Зэсийн ханш өсөх төлөвтэй байна

Энэ асуултын хариуг чихтэй болгон төрийн гэх тодотголтой саарал ордныхноос хүлээж байна. Айвенхоу Майнз-ийнхан төслөө хэрэгжүүлэхээр манай улсад анх хөл тавьсан 2006 онд хувьцааных нь ханш 13 доллараас давж байв. Түүнээс хойш дөрвөн хаврыг үдсэн ч гэрээ нь хөдөлгөөний хомсдолд орсны учир Нью-Йоркийн биржид өчигдрийн байдлаар ханш нь 5,84 доллартай тэнцэж байлаа.

Учиртай энэ толгойгоос олборлох зэсийг Хятадад боловсруулаад Их Британийн нийслэл дэх дэлхийн металлын биржид худалдана. Автомашин, компьютер, зурагт гээд цахилгаан хэрэгслийн нарийн ажиллагааг хангах гол түүхий эд өнөөх металлыг Арабийн шехээс авахуулаад хөгшин Европын ямбатай язгууртан ч үнэ хаялцан нэг тонныг нь 3945 доллараар халаасалж байна. Манай улс 2007 оноос гэнэтийн ашгийн 68 хувийн татвар бий болгож, тонн зэсийн ханш 2800 ногоон-оос давбал ногдуулахаар хуульчилсан. Өнгөрсөн сард ханш 2400 доллар хүртлээ хальтирсан-ыг бодвол овоо өссөн үзүүлэлт. Жилийн өмнө 9000 ногоон шүргэж байсантай харьцуулбал тааруу ч татвараа суутгах боломж бүрдэж байна.

Санхүүгийн зуд хүчээ авахаас өмнө гәрээгээ хурдан батлах уу, эсвэл дахин нар мандахыг хүлээх үү гэсэн хоёр сонголт монголчуудын өмнө үлджээ. Цаашид зах зээл дэх үнэ, ханш хэрхэн өөрчлөгдөхийг эдийн засагчид тааж хэлэхээс жийрхсээр. Гэрээг энэ онд багтаан байгуулах эс байгуулахын аль нь манай эрдэнэсийн авдар дахь зоосыг үржүүлэн, олшруулах тухайд бодит мэдээллээр олон нийт цангаж байна. Цаад үр дагавар нь үнийн өсөлт, үндэсний мөнгөн тэмдэгтэд туссан ханиад-ыг эмнэхэд хэрхэн нөлөөлөхийг мэдэхийг бас хүсч байгаа. Гэрээг шинэ сард дахин УИХ-аар хэлэлцэнэ.

ЦААШИД ХАНШ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨХ БОЛ

Зэсийн хамгийн том хэрэглэгч нь Азийнхан. Хүчирхэг эдийн засагтай Япон, Хятадын авто болоод мэдээлэл технологийн салбарт хэрэглэгддэг эл металлын хэрэгцээнээс үнийн өөрчлөлт хамаарах болжээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Японы Хьюндай, Тоёота зэрэг томоохон автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш унасан үзүүлэлттэй байна. Гэсэн ч тэдний дэлхий даяар худалдаж байгаа төмөр хөлгийн тоо өссөн дүнтэй байгаа юм. Хьюндай-ийн Хятад дахь худалдаа 38, Энэтхэгт 13, АНУ-д дөрвөн хувиар нэмэгдсэн мэдээг Блүүмберг дамжуулж байна. Цаашид авто үйлдвэрлэгчдийг илүү ашигтай ажиллуулахын тулд Өмнөд Солонгосын Засгийн газар татварын хөнгөлөлт үзүүлэхээр зэхэж байна. Өөрөөр хэлбэл, автомашины худалдаа буураагүй цагт зэсийн ханш нэмэгдэх найдлага байгааг шинжээчид хэлж байгаа юм. Иймд шинэ сард ч зэсийн ханшийн ирээдүй өөдөө байх төлөвтэй гэж олон улсын зарим шинжээчид үзэж байна.

Ж.Цогзолмаа

Дугаар 71/3143/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button