Ерөнхийлөгчийн сонгуулийн салхи сэвэлзэж эхлэв

Гэвч эцсийн шийдвэр хараахан гараагүй л байна. АН-ын зүгээс УИХ-д суудалтай ерөнхийлөгчид нэр дэвшигчээ өрсөлдүүлэхээр зэхэж буй ИЗН, МНН хамтрахаар ярилцаж байгаа ч бас л тодорхой шийдэл гаргаж чадахгүй эргэлзэж тээнэгэлзсээр.

Тус намынхны үзэж буйгаар завсаргүй төр барьсан коммунист үзэлтнүүдийг ялах ганцхан арга бол бусад улс төрийн хүчинтэй эвсч нэгдэх хэмээн тодорхойлж байгаа юм. Үүнийг нь МНН-ын дарга УИХ-ын гишүүн Д.Энхбат дэмжиж Гурван хүн, нэг хүнтэй зодолдвол дийлэх нь гарцаагүй хэмээн ялна гэдэгтээ итгэл дүүрэн хэлсэн. Гэхдээ л сонгууль нэртэй даншиг наадмын түрүү магнайг хэзээ ч алдаж үзээгүй хүчирхэг луйварчин, будлиан хутгагч, тахимаа өгдөггүй МАХН-ынхны хувьд бол түүний хэлсэн үг инээдтэй сонсогдсон нь гарцаагүй. Учир нь, 80 гаруй жилийн түүхтэй, анхны сонгуулиас хойш байр сууриа алдаагүй номер нэг байсан юм хойно. Тиймээс ч энэ удаад дархан мэхээ ашиглан дахин түрүүлэх бодолтой байгаа нь лавтай.

Улс орныг удаан хугацаанд буруу зөвгүй удирдан жолоодож ирсэн ахмад намын хувьд бэлтгэлээ сайн базааж байгаа нь сүүлийн үед илт харагдах. Бүр хэн нэр дэвших нь ч тодорхой болжээ. Тус намаас нэр дэвшихээр кампанит ажилдаа орсон хүн бол одоогийн Ерөнхийлөгч буюу олноо урт шар дээлт хэмээн алдаршсан Н.Энхбаяр. Ер нь, нэр дэвших хүн нь нэгэнт тодорхой байгаа хойно хурал энэ тэр хөрөнгө мөнгө зарсан зүйл хийгээд ч яахав дээ. Шууд л нэр дэвшигчээ зарлаад, сурталчилгаандаа мордсон нь дээр биз гэж ярих хүн ч таарна. Ерөнхийлөгчийн хувьд хууль цаазад заасан хоног хугацааг харгалзалгүйгээр сурталчилгаагаа хийгээд явж байгаа. Уг нь, өөрийгөө сурталчлах хугацаа эхлээгүй. Тэрээр алс холын Казах түмэнд өөрийн гэгээн дүрээ харуулахаар Наурызын баяраар Баян-Өлгийг зориод ирсэн. Урьд нь ингэж сүр дуулиан болж очдоггүй л байсансан. Ийнхүү зочилсон нь сонгуулийн сурталчилгаагаа эхэлсэнтэй нь холбоотой.

Үүгээр ч зогсохгүй шагнал, одон медалийг бөөндсөөр сүүлдээ өөрийн гэсэн шагналтай болж, бүхнийг ивээлдээ багтааж, цээж баримлаа ч өгөх шахаж байгаа. Бараг л өдөр алгасахгүй гавьяат төрүүлж байна. Арга ч үгүй биз. Сонгуулийн ажилдаа татан оролцуулах түлхүүр нь юм хойно. Ийм үйл ажиллагаа явуулснаар түүнийг магтан мандуулах хүний тоо нэмэгдэнэ хэмээн тооцоолж буй. Мөн хар цагаан Пи-ар-ын багаа бүрдүүлчихсэн додигор сууж байгаа.

Түүний пи-ар-ыг хийх хүмүүс эртнээс хороо найруулж хэнд ямар доозоор өгч, хэрхэн байлдан дагуулахаа тооцоолж суугаа ажээ.

Харин бусад намууд хаана ямар ажил өрнүүлж байгаа талаар сураг нь ч алга. Ёстой л үзээд өгье, үнэрлээд буцаая гэсэн ч тодорхой мэдээлэлгүй. Ганц тодорхой зүйл нь нэр дэвшигчээ тодруулах өдөр л байна. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг АН, ИЗН дөрөвдүгээр сарын 3-нд намынхаа хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээ мэдэгдсэн. АН-аас цөөнгүй хүн нэр дэвших талаархи хүсэлтээ илэрхийлээд байгаа. Тэдний хэн нь ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, тулааны талбарт гарч ирэх магадлалтай хэмээн намын дарга болон ерөнхий нарийн бичгийн дарга нар ярьж байсан. Гэхдээ тэр өдрийн тэнгэр мэдэж, тэнэг хүний заяа мэдэг гэдэгчлэн нэр дэвшихээр горилогчид залбирч суулгүй зарим нэг тохироогоо амжуулж яваа сурагтай.

Тэдний дотроос Ц.Элбэгдорж, Г.Батхүү, Р.Амаржаргал нар хоорондоо өрсөлдөх магадлалтай аж. Харин хамгийн түрүүнд нэр дэвшихээ илэрхийлсэн Л.Гүндалай гишүүний хувьд горьдсоны гарз хэмээн ярих. Яахав хөөрхий хэсэг шоудаад аваг. Угаасаа амбицитай нөхөр шүү дээ. Ингэлээ гээд ямар гарах биш дээ. Харин ч түүний шоу манай намд эерэг нөлөө үзүүлж магадгүй хэмээн жиг жуг хийнэ. Эрхэм гишүүн хүмүүсийн энэ үгийг нэг тоохгүй байгаа бөгөөд АН Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахыг хүсч байгаа бол намайг дэвшүүлэх хэрэгтэй. Улиг болсон хүмүүсийг нэр дэвшүүлбэл өвдөг шороодно гэж хэвлэл мэдээллээр ярьсан байгаа. Мөн илт давуугаар буюу цэвэр ялалт байгуулахаа ч амласан.

Чамгүй олон хүн нэр дэвшихээр хүсч байгаа учир тус бага хурлын үед багагүй маргаан дэгдэж, хэрүүл шуугиан гарах магадлалтай гэж хэн хүнгүй таамаглаж байгаа. Ямар ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн зүлэг ногоон дэвжээнээ хэний хүү зодоглож, хэрхэн өрсөлдөхийг намуудын бага хурлууд л шийднэ. Тиймээс тус намаас нэр дэвшихийг горилогч аврага, арслан, заанууд бэлтгэлээ шургуу хийж, өрсөлдөгч нартаа ямар мэх хэрэглэхээ тооцоолж суугаа болов уу.

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн хүчит шуурга тун удахгүй эхлэнэ хэмээн ярьж байна. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр өрсөлдөөний талбарт АН болон МАХН гэсэн хоёр намын зүгээс хүчтэй тамирчин гарч ирэх бөгөөд гол тулаан өрнөх бололтой. Уг хоёр тамирчин өндөр уулыг дов болтол үзэлцэж, иргэдийн уураг тархийг хар цагаан Пи-ар-аар угаах нь гарцаагүй. Иймд нийт иргэд маань цаг агаарын хүнд нөхцлийг даван туулах бэлтгэлээ базаах нь зүйтэй байх. Тэгэхгүй бол аюулт шуурганд нэрвэгдсэн иргэд, сонгуулийн дараа дөрвөн жил хүндхэн л амьдарна даа.

Э.Баяр

Дугаар 064/643/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button