…Эрдэнэтийн эмч хүүхдийн эрүүл мэндээр тоглож байна

2001 онд анх бөөр нь өвдсөн энэ хүүг кальцийн дутагдал хэмээн буруу оношилж, хугацаа алджээ. Харин дараа нь гэдэсний хижиг өвчний шинж тэмдэг илэрсэн гээд эмнэлгээс эмнэлгийн хооронд шинжилгээ өгүүлж, эцэст нь бөөр нь үрэвссэнээс шээс нь хаагдсан гээд фурсамедийн шингэн их хэмжээгээр тарьжээ. Үүнээс болоод Пүрэвсүрэн хүү зүүн талынхаа бөөрийг хоёр настайдаа авахуулж, баруун талынхаа бөөрийг дөрвөн настайдаа тайруулжээ. Одоо тэрээр баруун талдаа тал бөөртэй. Тэр нь дотроо усжиж, бас чулуужжээ. Бөөр чулуужсаны улмаас шээсний сүв нь хаагдаж, шээж чадахаа больсон байна. Байнга цустай шээж, ууц, нуруу болон хөл рүүгээ хүчтэй өвдөлт өгдөг гэнэ. Өвчин намдаах эм, тариагаар өдөр хоногийг арай гэж үддэг энэ хүү гадаад руу бөөрний чулуу түүлгэх эмчилгээнд яаралтай явахгүй бол амьдрах найдвар тун бага болсон гэж эмч нар ярьж байна. Ингээд Пүрэвсүрэнгийн ээж Д.Эрдэнэбилэгтэй уулзлаа.

Д.ЭРДЭНЭБИЛЭГ МИНИЙ ХҮҮГИЙН АМЬ НАС ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР ДЭНЖИГНЭЖ БАЙНА

-Хүү чинь хэзээнээс эхэлж өвдсөн юм бэ?

-Миний хүү хамгийн анх 2001 оноос өвдөж эхэлсэн. Хөл рүүгээ хүчтэй өвдөлт өгөөд байдаг байсан. Үүнийг нь эмч нар кальцийн дутагдалаас болж байна гэсэн болохоор тухайн үед кальци нөхөх эмчилгээг хийсэн. Гэтэл хэдэн сарын дараа миний хүү гэнэт цустай шээж эхэлсэн. Долоо хоног эмнэлэгт хэвтээд гарахад эрдэнэтийн эмч нар Танай хүүхэд хангалттай эмчилгээ авсан. Эмчилгээний үр дүн аажимдаа мэдэгдэнэ гэж хэлж байсан. Гэсэн ч хүүгийн минь бие удалгүй муудсан. Эргээд эмнэлэгт хандтал хамт эмчлүүлж байсан хүүхдээс нь хижиг өвчний шинж тэмдэг илэрсэн учраас танай хүүхэд дахин шинжилгээ өгөх хэрэгтэй гэсэн. Шинжилгээний хариу гарахад миний хүүг хижиг өвчтэй гээд Халдвартын тасаг руу явуулсан. Гэтэл халдвартын эмч нар хижиг өвчний шинж тэмдэг биш байна гээд хүлээж аваагүй. Тэр үед хүү минь маш их гүйлгэж байсан. Ингээд хоёр эмнэлгийн хооронд цаг алдаж, хэдэн өдөр гүйсэн. Бактерлогийн болон онош тодруулах шинжилгээгээр хижиг өвчний шинж тэмдэг нь үгүйсгэгдэж, хүүгээ хүүхдийн тасагт нь арай гэж хэвтүүлсэн. Энэ үед давсагандаа шээс нь чинээд байгаа учир хүүхэд ингэтлээ их уйлаад байна гээд эмч нар миний хүүд фурсамедын шингэн маш их хэмжээгээр хийсэн. Тэр шингэнийг нь хийгээд ч миний хүүгээс шээс гараагүй. Орой болоход гурван удаа энэ шингэнийг хийсэн. Өглөө нь Хоёр бөөр нь хавдартай байна. Та нар хот яв гэсэн. Тэр үед би ямар ч ухаангүй болсон хүүгээ тэврээд Эрдэнэтээс Амгалан гэдэг их эмчийг аваад Эх нялхсын төвд ирэхэд фурсамедын шингэн их хэмжээгээр хийлгэснээс болж миний хүүгийн уушиг аль хэдийн устчихсан байсан. Тухайн үед би фурсамедын шингэнийг хийгээд миний хүүгийн бие сайжирна гэж бодож байснаас биш эрүүл мэндээрээ хохирно гэж огт бодоогүй. Өвчтэй хүүхэдтэйгээ эмнэлгээр удаан явсаны эцэст шээс гарахгүй байгаа тохиолдолд энэ шингэнийг хийж болдоггүй юм байна гэдгийг сүүлд мэдсэн.

