14 орны 1678 иргэнийг албадан гаргажээ

32 орны 875 иргэнд захиргааны арга хэмжээ авчээ. Визийн хугацаа хэтрүүлсэн зөрчил дийлэнх хувийг эзэлж байгаа бол гадаадын иргэнтэй хамтран ажилладаг Монголын зарим байгууллага, аж ахуй нэгж ч хариуцлагагүйн улмаас алдаа дутагдал гаргасаар буй аж. Тухайлбал, дурдсан хугацаанд гадаад улсаас урьсан иргэнээ бүртгүүлээгүй, хууль бус хөдөлмөр эрхлүүлсэн, виз хэтрүүлсэн, нуун далдалсан зэрэг зөрчлийн улмаас 78 аж ахуйн нэгж, байгууллагыг торгосон байна. Гэхдээ энэ зөрчил нь өнгөрсөн мөн үеийнхээс 12 хувиар буурчээ. Үүний зэрэгцээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, нийслэлийн Багануур, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 69 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын 185 иргэний бичиг баримтад шалгалт хийхэд 34 зөрчил илэрчээ. Иймээс Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Мөн Монгол Улсад оршин суугаа байнга оршин суугч, цагаач, харьяалалгүй 460 гадаадын иргэний оршин сууж буй хаягт шалгалт хийжээ. Энэ шалгалтын дагуу хаяг нь тодорхойгүй 140 иргэнийг илрүүлсэн аж. Монголд оршин суух хугацаа хэтрүүлэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон 14 орны 1678 иргэнийг албадан гаргаж, гурван орны долоон иргэнийг хил нэвтрэхийг үл зөвшөөрчээ.

Дугаар 059, 060

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button