Эдийн засгийн хямрал, сонгууль, хаваржилт

Хэдийгээр зарим аймаг орон нутагт цас ихтэй, зарим газар цас ханзраагүй байгаа ч цагийн эрхээр хавар болжээ. Говь талын зарим аймагт бол малын амны цасгүй болоод айлууд хаваржаандаа буугаад эхэлчихлээ. Мал ид төллөж байна. Өнгөрсөн жил зарим аймгийн нутгаар гантай, гандуу байсан, өвөлдөө их цастай байсан болохоор эх мал жилбэгүй төллөж төл хорогдож байна. Харин энэ талаар анхаарч байгаа хүн, байгууллага энэ улс оронд байна уу. Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр болохоор сонгуулийн сурталчилгаагаа эхэлчихээд завгүй. Тэр хүнд өнөөдөртөө одон медаль, алдар цол тараах, элдэв баяр ёслолд оролцож ард түмэндээ хайртай дуртайгаа илэрхийлэхээс хэтрэхгүй. Сонгуульд санал өгөх насны л хүн байвал төрийн ёс жаяг, харуул хамгаалалт энэ тэр түүнд хамаагүй бололтой. Саявтар хэдэн залуучуудтай нийлээд Богд ууланд зугаалж явлаа л гэх, Баян-Өлгий аймагт наурызын баярт оролцлоо л гэсэн шиг. Ер нь ч тэртэй тэргүй Н.Энхбаяр гэдэг хүн энэ улс оронд байсан ч илүүддэггүй, байгаагүй гээд дутагддаггүй болохоор түүнд хүн ард нь өлсч байна уу, ядарч байна уу, мал сүрэг нь үхэж байна уу ёстой хамаагүй. Түүнд бол ганцхан энд тэнд баяр болж, олон улсын ямар нэг хурал болж л байвал ганцаараа жаргалтай. Тэгэхээр хавар хүнд болж малчид, хүн зон зутрах нь түүнд хамаагүй.

Ерөнхий сайд нь болохоор намынхаа сонгуулийн зардлыг босгох гээд эдийн засгийн хямрал, хямрал гэж ярьсаар байгаад гадаад улс оронд 15 хоногийн айлчлал хийгээд алга болж байгаад ердөө өчигдөр ирсэн. Одоо энэ тав хоногт МАХН-ын даргынхаа л ажлыг хийнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн намууд нэрсээ дэвшүүлэх хугацаа ингэж таарч байгаа болохоор намын дарга энэ хүн Ерөнхий сайдын ажлаа хийж ёстой харагдаач. Улс орноо бодож С.Баяр засгийн тэргүүний ажлаа хийе гэж хэчнээн бодсон ч МАХН-аас улсын нэгдүгээр хүний зөөлөн суудалд суух гэсэн амбицтай хүмүүсийн фракц бүлэглэлүүд хороо найруулж, тал засах гээд амар заяа үзүүлэхгүй нь ойлгомжтой. За тэгээд сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ товлоод намын бага хурал нь хэл ам багатайхан өнгөрдөг юм гэхэд намаа Ерөнхийлөгчийн сонгуульд авч орох ерөнхий менежер болохоор сонгуулийн ажил нь ар араасаа залгаад ундарч эхэлнэ. Ингээд гүйцэтгэх засаглал эзэнгүйтэй адил болох нь энэ.

Түүний нэгдүгээр орлогч Н.Алтанхуяг мөн л Ардчилсан намын дарга. Намын нь бага хурал мөн л ойрын үед болж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ. Тэгээд цаашаа сонгуулийн каманит ажил бүхэнд намын дарга чухал үүрэгтэй оролцоно. Ерөнхий сайдын бас нэг орлогч М.Энхболд мөн л МАХН-ын хамгийн их хор найруулагч гол фракцын тэргүүн. Тэр бас өөрийгөө улсын нэгдүгээр хүний суудалд байх чадвартай гол хүн гэж бодоод хор найруулж өрсөлдөхөөр бодож байгаа. Өөрөө нэр дэвшдэггүй юм гэхэд нөлөө бүхий фракц болохоор улс төрийн наймаанд том том бооцоо тавьж ашиг олохыг бодож байгаа. Тэртэй тэргүй М.Энхболд наймаанд гаршиж нийслэлийн газраар хөлжсөн хүн. Одоо Ийм л цагт овсгоотой хүн тэнгэрээс од шүүрнэ гэгчээр нэр дэвшихийг санаархагчдын дунд том том бооцоо тавьж түрийвчээ зузаалахаас хэн буцах билээ. Ингээд бодохоор цаг үеийн ажил, ард түмний амьдрал, тэр эдийн засгийн хямралын талаар санаа тавьж, ажил хийх хүн ойрын хэдэн хоногтоо, тэгээд бүр энэ хавар байна уу.

Ард түмнийхээ амьдралтай танилцаж байна гээд хөдөөгүүр бөөн бөөнөөрөө их явна аа, ойлгож байна. Гэхдээ ганцхан уулзалт хийгээд, амлаад л, нэр дэвшигчээ магтаад л явна, юу ч хийхгүй, юу ч шийдэхгүй.

Ө.Зол

Дугаар 063,064/642,643/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button