Эмээ, өвөө нар ч гэсэн хүмүүс

Зүй ёсны тавилан гэж юуг хэлээд байна аа? Өндөр насны тэтгэвэртээ суусан аавтай, ээжтэй хүн бүрийн нүдэн дээр тийм амьдрал хөвөрч л байдаг шүү дээ. Гэрт өнждөг алба-тай өндөр настануудын хувьд тэтгэврийнхээ хэдийг халааслахаар кассанд очдог өдөр бол юун цагаан cap. Банкны салбарын умгар өрөөнд дугаарлангаа хуучлан зогсох тэднийг ажаарай. Гэртээ үзүүлдэг танил дүр төрх нь өөрчлөгддөг юм билээ. Улс нийгэмдээ хэрэгтэй хүн явсныхаа гавьяаг эдэлж байгаагаа тэд энэ үед л мэдэрнэ. Өөртөө итгэлтэй, хөгжилтэй, зарим нь бүр маш хариуцлагатай харагдана. Мөнгөө яс тоолж авчихаад мутрынхаа үсгийг зурах нь хүргэл донжтой. Харих гэж ч яарахгүй. Танил хөгшдөө хүлээнэ. Ирэхгүй болохоор нь түгшинэ. Тэгээд ёрын юм бодсондоо өөрийгөө буруутгана. Ирэх сард тэтгэвэр авахдаа яг тааралдана даа гэж итгэнэ. Хөгшчүүд таних, танихгүйдээ хамаагүй өндөр насны зовлон, жаргалыг адилхан туулж яваа бие биедээ ханьсдаг байх нь. Биесээ төрсөн хүүхдээс нь ч илүү ойлгоно. Гэдний хувьд үе тэнгийхэнтэйгээ эн тэнцүү ярьж хөөрөх, тоглож наадах, аялж зугаалах гэдэг ус, агаар шиг хэрэгтэй юм билээ.

Орон гэрийг өтөл амьдралын цорын ганц бат цайз хэмээн төсөөлбөл эндүүрэл. Гэр доторх уур амьсгал ямар байдаг билээ. Эмээ хөгшин хүн учраас юм ойлгохгүй гэж дүгнэцгээх багачууд аминчлан хэлснийг нь үл тоомсорлон доог тохуу хийцгээж л байдаг. Өвөө үеийнхээ настануудтай ганц шил гуялаад халамцуухан орж ирвэл Настай хүний намбагүй гэж аашлуулдаг л биз дээ. Гомдохдоо амархан, хүүхэд шиг болчихож гэх онош тавьчихаад үүнийгээ өндөр настай хүний сэтгэлийг ихэд ойлгож байгаа маягаар ярьдаг нь дунд эргэм насныхны алдаа аж. Хөгшин хүн, хүүхэд хоёрыг адилтгах үзэл настайчуудын хувьд идэвхтэй амьдрахыг нь хориглосонтой ижил. Хүн хэдий өвгөрлөө ч тэдэнд өөрийн гэх орчин зайлшгүй шаардлагатай болдог юм байна. Монголын нөхцөлд ийм орчныг гудамжинд хайнга тавьсан төмөр сандлаар хязгаарлачихдаг нь харамсалтай. Байрны гадаа, гудамжны ёроолд ганц, нэг майжгий сандал байвал Настанууд тухлах эрүүл орчинтой гэж ирээд л сүртэй рекламдана шүү дээ. Амьдралынхаа сүүлчийн жилүүдийг гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчийн нөр их хөдөлмөрт хоёргүй сэтгэлээр зүтгэн өнгөрүүлж буй монгол өвөө, эмээ нарт бие даасан хүн гэдгийг нь хааяа ч гэсэн мэдрүүлж өгмөөр санагдана. Залуу насны дурсамжаас өөр өөрийн гэх баяр баяслыг мэдрэх эрхийг настанууд яагаад эдэлж болохгүй гэж.

Өндөр настануудад зориулсан дугуйлан хичээллүүлж болохгүй гэх газаргүй. Үе тэнгийнхэн нэг дор цуглаж гимнастик хийдэг, дуулж бүжиглэдэг, шатар тоглодог, эсвэл гap урпалын хичээлд суудаг бол хөгшчүүд маань цагийг хэчнээн сонирхолтой өнгөрүүлнэ гээч. Тэд хамтдаа хөгжилтэй, идэвхтэй байх нь хамгийн гол утга учир юм. Хөгшин хүн ч гэсэн шинэ танилтай болох, үерхэж нөхөрлөх эрхтэй шүү дээ. Гэвч аав, ээждээ арынхаа албыг даатгачихаад орон гэртээ цоожлох нь холгүй оддог завгүй хүүхдүүдийнхээ ачаар настанууд уйтгартай амьдарсаар өдрөөс өдрийг цонхоор саравчилж өнгөрөөдөг билээ. Улаанбаатарын ойролцоох амралтын газруудад салхилж яваа гэр бүл олонтаа тааралддаг. Эмээ, өвөө нар ач зээгээ үүрч дүүрээд жаргалтай харагддаг ч үе тэнгийнхээ найз хөгшчүүдтэйгээ зугаалгад явахыг хүсч байгаа эсэхийг нь асуугаад үзээрэй. Тэд лав толгой дохино доо. Дотоодын жуулчлал хөгжүүлэхдээ өндөр настануудыг тусад нь бүлэг болгон үйлчилж, ойр маршруттай тохилог аялалд урьвал хөгшид дуртайяа ухасхийнэ шүү.

Өтөл насныхны жаргал хийгээд зовлонг үе чацуутнууд нь л мэддэг байх. Саяхан 68 настай нэгэн эрэгтэй амиа егүүтгэсэн гунигтай явдал гарав. Өвгөн хүүхдүүддээ гомдсоноос үтэр түргэн хорвоог орхихыг хүсчээ. Түүний гомдлыг түүнтэй адил цөхөрсөн өвгөчүүд л ойлгох биз. Гэвч ингээд л мартаж боломгүй. Эцэг, эхийнхээ ачийг хариулахын төлөө амьдардаг сайхан уламжлал цагийн эрхээр хэдийн бүдгэрсэн бодит хэв маяг өндөр хөгжилтэй орнуудад бий. Тэнд эцэг эхээ нүд аньтал нь асран халамжлах үүргийг үр хүүхдүүд нь биечлэн гүйцэтгэх албагүй. Манайд ч ийм хөндий харилцаа бий болж эхэлж байх шиг. Амиа егүүтгэсэн настны тухай сонсоход өөр арга байсангүй гэж үү гэж бодогдсон. Наслалт уртасч буй нь Монголын нийгмийн үзэгдэл болох тул ахмадуудад тохиолдох элдэв харилцааг зохицуулах сэтгэл зүйн болоод эдийн засгийн хөшүүрэгтэй болохыг амьдрал дохиолж байна.

Б.Энхцэцэг

Дугаар 71/3143/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button