Урлаг түүхий эдээр гачигдаж байна

Тэгвэл өнөөдөр урлагийнхан түүхий эдээр гачигдаж, бас судлал шүүмжлэл үгүй болжээ. Үүнийг урлаг, соёлын томчуул ч хэлж, ярьдаг.

-Хөгжмийн зохиол –

Өдөр бүр л шинэ дуу төрдөг. Зурагтаар хамтлаг, дуучид бид шинэ цомгоо хүлээж авлаа, шинэхэн дуу амилууллаа гээд л өдөр болгон л ярина. Гэхдээ энэ бол хэтэрхий жижиг асуудал. Тэдгээр дуунууд нь гурван сарын дараа л мартагдахаас хойш. Харин дуурь, симфони, киноны хөгжим, жүжгийн хөгжим гээд том жанрууд барьж авах аавын хүү гарахгүй нь. Өнгөрсөн жилийн турш тайз, дэлгэцнээ гарсан бүх уран бүтээлийг шүүж үзвэл ганцаас илүү тоо гарахгүй. Үхэж үл болно-Чингис хаан киноны хөгжмийг төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров бичлээ. Эдип хаан эмгэнэлт жүжгийн хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг туурвилаа. Цор ганц гэдэг бол урлагийн хурдтай салбарт онцгой байдал зарлах хэмжэээний тоо. Үүнийг хөрөнгө мөнгөтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Дуурь бүтээхэд 40-50 сая төгрөг хэрэгтэй гэнэ. Энэ мөнгийг нь өгөөд, дуурь бүтээх хөрөнгөтэй газар үгүй биз. Магадгүй дуурь биччихээд шүүгээндээ цоожилсон хүн олон байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ, Би ийм дуурь, симфони биччихлээ гээд үзүүлэх залуу үе гарч ирээгүй гэдгийг баталгаатай хэлж чадна. Үүнийг хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг, төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров нар ч гэрчилдэг, хэлдэг. Харин төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав Чадалтай залуучууд маань гадаадад өндөр үнээр оюунаа худалдаад яваа. Дэмждэг бол эх орондоо монгол симфони, монгол дуурь бичнэ гэж хэлсэн байдаг. Тэгвэл Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав Одооны дуунуудыг сонсохоор нэг л аялгуугүй, сонсохын аргагүй болчихож. Жанцанноров маань 50 гарчихлаа. Түүнээс хойш симфони, дуурь, бүжгэн жүжиг бичих үe нь харагдахгүй л юм гэсэн байдаг. Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг ч мөн Жүжгийн хөгжмийн зохиолоор дагнасан хөгжмийн зохиолч мэдэхгүй л юм гэжээ.

-Зохиол-

Өнгөрсөн жилийн турш Драмын театрт гурван жүжиг тавьжээ. Гэвч Софокл, К.Людвик, Х.Андерсоны зохиол гэсэн автортой. Дэлхийн сонгодог урлагт нэр хүндтэй, том зохиолчдын бүтээл гэсэн үг. Гэхдээ монгол хүний нэрээр овоглогдох зохиол хэрэгтэй. Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий Зохиол бол бидний түүхий эд. Түүхий эдгүй бол үйлдвэр ажилладаггүй шиг жүжиг, киноны зохиолгүй бид юу хийх вэ. Нэг үе Соргодогийн Жаргалсайхан, П.Баярсайхан нарт бид итгэж байсан. Хүн гөрөөс, Буцах хаяг, Халуун газар гээд олон жүжгийн зохиол бичсэн ч, өнөө хоёр маань 30 гараад тэнгэрт одчихлоо. Тэднээс хойш жүжгийн зохиол бичих залуучууд гарч ирсэнгүй. Уг нь гадаадад сургуульд явуулаад хүнээ бэлтгээд авчихвал сайхан даа гэж ярих. Шинэ ном олон гарч байна л даа. Харин кино болчих, жүжиг хийчих чанартай, даацтай зохиолоор цангаж байна.