-Тухайн үед Пүрэвсүрэн хүүг ямар эмч нар эмчилж байсан бэ?

-Өнөөдөр тэндхийн хүүхдийн тасгийн эрхлэгч нь гэхэд энэ бүхнийг огт мэдэхгүй байна. Эрдэнэтийн эмч нарын мэдлэг, боловсрол үнэхээр дутмаг байна. Тэд хүүхдийн эрүүл мэндээр тоглож байна. Өнөөдөр ганц миний хүүд биш, олон хүүхдэд ийм явдал бүү давтагдаасай гэж хүсч байна. Энэ тал дээр Эрүүл мэндийн яам болон Улсын мэргэжлийн хяналтынхан анхаарлаа хандуулаасай. Кальцийн дутагдал гээд явж байх тэр үед миний хүүг яагаад ЭХО-д харж болоогүй юм бол… ЭХО-д хараад зохих эмчилгээг нь хийсэн бол өнөөдөр миний хүү бөөрний дутагдал, шээсний хордлогод орохгүй байх байсан. Элгэндээ хүртэл өөрчлөлт өгч, олон дахин хагалгаанд орж, дөрвөн сарын турш гуурстай зовж суухгүй байх байсан. Эрдэнэтийн эмч нар зөв оношлоод, тохирсон эмчилгээг цаг алдалгүй хийсэн бол миний хүү өнөөдөр үхэл, амьдралын зааг дээр ирэхгүй байх байсан. Бид үнэхээр гомдолтой байна. Хүү минь бие эрхтний асар их хохирол амсч байна. Одоо амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.

-Одоо заавал гадаад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн үү. Монголд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж байгаа шүү дээ. Энд эмчлүүлэх ямар ч боломж байхгүй юм уу?

-Бөөр шилжүүлэн суулгах хагалагааг одоо хийж болохгүй. Тал бөөрөнд байгаа чулуунуудыг яаралтай авахуулах хэрэгтэй. Энэ чулуу томроод байвал хүүгийн чинь амь насанд аюултай гэж эмч нар хэлсэн. Эх нялхсын бөөрний тасгийн эмч нар миний хүүд гуурс тавьж болно гэсэн. Хүү минь өмнө нь олон cap гуурстай явсан болохоор бид үүнээс өөр найдвартай эмчилгээ хийлгэхийг хүсч байна. Хөх хотод энэ эмчилгээг зардал багатай хямд үнээр хийдэг гэж сонссон. Хоёр жилийн өмнө судалж үзэхэд 12 сая төгрөгөөр хийдэг гэж байсан. Хүүдээ амь нас, амьдрал хайрлахын тулд манай гэр бүлийнхэн өдөр шөнөгүй, нойр хоолоо хугаслан ажиллаж байна. Гэсэн ч бидний олж байгаа хэд гурван төгрөг хаанаа ч хүрэхгүй байна. Хүүд минь цаг, минут, секунд бүр үнэтэй байгаа учраас бид сайхан сэтгэлтэй хүн бүрийг хүүд минь туслаач гэж гуйж байна.

Б.Туул

Дугаар 71/3143/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button