаас хойш тухайн хүний хэлж буй зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг. Үзэгчийн оюуны хэрэгцээг хангаж чадахгүй бол тогос шиг гоёод ч итгэл алдах аюулд хүрч мэднэ. Үүнийг мэдрэхгүй охид бүсгүйчүүд өөрсдөө их хүсч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байна. Хүний сэтгэлийг татах чадвар, хувь шинж чанар бол телевизийн хөтлөгчид тавигдах шаардлага юм.

-Та аливаа зүйлийг их судалгаанд түшиглэж ярих юм. Танай байгууллага судалгааны тал дээр бусдаас хараат байх зарчмыг хэрхэн баримталдаг вэ?

-Манай байгууллагын бахархал бол хараат бус байдал. Бид Монгол Улсын ямар ч төрийн байгууллагаас мөнгө авч үзээгүй. Мөнгөний боол болох юм бол иргэний нийгэмд ажиллаад ч нэмэргүй. Аливаа судалгааг хийхдээ бид хараат бус баг бүрдүүлж чаддаг. Ялангуяа сонгуулийн үед бүх судлаачидтайгаа ёс зүйн зарчмыг баталдаг. Мөн намын гишүүдийг судалгааны багтаа оруулдаггүй. Тиймээс судалгаандаа итгэлтэй байдаг. Харин боловсруулалтыг мэргэжлийн төвшинд хийх шаардлагатай. Манай хамт олон цөөн ч өндөр үр ашигтай ажиллаж чаддаг. Бидний бүрдүүлж буй баг хараат бус байдаг учраас судалгаанд эргэлзэх зүйлгүй.

-Хэвлэл мэдээллийн салбарт нөлөө бүхий үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын тэргүүнтэй уулзаж буй учраас өөрийн сониныхоо тухай асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа. Манай Үнэн сонинд ямар үнэлзлт, дүгнэлт өгч явдаг вэ?

-Үнэн сонины дугаар бүрийг алгасахгүй уншиж амжихгүй тул учиргүй үнэлж цэгнэх учир дутагдалтай. Үнэн сонинтой хамтарч ажилласан туршлагаас харахад би зарим зүйлд намын сонин гэхэд хараат бус байж чаддаг редакцийн бодлоготой юм байна гэсэн сэтгэгдэл төрдөг юм. Авлигын эсрэг аян зохион байгуулахад танай сонин тэргүүн байр эзэлж байсан шүү дээ. Би Үнэн сонинд ярилцлага өгч байсан. Ярилцпагадаа шүүмжлэлтэй аястай зүйл хэлж л байсан. Миний тэрхүү ярианаас хасч танасан зүйл ажиглагдаагүй. Улстөрийн намууд сонинтой байдаг. Шведийн улстөрийн намын сонин зөвхөн 2,4 нүүрээ намын сонин зөвхөн 2,4 нүүрээ намынхаа амьдралд зориулдаг юм билээ.

Өөрөөр хэлбэл, сонин зөвхөн намын суртал нэвтрүүлгийн бай болно гэдэг хэцүү. Танай сонин нам доторхи асуудлаа шүүмжилдэг, намын шинэчлэлийн талаар зоригтой дуугардаг шүү дээ. Үүнээс харахад нийт уншигчдад нийцсэн байх. Би хувьдаа үүнийг үнэлж байсан. Намтайгаа хэрхэн харьцах вэ гэдгийг бүх төвшиндөө зохицуулж, редакцийн хараат бус байдлаа хамгаалж чадвал сэтгүүл зүйн хэм хэмжээг сахиж байна гэсэн үг шүү дээ. Мөн Үнэн сонин сэтгүүлчдээ сурч, боловеруулах юмсан гэдэг эрмэлзэлтэй нь надад их таалагддаг. Манай байгууллагаас зохион байгуулсан бүх сургалтад танай сониныхон идэвхтэй оролцдог. Зарим сонин, хэвлэл иххойрго. Үүнээс редакцийн удирдлагын хүсэл зорилго харагдаж байна. Сэтгүүлчдээ чадваржуулах хүсэл эрмэлзэлтэй, түүнийхээ төлөө явж чадвал редакц хүчирхэг байна шүү дээ. Одоо бол хэнэггүй, гудиггүй явдаг цаг үе биш ээ.

Д.Заяа

Дугаар 059, 060

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button