Аймаг дамжсан тэмээн аялал удахгүй олон улс дамнах нь ээ

Өнгөрсөн жил Өмнөговь Ханбогд сумаас гараагаа эхэлсэн өвлийн тэмээн аяллын хоёрдугаар шатны аялал Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас эхлэн говийн аймгуудын нутаг дамнаж 500 км аялсны эцэст эртний их нийслэл Хархорин хотод бурантаг суллаж, хөдөө аж ахуйн удирдлагад бүх насаараа зүтгэсэн далан настай Ц.Мижиддоржоор ахлуулсан 30 гаруй хүн, 100 гаруй тэмээний 1000 км-ийн чилээ тайлагдлаа. Нүүдэлчний жавхаа, эртний Монголын эцэг дээдсийн өв соёлыг дэлхийд дуурсгасан энэхүү Монгол говь-Чингэсийн торгоны зам тэмээн аялал Тэмээ хамгаалах хуулийн төслөө Галбын ганган улаан атны нуруунд тэгнэн аяллын замдаа малчид тэмээчид, хөдөө аж ахуйн Мэргэжилтнүүдээр хэлэлцүүлж нийтдээ 3000 гаруй хүний санал онолыг тусгажээ. Тэмээн аяллынхан Монголд анх удаа ивээн тэтгэгч дэмжигч байгууллагуудынхаа үйл ажиллагааг сурталчилсан зурагт самбаруудыг жингийн тэмээдийнхээ хоёр бөөрөнд байрлуулж алс холын замыг туулсан нь мэдээллээс алслагдсан нутагт сурталчилгааг хүргэх хамгийн өвөрмөц содон арга болжээ.

Аяллын бариа Хархоринд Бүсийн тэмээн полоны тэмцээн, хурдан тэмээний бүсийн уралдаан зохион байгуулж энэхүү тэмээний баяртаа Хужирт, Хархорин болон ойролцоох бүх сумын малчдыг хамруулжээ. Тэмээгүй шахам Хархориныхон тэмээн жингийн их аяллынхныг хошууран дагаж тэмээтэй болъё, энэ сайхан амьтныг өсгөж бас полодож суръя хэмээн шивэр авир хийсээр хоцорчээ. Тэмээ хамгаалах үйлсийн төлөө Говийн Хөгжлийг Дэмжих ТББ-ын Нэгдсэн холбооны санаачлан хэрэгжүүлж байгаа энэхүү шинэ менежмэнт тэмээн поло нь Монголын тэмээтэй аймгуудыг байлдан дагуулаад зогсохгүй ийнхүү тэмээгүй нутагт ч тэмээний үрийг суулгаж байгаа нь тэдний бодлого зорилгоо хэрэгжүүлж байгаа арга, цуцалтгүй хөдөлмөрийн үр ашиг мөн бизээ. Үүний өмнөхөн Арвайхээр хотод Тэмээн пологийн Улсын аварга шалгаруулах тэмцээн, хурдан тэмээний улсын уралдаан зохион байгуулагдаж, говийн таван аймгийн малчид хөдөлмөрчид ёстой л хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж очсон. Ийнхүү Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгорын эрчүүд хангал атны хоёр бөхөн дунд улаа бутруулан тэшүүлж, полодож баярласан.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч морилон ирнэ гэснээ цаг агаараас болж саатлаа хэмээн говь нутгийн малчид тэмээчид тэнгэр хангайд гомдсоноо нуусангүй гонсгорхон байв. Зохион байгуулагч Тэмээн поло холбооны гүйцэтгэх захирал Ц.Мижиддорж, менежэр Б.Энх-Очир, ГХДТББ-ын Нэгдсэн Холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, Биеийн тамир спортын улсын хорооны газрын дарга н.Отгонбаяр, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Батсайхан зэрэг албаны хүмүүс, малчид тэмээчид гээд улсын наадмаас арай л илүүхэн хүн Арвайхээр хотод цугласан. Яаж зүгээр байхав гэсэн шиг Өвөрхангайнхан хурдан морины бэсрэг уралдаан зохион байгуулсан. Гэвч энэ удаа уралдаж байгаа хорь гаруйхан соёолонг нэг их тоосонгүй хаанахын хэний тэмээ вэ гэж хошуурсаар хоёр өдрийг барлаа. Шагнал өндөртэй тэмээн пологийн УАШТ-д Монголын өсөн шилдэг баг ӨМӨЗ орны тамирчид оролцож өрсөлдөөний талбарт Дэлгэрхангайн баг ялалт байгуулсан. Энэхүү УАШТ нь Монголд Тэмээн поло хэр хөгжиж, хэрхэн тэмээ хамгаалах өсгөх менежмэнт хөшүүрэг болж чадсаныг харууллаа.

