Ажлын байр хямралд өртсөн үү

Ийм болохоор ажлын байрыг хадгалах, үүгээр ч зогсохгүй нэмэгдүүлэхийн тулд тодорхой ажил төлөвлөх, их хэмжээний хөрөнгө зарцуулж буйгаа олон улсын хэмжээнд танилцуулах болсон. Харин манай улсын хувьд ямар байна вэ? Ажлын байр нэмэхгүй гэхэд цомхотгол хийхгүй байж чадаж байгаа болов уу? Үүнд хариулт авахаар Ажил олгогч эздийн нэгдсэн холбоог зорилоо.

Өнгерсөн оны сүүлчээр ажлын байрны цомхотгол нэлээд гарчээ. Ялангуяа импортын бараа оруулж ирдэг худалдааны байгууллагуудын хувьд хямрал хүчтэй нөлөөлж 20 ажилтантай нь 10 болтлоо ажлын байрандаа цомхотгол хийсэн байна. Хувийн хэвшлийнхэн тэр дундаа аж үйлдвэрийн салбарынхан ч ялгаагүй 800-гаад ажилтнаар тоогоо цөөрүүлжээ. Харин сүүлийн хоёр сард борооны үүл хэдийнэ цаашилж эхэлснийг тус холбооныхон хэлж байна. Тодруулбал, байдал нааштай болж, цомхотгол биш ажлын байр нэмэгдүүлэхгүй байх зарчмыг байгууллага, аж ахуйн нэгжүүд баримтлах болсныг тэдний хийсэн судалгаа харуулжээ.

Гэхдээ одоогийн байдлаар тусгай дунд мэргэжилтэй ажилтан хаана ч эрэлттэй байгааг тус холбооныхон хэлж, хэрвээ Та гагнуурчин, цахилгаанчин, өрлөгчин инженерийн мэргэжилтэй бол тус холбоонд хандан ажилтай болох боломж бий гэдгийг дамжуулсан. Мөн туршлагатай удирдах ажилтны ажлын байр ч бэлэн гэсэн. Өмнө нь санхүү, хуулийн мэргэжилтнүүд ажлын байр олох гэж олон байгууллагын хаалга татдагбайсан. Энэ байдал өнөө ч хэвээр. Ялангуяа энэ мэргэжлийн диплом өвөртөлсөн залуу боловсон хүчнүүдэд ажилтай болно гэдэг өвсөн дундаас зүү хайхтай адил. Иймээс их, дээд сургуульд орж, дипломтой ажилгүйчүүдийн эгнээг тэлж байхаар мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, техник технологийн чиглэлээр боловсрол эзэмшин гадаадынханд алдсан ажлын байраа буцааж авцгаая хэмээн залуустаа уриалмаар байна.

Нөгөөтэйгүүр дотоодын ажил олгогчид ч залуусаа дэмжихгүй болохоор харийг зоригсдын тоо өдөр ирэх бүр нэмэгдсээр. Алтан гартай хэчнээн залуус өнөөдөр хүний нутагт шал угааж, усан онгоц, будаг, хулдаасны үйлдвэрт ажиллан, гахай, тахиа маллаж байгааг үл мэднэ. Гадаадад ажиллаж байгаа монголчууд хэнээс ч дутахгүй, харин ч бүр илүү сайн ажилладаг. Эх орон нь тэднийг үнэлэхгүй, хангалуун амьдрахад нь хүрэлцэх цалин өгөхгүй байгаагаас тэд бусдын хөгжилд хүчин зүтгэж байгаа юм. Үүний зэрэгцээ орон нутгийн иргэдэд ч ажлын байртай болох нь биелшгүй мөрөөдөл байсаар. Ийм болохоор хөдөө аж ахуйн салбараа түшиглэн орон нутгийнхныг ажилтай болгох саналыг тус холбооныхон хөндөж байна.

Барилга, уул уурхайн салбарт ажиллах гадаадын ажилтны тоог таваар хасчээ

Урин дулааны улиралд барилга угсралт, зам засварын ажил ид өрнөдөг. Үүнтэй зэрэгцээд гаднаас тэр дундаа урд хөршөөс ажиллах хүч олноор ирдэг. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 85 орны 37 мянган иргэнд манай улс хедөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон буюу сунгасан аж. Мөн онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл албан ёсоор авсан гадаадын нийт иргэний 27.6 хувь нь уул уурхайн олборлох үйлдвэрлэлд, 43,7 хувь нь барилгын салбарт ажилласан байна. Гэхдээ энэ тоон дээр хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн хүмүүсийн тоог нэмбэл хэчнээн ажлын байрыг гадаадынханд алдсаныг тооцохын аргагүй. Иймээс гаднаас ажилтан авахыг багасгажажилгүй байгаа иргэдээ ажилтай болгох саналыг хүн бүр л дэвшүүлдэг. Ялангуяа энэ салбаруудад.

