Үйлдвэрлэгчид гурил импортлох биш экспортлох боломжтой болжээ

Импортын гурилын татварыг маргаашнаас долдугаар сарын 1-н хүртэл 10 хувиар буулгадаг хууль үйлчлээд дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Мэдээж өмнө нь иргэдээ хямд үнэтэй гурилаар хангах, гурилын хомсдолд орохгүй тулд дэлхийн зах зээлд буудай гурилын үнэ ч өсдөг үе гээд ийн импортын гурилын татварыг хөнгөлж байсан. Тухайн үедээ цаг үеэ олсон л алхам байсан. Гэвч цаг минут мөч бүрт амьдрал өрнөж ажил буцалж байхад дөрвөн жил үйлчилсэн хуулийг өөрчлөх тухай дуугарах нь зүй биз. Сүүлийн хоёр жилд манай үйлдвэрүүд хүчин чадлаа илт нэмж, дотоодынхоо гурилын нийт хэрэгцээний 30-аад хувийг хангадаг байсан бол 70 хүртэлх хувийг хангах боломжтой боллоо. 2008 онд Засгийн газраас зарласан Атрын гуравдугаар аян-ы хүрээнд гурилын үйлдвэрүүд ямар ч байсан багагүй түүхий эдийн нөөцтэй болж чадсан. Тиймээс одоо импортын гурилыг шахах цаг нь болсон гэж үзэжбуй бололтой. Гурил үйлдвэрлэгчдийн холбооноос өчигдөр сэтгүүлчдэд хандсан юм. Монгол Улс жилд 280 мянган тонн гурилын хэрэгцээтэй байдаг гэсэн тооцоо бий. Харин өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй гурилын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол 410 мянган тонн гурил үйлдвэрлэх боломж байгаа. Тэгэхээр гаднаас импортоор авах нь байтугай экспортлох боломж байна. Импортын гурилын хувьд хүнсний эрүүл ахуйг дээд зэргээр хангасан байдаг гэж хэзээ ч хэлэхгүй. Наад зах нь хоёр жил нөөцлөөд хадгалсан гурил байдаг. Өнгөрсөн жил Хятадаас оруулж ирсэн хүнсний хэрэгцээний гэсэн гурил ясных байсан нь хүртэл илэрсэн. Тиймээс хэрвээ Засгийн газар үнэхээр үндэсний үйлдвэрүүдээ дэмжинэ гэсэн бодлого барьж л байгаа бол энэхүү хуулиа эргэн харахыг УИХ-ын эрхэм гишүүдэд анхааруулаач хэмээн Гурил үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Санжхүү яриагаа эхэлсэн юм.

Хэрвээ дээрх хууль хэвээр үйлчлээд байх юм бол манай гурилын үйлдвэрүүд үүдээ барихад хүрнэ. Харин хууль хүчингүй боллоо гэхэд дотоодын гурил үйлдвэрлэгчид өнөөдрийн бүтээгдэхүүнийхээ үнийг хэвээр хадгалаад бас хоорондоо өрсөлдөх бүрэн боломж байна. Гурилын үйлдвэрүүд үүдээ барьчихвал өнөө бөөн ажил болсон атрын аян наад зах нь зогсоход хүрнэ. Энэ салбараас ажил амьдралаа залгуулж яваа олон мянган хүн ажлын байргүй болно. Асар их мөнгө гадаад руу урсана. Монгол улсын татварын бодлого ч алдагдаж, хүнсний аюулгүй байдалд муугаар нөлөөлнө гээд асар их сөрөг үр дагавар буйг төрийн эрхэм түшээд маань анхаарч байгаа байх гэлээ. Үнэхээр энэ оныг Үйлдвэржилтийн жил гэж Засгийн газраас зарласан болохоор Улаанбаатарт Милл хаус хэмээх гурилын томоохон хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орсон бол Сэлэнгэ, Хэнтий аймагт тус бүр нэг үйлдвэр тун удахгүй ашиглалтад орох гэж байгаа гэнэ. Дотоодынхоо хөрсөнд ургасан буудайгаар өөрсдөө гурилаа үйлдвэрлээд идэж байсан цаг бидэнд бий. 1990-ээд оны дунд үе хүртэл гурилын том жижиг 1200 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан бол Хятадын хямд үнэтэй цагаан өнгөтэй гурилын ачаар тэр олон үйлдвэрүүд маань бүгд хаалгаа барьсан. Гурилын үйлдвэрийн олон мянган мэргэшсэн мэргэжилтэн гудамжинд гарсан. Улаанбаатар, Алтан тариа гэсэн хоёр үйлдвэр л арай ядан шахуу үйл ажиллагаагаа явуулж байлаа. Харин өнөөдөр газар тариалан хөгжиж байгаа учраас манайд үйлдвэрээ хөгжүүлэх боломж ч олдсон юм. Энэ боломжоо алдахгүйн тулд үйлдвэрлэгчид хуулийг нь гаргаж чадсан эргээд хүчингүй болгох эрхтэй тэр л хүмүүст хандахаас өөр яах билээ.

Харин өнгөн дээрээ үйлдвэрээ хөгжүүлье, тариаланчдаа дэмжье хэмээн байнга ярьдаг УИХ-ын эрхэм гишүүд маань энэ удаад ямар шийдвэр гаргах бол. Өчигдөр үдээс хойш ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай гурил үйлдвэрлэгчид хийгээд импортлогчдыг хүлээж авч уулзсан. Гэхдээ сэтгүүлчдийг оруулсангүй. Тэрээр мэдээж үйлдвэрлэгчдээс ам өчгийг нь авсан байх. Түүнд үйлдвэрлэгчдийн эрх ашгаас илүү ард түмний эрх ашиг чухал. Зөв ч биз. Үйлдвэрлэгчид гурилынхаа үнийг энэ хугацаанд нэмэхгүй хэмээн ам өгч чадвал яагаад импортлогчдыг бус үйлдвэрлэгчдийг дэмжиж болохгүй гэж.

Н.Бат

Дугаар 063,064/642,643/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button