Тэмээ судлаач эрдэмтэн сэтгүүлч С.Жамбаддорж агсны нэрэмжит шагналын анхныхыг тэмээ хамгаалах өсгөх талаар дорвитой юм хийж 70 гартлаа зүтгэж яваа Тэмээн Поло холбооны гүйцэтгэх захирал Ц.Мижиддоржид хүртээлээ. Сайхан тэмээ шалгаруулах тэмцээнд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөнө багийн А.Эрдэнэчулууны бор ат тэргүүлж, хурдан тэмээний уралдаанд Баянхонгорын Баянлигийн Ганзоригийн бор ат магнайлсан. Говь Шанхын хурд гэдэг шиг тэмээнд Дэлгэрхангайн хурд, Баянхонгорын хурд гарч байгаа бололтой. Хурдан тэмээ, Сайхан тэмээ, поло, сайхан хос гээд энэхүү тэмээчдийн хүсэн хүлээдэг баяр болсон, гурван саяас зуун мянга хүртэлх төгрөг хүртдэг шагналын сан өндөртэй арга хэмжээнүүд нөгөө талаараа тэмээчин малчдад орлогын нэгэн эх үүсвэр болдог болжээ. Энэ удаа ерөнхий ивээн тэтгэгчээр, монгол малчдын найдвартай түнш ХААН банк ажиллаж, Мөнхийн үсэг групп хамтран ажиллалаа. Говьчуудын поло, сайхан тэмээнд шагширсан Өвөрхангайнхан тэмээ гэдэг малыг өсгөх шилж сонгож үржүүлэх полоны шилмэл багуудтай болох зорилт тавьж цөөн хэдэн тэмээгээ арай л өөр нүдээр харж эхэлсэн нь чухамхүү Тэмээн поло спорт уралдаан аяллын холбооны зорилго зорилтын нэгээхэн хэсэг биелж байгаа нь тэр.

Энэ жилийн тэмээн аяллын сүүлээр нэгэн сайхан сураг сонсогдсон нь Монголын хоёр бөхт тэмээн жин өндөрлөхгүй харин ч хүрээгээ тэлж Монголоос хальж байгаа гэнэ. Удахгүй болох ОХУ дамнасан тэмээн аяллын их гарааны бэлтгэл ажил эхэллээ. 2000 шахам км газрыг туулж Халимаг руу аялах их жингийн аяллын хамтран ажиллах зарчмын шинжтэй асуудлуудыг Халимаг улсын Засгийн газрын тусгай төлөөлөгч Василий Зулкаевич Цэрэнов, Говийн Хөгжлийг Дэмжих ТББ-ын холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар нар уулзаж тохиролцжээ. Ийнхүү тэмээг хамгаалах их үйл эх орноосоо хальж Хятад зэрэг улсын хэмжээнд хүрээгээ тэлсэн ч одоо хэд хэдэн ах дүү улсын эдийн засаг, ард түмний нөхөрлөл зан заншил, зах зээлийн төлөвшлийн харилцан ойлголцлоор өргөжих нь ээ.

Л.Индира

Дугаар 059, 060

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button