Гадаадын 14 орны 1678 иргэнийг албадан гаргажээ

Тэдгээрээс 32 орны 875 иргэнд захиргааны арга хэмжээ авсан бөгөөд дийлэнх хувь нь визийн хугацаа хэтрүүлсэн болон оршин суух журам зөрчсөн байжээ.Түүнчлэн Монгол Улсад оршин суух хугацаа хэтрүүлэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон нийт 14 орны 1678 иргэнийг албадан гаргаж, гурван орны долоон иргэнийг Монгол улсад орох зөвшөөрөөгүй байна.

Гадаадын иргэнтэй хамтран ажилладаг монголын зарим байгууллага, аж ахуй нэгж ч хариуцлагаггүйн улмаас алдаа дутагдал гаргасаар байна. Оны эхний улиралд гэхэд гадаад улсаас урьсан иргэнээ зохих хугацаанд нь бүртгүүлээгүй, хууль бус хөдөлмөр эрхлүүлсэн, визийн хугацаа хэтрүүлсэн, нуун далдалсан зэрэг зөрчлийн улмаас 78 аж ахуйн нэгж, байгууллага хуулийн дагуу торгуулах арга хэмжээ авхуулжээ. Гэхдээ энэ зөрчил нь өнгөрсөн мөн үеийнхээсээ 12 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Мөн ГИХАЭГазрын дарга Д.Мөрөнгийн өгсөн чиглэлийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сум, нийслэлийн Багануур, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 69 аж ахйн нэгж, байгууллагын гадаадын 185 иргэний бичиг баримтад үзлэг шалгалт хийхэд 34 зөрчил илрүүлж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг аван ажилласан байна. Мөн Монгол улсад оршин суугаа байнга оршин суугч, цагаач, харьяалалгүй нийт 460 гадаадын иргэний оршин сууж буй хаягт шалгалт хийжээ. Энэ шалгалтын дагуу хаяг нь тодорхойгүй 140 иргэнийг илрүүлсэн байна.

Тус газрынхан иргэдэд нээлттэй ажиллах үүднээс 1882 дугаарын утас болон биечлэн уулзах мэдээллийн төв ажиллуулж ажлын цагаар иргэдийн хүссэн асуултад нь хариулт өгөх, санал хүсэлт хүлээн авах зэрэг үйлчилгээ үзүүлдэг аж. Оны эхний улиралд зөвлөгөө мэдээллийн төвөөр нийт 8329 иргэн үйлчлүүлэн зөвлөгөө, мэдээлэл авсан тоо гарчээ.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button