Гэтэл дотоодын барилгын компаниуд монголчуудаа ажилд авдаггүй. Үүнийгээ Манайхан ажил голомтгой, шантардаг, чадваргүй гэсэн тайлбар дагуулдаг. Сургахгүй, ажилд авахгүй байгаа юм чинь чадваргүй байх нь гарцаагүй. Эхээс мэндлэхдээ л бүгдийг мэддэг, чаддаг төрсен хүн байдагтүй. Тэгээд ч адилхан ажил хийж байгаа монгол, гадаад хоёр хүний хөдөлмөрийн үнэлэмж тэнгэр газар шиг зөрөөтэй. Гадаадын иргэн бол гайхалтай мэргэжилтэн гэж ойлгоод тэдэнд 1500-гаас дээш ам.долларын цалин олгоод, монгол ажилчинд 200 мянга хүрэхтэй үгүйтэйг өгдөг явдал аль ч компанид бий. Адилхан ажил хийчихээд өөрийгөө бусдаас дэндүү доогуур үнэлүүлэн хар ажил хийхийг хэн ч хүсэх билээ. Энэ нь л монгол залуусыг ажилд тогтохгүй, идэвхгүй, эрмэлзэлгүй болоход хүргэдэг билээ.

Судалгаагаар манай улсад ажиллаж байгаа гадныхны 72.1 хувь нь техник мэргэжлийн боловсролтой, 13.5 хувь нь тусгай дуңд боловсролтой байгаа нь монголчуудаасаа харамласан тэр ажил нь айхтар өндөр боловсрол шаардсан эд бишийг харуулна. Тэгээд ч урьж залж авчраад байгаа тэр хөнжил үүрсэн ажилтнууд нь үнэндээ мэргэжлийн барилгачид ч биш. Монголчуудын л адил барилгын талаар А-гүй. Ногоочин, чулуучин, тариачид Улаанбаатарт ирээд монгол хүний нэг амьсгаагаар хурдхан хийчих ажлыг бүтән өдрийн турш өөрийгөө ядраалгүй зугуухан мэрсээр дуусгадаг. Хүн харахад ажлаа хийчихээд амарч байгаа монгол юу ч хийлгүй, ажлын цагаас хумсалж байгаа харагдана. Харин хөдөлж ядан оромдож зогсоо хятад хүн үнэнчээр хөдөлмөрлөж байгаа мэт үзэгддэг. Харин энэ жилийн хувьд ажилтай болохыг хүссэн, ажил хайж буй иргэдэд таатай мэдээ дуулгахад барилга, уул уурхайн салбарын гадаадаас урих ажилтны тоог тус бүр таваар хассан байна. Мэдээж үүнийг дагаад энэ тооны ажлын байр бидэнд бий болно гэсэн үг.

Аливаа орны хөгжил, дэвшил нь ашигт малтмал, газрын баялаг гэхээс илүүтэйгээр иргэн бүр нь ажилтай байхаас шалтгаалдаг. Гэтэл манайд ажилгүй хүний тоо цөөнгүй. Ийм болохоор хамгийн эрэлт, хэрэгцээтэй барилга, зам гүүрийн салбарт хөрөнгө оруулалт хийн ажлын байр бий болгох, ингэснээр хамтдаа хямралыг давах гарц бидэнд бий. Гэхдээ би мэргэжилгүй гэж Та хойшоо бүү суугаарай. Учир нь, төрөөс ажлын байрыг хамгаалахын тулд нэлээд ажил хийж эхлээд буй. Тухайлбал, мэргэжилгүй залуусыг уул уурхай, барилгын салбарт зуучлах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үнэ төлбөргүй сургалтад хамрагдахын сацуу ажлын байртай болох боломж хүлээж буй. Яагаад гэвэл энэ ажилд хувийн хэвшлийг өргөнөөр оролцуулж, шаардагдаж буй мэргэжлийн ажилчдыг ажлын байранд буюу үйлдвэрлэл дээр сургаж, тухайн аж ахуйн нэгжид тогтвортой ажиллуулах замаар мэргэжил, ур чадвартай ажилтны хомсдлоос гарахаар зэхж байгаа юм.

Ж.Хорлоо

Дугаар 059, 060

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button