-Судлал шүүмжлэл-

Судлал шүүмжлэл бол уран бүтээлчийн луужин. Бас Судлал шүүмжлэлгүй удвал театр мөхнө гэсэн байдаг. Одоо бол СУИС-ийн багш С.Батсайхан, профессор, урлаг судлаач Д.Мягмарсүрэн нараас өөр хүн алга. Д.Мягмарсүрэн гуай ч сүүлийн үед юм бичих нь багасчихлаа. Ингээд залуу уран бүтээлчид маань зөв, буруу, сайн муугаа мэдэхгүй ямар ч зүг чиггүй дур зоргоороо хүссэн бүхнээ урлаг гэж нэрлээд явж байна. Үүний нэг тод жишээ бол сүүлийн үед гарч байгаа кинонууд. Судлал шүүмжлэл үгүйлэгддэг тухай Равсал панз буюу жүжигчин Б.Магсаржав, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг нар ярьсан л байдаг. Н.Ганхуяг хэлэхдээ Биднийг залууд судлал шүүмжлэл гэдэг чинь уран бүтээлийн судас байж. Оюун багш, Хо.Нацагдорж гээд л нэрлэвэл олон. Тэдний үгийг дагаж л алдаагаа засч, дараагийн уран бүтээлдээ тэр алдаагаа дахин давтдаггүй байлаа. Харин одоо судлаач, шүүмжлэгч нарын ажлыг сэтгүүлчид, үзэгчид л хийдэг болж дээ гэсэн юм. Үнэхээр ч судлал шүүмжлэлгүй удвал театр мөхнө дөө. Хүн хэлэхээс нааш, нохой цаас чичихээс өмнө цоордоггүй гэдэг шиг судлал шүүмжлэлгүйгээр хөгжлийн ямар шатандаа яваад, юун дээрээ алдаа гаргаад, бас юугаараа мандан бадраад байгаагаа мэдэхгүй л явах нь дээ.

-Мөнгө, санхүү-

Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий Жүжиг дор хаяж 30-40 сая төгрөгт багтаж босдог. Гэтэл тэр мөнгө нь хаана байгаа билээ. Энэ бүхэн чинь зовлон гэж ярьсан бол урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар Дон Кихот бол миний мөрөөдлийн жүжиг. Өнгөрсөн жил Дон Кихотыг найруулах гэсэн боловч чадаагүй. 60 сая төгрөгийн төсөвтэй босох жүжигт 35 саяыг хуваарилсан. Миний сэтгэсэнд мөнгө өгөх ёстой юм уу, би тэр мөнгөнд тааруулж сэтгэх ёстой юм уу гээд түр хойшлуулсан гэжээ. Мөн залуу киноны уран бүтээлчдийг жүжигчин Б.Магсаржав дүгнэхдээ Хөрөнгө мөнгө. Уран бүтээлчийн хөдөлгөгч хүч болох найруулагч нь зах зээлдээ баригдчихаж. Ямар сэдэв хийвэл мөнгө олох вэ гэж бодоод. Яаж хямд зардлаар кино хийх вэ гэж бодсоор өнөөгийн байдалд хүрчихэж. Нэг үе хоёрхон дүртэй жүжгийн зохиол байна уу гээд л явдаг болж гэж ярьж. Энэ бүхнээс үзэхэд мөнгө гэдэг бол урлагийн тэжээгч юм. Мэдээж дээрдурьдсан хөгжмийн зохиол, жүжиг, киноны зохиол, судлал шүүмж дутагдсан ч гэлээ хамгийн тулгамдсан асуудал бол мөнгө юм. Энэ бүхнийг БСШУЯ нь санаа тавьж ажиллах ёстой болов уу. Энэ жил хямралтай гээд УДЭТ, ДБЭТ-ын төсвийг танаж, төлөвлөсөн олон том бүтээлийг нь бүтэн жилээр хойшлуулсан гэсэн. Ингээд л улам танаад, чангалаад байвал энэ урлаг, тэр ариун сүм нь удахгүй үүдээ барьчих вий дээ.

-Бодлого-

Монголд Соёлын яам гэж байдаггүй. Энэ бол урлаг, соёлын хөгжилд том тушаа болж байна. Нэгэн хөгжмийн зохиолч Монгол Улс соёлоо хаяад боловсролдоо анхаарчихсан гэж зэмлэнгүй ярьсан бол дуучин Л.Байзда Монголд соёлын яам байхгүй. Уран бүтээлчид нь хэнд хандахаа мэдэхгүй. Сонин л юм байна. Манайх шиг соёлын яамгүй орон ер нь байдаггүй байх аа. Чөлөөт уран бүтээлчдээ дэмждэг, өөд нь татдаг байгууллага үнэхээр дутагдаж байна шүү гэсэн байх юм. Үнэхээр ч хэнээс ч, хаанаас ч дэмжлэг авалгүй уран бүтээлээ туурвиж, бор зүрхээрээ яваа чөлөөт уран бүтээлчдийг бүр хаячихаж. Тэгээд ч урлагийн байгууллагуудад ганцхан БСШУЯ-ны дэргэд сая байгуулсан Соёлын газар гэдэг нь хангалтгүй юм. Үүнээс л болж дуучин С.Наран Би үргэлж л жижиг орны дуучин гэж хэлэгдэж ирлээ. Ядуу орны дуучин учраас л би сайн байсан ч хойшоо ухардаг байлаа гэж ярихад хүрээ биз. Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нар ч мөн адил Гадаадад дуучин нь зөвхөн дуулдаг. Том наадамд оролцохоор соёлын сайд нь дагаад явдаг. Гэтэл бид нүүрээ өөрөө будаад л, менежерээ өөрөө хийгээд л, ёстой хэн ч биш болдог гэж гомдоллосон шүү дээ.

Б.Заяа

Дугаар 063,064/642,643/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button