5000 тонн үр тариалалтад тэнцээгүй

одоо болтол дүн нь гараагүй байна. Энэ жил 280 мянган га талбайд үр тариа тарих юм. Үүнд 44 мянган тонн үр шаардлагатай гэж байгаа. Энэ үрийн 20 мянган тонн нь аж ахуйн нэгжүүдэд бий. 10 мянган тонн нь Тариалан эрхлэх сан, улсын нөөцөд байгаа ажээ. МХЕГ тариалалтад хэрэглэх үрд шинжилгээ хийсэн. Гэтэл 80 гаруй хувь нь шаардлага хангаагүй үзүүлэлттэй байв. Үүнээс 5000 орчим тонн үрийг нь огт тариалж болохгүй юм байна. Иймээс энэ үрийг улсын нөөцөөс гаргах ажээ. Шаардлага хангаагүй үрээ хэзээ, хэрхэн цэвэрлэж тариалахад бэлэн болгох талаар ХХААХҮЯ-ны газар тариалангийн мэргэжилтнүүдээс лавласан юм.

Тэд МХЕГ гаргасан тэр дүгнэлт бол намар арвандүгээр сард хийсэн шинжилгээний дүн. Үүнээс хойш тариалах үрээ цэвэрлэсэн. Одоо ч энэ ажлаа хийж байна. Үрийн цэвэрлэгээ, чанар сайн байгаа хэмээн мэдэгдэв. Өмнөх жилүүдэд газар тариалан эрхэлдэг 600 гаруй аж ахуйн нэгж байж. Харин Атрын аян зарласан тул энэ жил 1200 орчим аж ахуйн нэгж тариа, ногоо тарих нь. Газар тариалангийн бизнест шинээр хөл тавьж байгаа аж ахуйн нэгжүүд нийт 80 мянга орчим га талбайд уринш хийсэн байна. Тиймээс эдгээр аж ахуйн нэгжүүдэд 10 мянган тонн үр дутаж байгаа юм. Үүнийг дотоодоосоо гаргах боломж бий хэмээн ХХААХҮЯ-ны газар тариалангийн мэргэжилтнүүд хэлж байна. Тэр ч бүү хэл гадаадаас үр авахгүйгээр шийдвэрлэх боломжтой ч гэж байгаа билээ. Хэлэх нэг хэрэг хийх бас нэг хэцүү.

Тариалалт хаяанд ирлээ. Энэ жил трактор 100, комбайн 40, үтрэмийн машин 80 ширхэгийг мөн улсын төсвийн хөрөнгөөр авах юм. Энэ асуудал ч одоо тодорхой бус байна. ОХУ-аас авах 300 сая ам.долларын багагүй хэсэг нь үүнд зарцуулагдах сураг гарч байгаа билээ. Гэвч ОХУ энэ зээлээ яг хэзээ хэдэн хувийг нь хэрхэн өгөх нь одоогоор бас л тодорхойгүй байна. Зөвхөн манай төр засгийнхан л энэ ондоо багтаж ядаж хагасыг нь өгчихөөсэй хэмээн горьдсоор суугаагаа илэрхййлж байгаа юм. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гээч л болчихвий дээ.

Т.Жанцан

Дугаар 063,064/642,643/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button