Б.Батзаяа 50 хүрсэн чинь чих хатуураад байгаа шүү

УБ палас-ын концертын их танхимд болох энэхүү тоглолтод хошин урлагийн бүх хамтлаг, цирк, драмын жүжигчид, дуучид, рок попын одод оролцож мэңдчилгээ дэвшүүлэх аж. Гурван цагийн турш үргэлжлэх тоглолтод хуучны үзүүлбэрүүдийг Сосорбарам, Алтанцэцэг нар шинэчлэн хүргэх бөгөөд жүжигчин Б.Батзаяа бүгдэд нь оролцон тоглох аж. Цэнгүүний талаар уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонирхлоо.

Жүжигчин Б.Батзаяа Тоглолтын сурталчилгааны самбар дээр Хэрвээ миний амьдралыг зуунаар хэмжих юм бол нэгдүгээр боть нь дуусч, хоёрдугаар боть эхэлж байна… гэсэн үг бий. Өнөөдөр 50 насны босгон дээрээс харахад алдаатай, оноотой олон үйл бүтээжээ. Энә хугацаанд уран бүтээлийн анд нөхөдтэйгөө хамтарч бичсэн нэгдүгээр ботио хүндэтгэлийн тоглолтын үеэр төгсгөж, дараачийн ботио хамтран эхлүүлэх үүднээс тоглолтоо хийж байгаадаа баяртай байна.

-Нэгдүгээр ботио бичих үеийн сэтгэлд хоногшсон дурсамжаасаа хуваалцаач?

-Наргиж хэлэхэд 50 хүрсэн чинь чих хатуураад байгаа шүү /инээв/. Анх хошин урлагийн театр байгуулж, уран бүтээлээ амжилттай эхэлж байсан 1991 оныг мартаж болохгүй. Орон даяар картын бараанд шилжиж, урлагийн байгууллагууд үүдээ хаасан цаг үед зүрх гарган аравдугаар сарын 1-нд СТӨ-нд Монголын нэг өдөр анхны тоглолтоо хийж байлаа. Монголчууд картын бараанд шилжиж, амьдрал хэцүү байсан ч ард түмнийг урлагаар цангааж болохгүй гэж бодсон. Тоглолт эхлэхийн өмнө хэр олон үзэгч ирсэн бол гэдгийг хармаар санагдаад байлаа. Театр бол урлагийн ариун сүм учраас үзэгчдээ хөшигний завсраар харж болдоггүй дүрэмтэй. Би гэрэлтүүлгийн шатаар авирч үзэгчдийг хартал дүүрэн хүн, бүр шатан дээр суучихсан хүлээж байсан. Энэ мэдээг бусад жүжигчиддээ хэлж, бүгд тоглолтоо зоригтой, эрч хүчтэй эхэлсэн. СТӨ-ний гадаа хүмүүс тасалбар авахаар өглөөний 06.00 цагт дугаарласаар Засгийн газрын ордон хүрчихсэн байдаг үе ч бий.

-Таныг Танайд хоноё нэвтрүүлэгт ороход хүмүүс янз бүрээр хүлээж авсан?

-Хошин урлагийнхан хүмүүсийг инээлгээд л байдаг. Гэтэл зарим талаараа бид тийм ч жаргалтай байдаггүй. Би бусдын л адил хүн гэдэг утгаараа Танайд хоноё нэвтрүүлэгт орсон юм. Өөрийнхөө үнэн байдлыг харуулсан хэрэг. Хошигнож хэлэхэд юмыг яаж мэдэхэв, цаашдаа миний амьдрал цэцэглэж, би сайд эсвэл Ерөнхийлөгч болж ч магадгүй шүү дээ. Тэгэхээр ард түмэндээ зориулж хөрөнгийн мэдүүлгээ урьдчилаад өгчихсөн юм л даа. Ард түмэн минь намайг Хөдөөгийн баясгалан киноны Болд, Мартагдашгүй намар киноны Отгоны дүрээр хайрладаг. Болдын дүрд тоглохдоо 16 настай, урлагт ид дурлаж явсан үе дээ байж дээ.

Найруулагч Найдандорж 35 жил Б.Батзаяатай хамтран уран бүтээл хийжээ. Энэ бага хугацаа боловч Б.Батзаяагийн хийсэн зүйлийг харахад их хугацаа юм. Тэр Хөдөөгийн баясгалан, Мартагдашгүй намар зэрэг уран сайхны кинонуудаараа ард түмний хайрыг татаж чадсан. Мөн тайз дэлгэцийн урлагт инээдмийн төрөл жанрыг өнөөдрийн төвшинд хүртэл хөгжих үүд хаалгыг нээж өгсөн юм. Би өгсөн гэдэг үгийг онцолмоор байна. 1990-ээд онд манай нийгэм инээдээр дутаж байсан үе. Латиф, Дорлигжав, Жанчивдорж, Дашхүү, Сосорбарам нарын хэдхэн инээдмийн жүжигчин байлаа. Б.Батзаяагийн ачаар Монголд хошин урлагийн театр байгуулагдаж, ард түмэн амьдралын баяр баяслыг мэдэрч, бид дэлхийн инээдмийн баярыг тэмдэглэдэг болсон. Өнөөгийн хошин урлагийн олон авъяаслаг уран бүтээлч ард түмэндээ хайрлагдах бололцоог Б.Батзаяа бэлэглэсэн шүү дээ. Хошин урлагийн амьд жишээ болсон энэ эрхэм нийгмийн ороо бусгаа үед ч уран бүтээлчдэд хандсан олон хандивын тоглолт зохион байгуулсан. Уран бүтээлчдийн үлгэр дууриалын эзэн болсон хүний амьдралаараа бичсэн нэгдүгээр ботийг хаах ёслолын ажиллагаа болох гэж байгаад баяртай байна.

Жүжигчин Онон 1991 онд жүжигчний мэргэжил эзэмшиж Дэмидбаатар, Өлзийхүү, Одончимэг нарын залуус мөр зэрэгцэн театрт ажиллаж эхэлсэн. Долоон хүн уран бүтээл үзэхээр ирсэн ч тоглолт хийдэг цаг үе байсан. Тэр үед Заяа ах биднийг тоглуулж хошин урлагийн салбарт орох гарааг минь эхлүүлж өгсөн. Миний хувьд Заяа ах намайг талханд хүргэж өгсөн ачтан. Миний гэр бүл ч үүнд баярлаж явдаг. Хуурай аав мэт хүндэлж явдаг хүнийхээ хүндэтгэлийн тоглолтод Х-Түц продакшн бүрэлдэхүүнээрээ оролцох болсондоо баяртай байна.

Жүжигчин Магнай СУИС төгсөөд удаагүй, СТӨ-нд хошин урлагийн тоглолт туулайчлаад үзчих санаатай зогсож байтал Заяа ах надад тасалбар өгөхөд их баярласан. Маргааш нь надад театрт ажиллах санал тавьснаар би 2001 оноос хошин урлагтай амьдралаа холбожээ. Анхны маань тоглолтыг хүмүүс таван одой, нэг үлэмж биетэн гэдэг юм. Энэ нь Заяа ах, Туяа эгч, Подого, Өөдөө, Бачка гэсэн таван жижигхэн хүнтэй би тоглож байсан хэрэг. Заяа ахынхаа урлагт хөтөлсөн ачийг үргэлж санаж явдаг.

М.Хангал

Дугаар 059, 060

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button