Онц ноцтой гэмт хэргийн хэрэгтэнг илрүүлжээ

Нийслэлийн цагдаагийн газар буюу 102 дугаарын дуудлага хүлээн авах утсанд СБД-ийн 18 дугаар хорооны Цолмонгийн 10 дугаар гудамжинд оршин суугчаас манай гудманд хүний толгой шиг зүйл байна гэсэн мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвийн ажилтнууд, СБД-ийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг хийсэн байна.

Yзлэгээр СБД-ийн 18 дугаар хорооны Цолмонгийн 10 дугаар гудамжины 5 дугаар тоот хашааны баруун талын жалганаас 40-45 насны эрэгтэй хүний толгой олдсон байна. Толгойг мяндсан шуудайд ороож, цэнхэр өнгийн цүнхэнд хийсэн байдлаар олдсон аж. Иймээс Нийслэлийн цагдаагийн хэлтсээс харъяа дүүргийн цагдаагийн хэлтэс, мөрдөн байцаах албанаас бүрэлдсэн ажын хэсэг томилон шалгалтыг эхлүүлсэн байгаа юм. Гуравдугаар сарын 27-ны өдөр хэргийн газрын орчимд самналт явуулахад толгой олдсон газраас 240 метр зайтай төв замын доод талын бетон ус зайлуулах хоолойноос цээжин хэсгийг олсон бөгөөд цагаан өнгийн мяндсан шуудайд хийсэн байжээ. Шалгалтыг үргэлжлэн хийж толгой болон биед шинжилгээ хийхэд хохирогчийн толгойн тус газар нь нүх гарсан байдалтай тархины хүнд гэмтлээс болж нас барсан болохыг нь цагдаагийн ажилтнууд тогтоожээ.

Цагдаагийн ажилтнуудын шуурхай ажиллагаагаар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй итгээдийн сургийг гаргаснаар өнгөрсөн шөнө хэрэгтэнг баривчилжээ.

Цагдаагийн Ерөнхий газрын ОНХА-ны дарга хурандаа А.Сайнжаргалын хийсэн мэдээлэл.

үideo1

Хэрэгтэн Авирмэдийн Энхээ 1961 онд Увс аймгийн Улаангом сумын харъяат эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлтэй.

Хэрэгтэн хохирогчтой нэг нутгийнх бөгөөд бие биенийхээрээ орж гардаг байж. Хэрэг гарах үед тэр хоёр хувийн харьцаанаас болж маргалдсаны улмаас зодоон үүсэж, улмаар хохирогчийн толгойг галын дэгээ төмрөөр цохисон байна. Хохирогчийн нас барсны дараа хэрэгтэн түүний толгой, цээжийг салгасан гэдэг нь шалгалтаар тогтоогдоод байна. Хэрэгтэнг одоо Ганц худагт хорьж багаа бөгөөд хэргийг шалгах үйл явц үргэлжилж байна.

Olloo.mn

Л.Булган, Ж.Мишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button